Технологийн акулуудыг төрүүлэн гаргасан "Цахиурын хөндий"-н түүх

"Facebook", "Amazon", "Apple" болон "Google" гээд 21-р зууны технологийн томоохон компаниудын гараагаа эхэлж байсан газар бол яахын аргагүй "Цахиурын хөндий" буюу "Silicon Valley" билээ. "Цахиурын хөндий" нь АНУ-ын Калифорни мужийн "San Francisco Bay Area"-д байрладаг бөгөөд нийт 17 хотоос бүрддэг. Ингээд та бүхэнд технологи, инновацын төв болсон энэхүү бүс нутгийн түүхээс танилцуулж байна.

Технологийн акулуудыг төрүүлэн гаргасан "Цахиурын хөндий"-н түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Санта Кларагийн хөндий

Анх 1777 онд үүсэж "Санта Кларагийн хөндий" хэмээн нэрлэгдэж байсан тус газар нь газар тариалан, тэр тусмаа жимс жимсгэнийн үйлдвэрлэлийн томоохон бүс нутаг байжээ. 1939 онд энэхүү бүс нутагт нийт 40 орчим газар тариалангийн үйлдвэр, худалдааны компаниуд үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд үүнд бидний сайн мэдэх "Del Monte" ч багтаж байсан аж.

Санта Кларагийн хөндий

2 Технологийн хөгжил болон Фред Терман (Fred Terman)

1900 оноос эхэлж цахиурын хөндийд нуман дамжуулагч, мэдээлэл холбооны төхөөрөмжүүдийг бүтээх туршилтын ажил эхэлсэн байна. Харин 1930 онд АНУ-ын батлан хамгаалах, цэргийн зориулалттай холбооны шинэ технологийг хөгжүүлэх "Varian Associates" гэх цахиурын хөндийн анхны компани Станфордын их сургуулийн "Stanford University" төгсөгчдийн тусламжтай бий болж чаджээ. Тухайн үед Станфордын их сургуулийн электрон инженерчлэлийн профессор Фред Терман (Fred Terman) өөрийн сурагчдаа Калифорни мужаас ажлын гараагаа эхлэхийг зөвлөдөг байсан аж. Тэр ч утгаараа түүний дэмжлэг дор цахиурын хөндийн анхны технологийн компаниуд үүсэж эхэлжээ.

Технологийн хөгжил болон Фред Терман (Fred Terman)

3 Hewlett-Packard

1939 онд цахиурын хөндийн Пало Алто (Palo Alto)  хотод Станфордын их сургуулийн 2 төгсөгч болох Давид Пакард (David Packard) болон Вилиам Хевлет (William Hewlett) нар профессор Фред Терманы (Fred Terman) тусламжтайгаар жижиг электроникийн компаниа байгуулсан нь өдгөө компьютер, ухаалаг төхөөрөмж үйлдвэрлэгч HP (Hewlett-Packard) болж хөгжжээ. 

Hewlett-Packard

Фред Терман (Fred Terman) өөрийн сурагчдынхаа бизнест дэмжлэг үзүүлж байснаас гадна Станфордын Судалгааны төвийг (Stanford Research Park) байгуулахад гол үүрэг гүйцэтгэжээ. Энэхүү төв нь тухайн үедээ шинээр байгуулагдаж буй технологийн компаниудад томоохон нөлөө үзүүлж байсан юм.

4 "IBM 305 RAMAC" анхны хувийн хэрэглээний компьютер

1956 онд анхны хувийн хэрэглээний 5 мегабайтын багтаамжтай 2 хөргөгчийн хэмжээтэй компьютер танилцуулагдаж байжээ. Тэр үеэс эхэлж компьютер болон цахим тооцоолох төхөөрөмжийн өсөлт, хөгжил эрс дээшилсэн ба "SiliconValley USA" гэх технологийн цуврал нийтлэл гардаг болсноор "Цахиурын хөндий" хэмээх нэршил олонд танигдсан юм.

