Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд хаана амьдардаг вэ?

Үзэсгэлэн төгс, халуухан бүсгүйчүүд үгүй бол дэлхий ертөнц эргэхээ байж, хүн төрөлхтөн сүйрч ч мэднэ. Хажуугаар өнгөрсөн хүн бүрийн харцыг өөртөө татах халуухан бүсгүйчүүд аль улсад илүү олон байдаг бол? Идэж байгаа хоол хүнс, цаг уурын байдал, ёс заншил болоод өвөг дээдсээс уламжлагдан ирсэн, зан заншил зэргээсээ хамаарч улс үндэстэн бүрийн бүсгүйчүүд өөр өөр өвөрмөц төрхтэй байдаг. Ингээд та бүхэнд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд хаана байдгийг дуулгая.

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд хаана амьдардаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Энэтхэг

Дуу хуур болоод агуу хоол, хувцасны соёлоороо гайхагддаг боловч, гоо бүсгүйчүүд нь дэлхий дахинаа илүү алдартай. Энэтхэг бүсгүйчүүдийн нүд нь гүн бор өнгөтэй байх бөгөөд энэ нь маш үзэсгэлэнтэй харагдуулна. Тус улсаас алдар нэрийн оргилд хүрсэн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд маш олон бөгөөд дэлхийн хамгийн гоо сайхан бүсгүйгээр нэрлэгдэж явсан удаа ч бий. 

Энэтхэг

9 Өмнөд Солонгос

Азиуд дундаа өхөөрдөм, дур булаамд тооцогдох бүсгүйчүүд бол Солонгосчууд билээ. Жүжигчид, дуучид болон охидын олон хамтлагуудын гишүүд бүгд цэвэрхэн цагаан царай, авьяаслаг байдлаараа бусад орнуудаас эрхгүй ялгарах ажээ. Тэдний жижигхэн нүүр, цэвэрхэн арьс, өхөөрдөм төрх зэрэг нь үзэсгэлэнтэй хэмээн нэрлэгдэхэд хүргэсэн юм. 

Өмнөд Солонгос

8 Австрали

Тус улсын шаргал үст, үзэсгэлэн төгс бүсгүйчүүд төрөлхийн гоо сайхан, халуухан төрхтэй. Энгийн чөлөөтэй байдлаараа бусдаас ялгарах бөгөөд тэсвэр тэвчээртэй зан нь тэднийг бүр ч сайхан харагдуулж, нүд унагана. 

Австрали

7 Филлипин

Хөрслөг бор арьстай хэрнээ Ази төрхтэй байдаг нь тэдний хамгийн том онцлог билээ. Зөөлөн дулаан царайтайн дээр мэдлэг чадвар сайтай тус улсын гоо бүсгүйчүүд “Дэлхийн Мисс” тэмцээнд үргэлж л амжилттай оролцож, олон удаа титэм хүртсэн байдаг. Мөн өнгөрсөн жилийн “Эх Дэлхийн Мисс” тэмцээнд Филлипин улсын мисс Пиа Алонзо Вурцбаx (Pia Alonzo Wurtzbach) тэргүүлэн, титэм хүртсэн юм.

Филлипин

6 АНУ

Америк бүсгүйчүүд элдэв маяггүй, нийтэч зантай. Тэдний ихэнх нь гялалзсан шаргал үстэй байх бөгөөд та тэндээс улаан, хүрэн үстэй үзэсгэлэн гоо бүсгүйчүүдийг ч харах боломжтой. Сайхан төрсөн бие, царайндаа төгс итгэлтэй болж, хажуугаараа өнгөрөх хэнийг ч эрхгүй эргүүлэн харуулах чадвартай. 

АНУ

5 Бразил

Бразил эмэгтэйчүүд маш спортлог тул чанга гуалиг биетэй, бор арьстай байдаг төдийгүй тус улс нь хаашаа ч харсан нүд баясгах сайхан бүсгүйчүүдээр дүүрэн байдаг. Халуухан төрхтэй , сайхан Бразил бүсгүйчүүдийн төлөөлөл бол Холливуудын нэрт жүжигчин Меган Фокс (Megan Fox), Викториа Секретийн сахиусан тэнгэрүүд болох Алессандра Амбресио (Alessandra Ambrosio), Адриана Лима (Adriana Lima) нар юм. Зугаа цэнгээ, бүжиг наадамд дуртай тэдний байдал  гоо үзэсгэлэнг нь улам тодотгож өгөх аж

Бразил

4 Швед

Тэдний гүн цэнхэр нүдийг харах төдийд дурламаар... Ерөнхийдөө өндөр, гуалиг биетэй байдаг бөгөөд тэдний хамгийн давуу чанар нь элдэв маяггүй, хүчирхэг байдал нь юм. Шаргал үсээрээ царай төрхөө чимэн илүү үзэсгэлэн төгс болгох аж. 

Швед

3 Орос

Орос бүсгүйчүүдийг хамгийн үзэсгэлэнтэй, халуухан гэдэгт маргах хүн үгүй. Тэдний хамгийн гайхалтай зүйл нь нүд дүүрэн, эргэлдэх том цэнхэр нүд байдаг. Үүнээс гадна төгс галбиртай өндөр сайхан бие нь өвлийн хүйтэнд ч таныг халууцуулж мэднэ.

Орос

2 Украйн

Украйн бүсгүйчүүд ерөнхийдөө Орос сайхан бүсгүйчүүдтэй төстэй боловч тэднээс илүүтэй үзэсгэлэн төгс, өөлөх зүйлгүй хэмээн тооцогддог байна. Тэдний Европ төрхийг зөөлөн ааш, романтик байдал болоод мэдлэг боловсрол нь чимэх аж. Украйн улс тэр чигээрээ үзэсгэлэнт бүсгүйчүүдийн цоморлиг гэлтэй.

Украйн

1 Венесуэль

Дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүдтэй улсаар Венесуэль тодорчээ. Үүнтэй маргах хүн үгүй болов уу. Хамгийн сайхан бүсгүйчүүдийг шалгаруулдаг тэмцээнүүдэд удаа дараа гайхалтай амжилт үзүүлж, дэлхий нийтийг өөрсдийн гуа төрхөөрөө байлдан дагуулж байгаа юм. 

Венесуэль

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()