"IBM 305 RAMAC" анхны хувийн хэрэглээний компьютер

5 "Apple"-ийн үндэс

Стев Возниак (Steve Wozniak) хямд үнэтэй микро процессортой анхны компьютерыг бүтээсэн бөгөөд цахиурын хөндийн инженерүүдийн цугладаг байсан "Walker’s Wagon Wheel" гэх уушийн газарт өөрийн бүтээлээ бусдад танилцуулж байжээ. Энэ нь тухайн үедээ олон хүний анхаарлыг татаж байсан бөгөөд хэдхэн жилийн дараа Стев Возниак (Steve Wozniak) Стев Жобстой (Steve Jobs) хамтран "Apple"-ийг үүсгэн байгуулсан аж.

"Apple"-ийн үндэс

1976 онд "Apple" анхны компьютер болох "Apple 1"-ийг худалдаанд гаргасан бөгөөд цахиурын хөндийн "Mountain View" хотод байрлах "Byte Shop"-д эхний худалдан авалтаар нийт 50 ширхэг компьютерыг тус бүр 500$-ийн үнэтэйгээр зарж чадсан байдаг.

6 Цахим орчин болон технологийн шинэ эрин үе

1980-аас 1990 оны хооронд цахиурын хөндийн эдийн засаг, технологийн хөгжил цахим сүлжээний тусламжтайгаар эрс өөрчлөгдсөн юм. Хагас дамжуулагч процессор гэх мэт эд анги үйлдвэрлэдэг байгууллагууд илүү цогц бүтээгдэхүүн гаргахад анхаарлаа хандуулж байсан ба хувь хүний хэрэглээний компьютер зах зээлд томоохон байр суурийг эзлэх болсон юм. Мөн тэр үед цахим орчинд суурилсан томоохон компаниуд болох "Amazon", eBay" болон "Craiglist" үүссэн билээ.

Цахим орчин болон технологийн шинэ эрин үе

7 Програм хангамжийн өсөлт

Компьютерын хүчин чадал, эрэлт хэрэгцээ ихсэх тусам програм хангамжийн эрэлт ч нэмэгдсэн байна. Улмаар олон програмистууд өөрсдийн анхаарлаа програм хангамжид хандуулсан бөгөөд үүнээс хамгийн ихээр амжилтад хүрсэн нь "Adobe" юм. Одоогоор дэлхий дахины уран бүтээлч хүмүүсийн гол хэрэглээ болсон "Adobe Creative Cloud", "Photoshop" "Illustrator" гэх мэт програмуудыг бүтээсэн "Adobe Systems" нь 1982 онд үүсжээ. Энэхүү зургийг үүсгэн байгуулагчид болох Жон Варнок (John Warnock) болон Чак Гешкэ (Chuck Geschke)  нар "Adobe Photoshop"-ыг танилцуулахынхаа өмнө авахуулж байсан аж. 

Програм хангамжийн өсөлт

8 Цахиурын хөндийн одоогийн байдал

2000 оноос хойш цахиурын хөндий нь дэлхийн томоохон "Start-Up" болон технологийн төв болсон бөгөөд "The Wall Street Journal" 2006 онд нэгэн нийтлэлдээ дэлхийн шилдэг 20 технологи болон шинийг санаачлагч хотуудын 12 нь цахиурын хөндийд байрладаг хэмээн тодотгож байжээ. Мөн цахиурын хөндийд байрлах "Start-Up" компаниудын нийт хөрөнгө 1 тэрбум ам долларыг давсан байна. 

Цахиурын хөндийн одоогийн байдал

Дэлхийн хамгийн баян компаниуд болох "Fortune 1000"-д багтдаг 39 компанийн төв байр цахиурын хөндийд байрладаг ба тэдгээрт "Apple", Alphabet" буюу "Google", "Facebook", "Intel" болон "Nvdia" багтдаг. Цахиурын хөндийд байрлах томоохон компаниудын хөрөнгө нийт 3 триллион ам долларт хүрдэг юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()