САНСАР ОГТОРГУЙ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Дэлхийн соронзон туйл байрнаасаа хөдөлснөөс болж зүг чигийн заалтыг өөрчлөхөөр болжээ

Дэлхийн хойд соронзон туйл хурдацтайгаар байраа өөрчилж байгаагаас шалтгаалан хөлөг онгоц, нисэх онгоц, шумбагч онгоцны зүг чиг олоход хэрэгтэй эх загварыг яаралтай шинэчлэх шаардлага гараад байгааг эрдэмтэд өгүүлсэн байна.  

Дэлхийн соронзон туйл байрнаасаа хөдөлснөөс болж зүг чигийн заалтыг өөрчлөхөөр болжээ Хадгалах

Манай дэлхий "хамгийн төгс" гараг болохыг илтгэх 10 баримт

Эрдэмтэд олон жилийн турш судалгаа явуулсаар байгаа ч одоогоор амьдрал оршдог гараг дэлхийгээс өөрийг илрүүлж чадаагүй билээ. Эндээс үзвэл манай гараг нь амьдрал бүрдэхэд тохирох хаа ч байхгүй жинхэнэ "төгс" орчныг бүрдүүлсэн болох нь илэрхий байна. Ингээд яг ямар хүчин зүйлс үүнд нөлөөлсөн болохыг та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ. 

Манай дэлхий "хамгийн төгс" гараг болохыг илтгэх 10 баримт Хадгалах

Орчлон ертөнцийн "там" мэт гаригууд

Эрдэмтэд дэлхийтэй төстэй, амьдрал оршин байх боломжтой гаригуудыг сансар огторгуйгаас эрж хайсаар ирсэн. Үүнд НАСА-гийн эрдэмтэд, Кеплер сансарын дуран чухал үүрэг гүйцэтгэж, олон шинэ гаригийг нээн илрүүлсээр байгаа билээ. Тэгвэл тэдний судалгааны үр дүнд хамгийн хүнд хэцүү нөхцөл бүхий гаригуудыг ч тодруулсаар байна. Ингээд "Орчлонгийн там" гэвэл зохих аймшигтай уур амьсгал, гадаргын нөхцөл бүхий 10 гаригийг танилцуулж байна.

Орчлон ертөнцийн "там" мэт гаригууд Хадгалах

Санчир гаригийн бүслүүр хэзээ үүссэн бэ?

Бархасбадь гаригийн цаана орших манай нарны аймгийн 2 дахь хамгийн том гариг санчир нь тод бүслүүрээрээ нэн алдартай билээ. Тэгвэл санчирын бүслүүр хэдий хэмжээний настай вэ? Хэн ч энэ асуултын хариуг одоо хүртэл тодорхой мэдэхгүй байна. Зарим судалгааны ажилууд нь ердөө 100 орчим сая жилийн өмнө буюу манай гаригийг үлэг гүрвэлүүд эзэгнэдэг байхад сартай ойролцоо хэмжээ бүхий гариг гариг санчиртай хэт ойртон задарж бутарсанаас үүдэн бий болсон байх бололцоотой гэж үздэг.

Санчир гаригийн бүслүүр хэзээ үүссэн бэ? Хадгалах

Сүүлийн 20 жилд манай дэлхий өмнөхөөсөө 50 хувиар "бүүдгэр" болсныг тогтоожээ

Дэлхийн сансраас харагдах төрх улам бүүдгэр, харанхуй болж байгааг эрдэмтэд хорин жилийн турш цуглуулсан мэдээлэлдээ тулгуурлан тогтоож, "Geophysical Research Letters" сэтгүүлд эрдэм шинжилгээний ажлаа хэвлүүлжээ. Өөрөөр хэлбэл манай дэлхий задгай сансраас болон саран дээрээс өмнөх шигээ тод, үзэсгэлэнтэй харагдахаа больсон гэсэн үг юм. 

Сүүлийн 20 жилд манай дэлхий өмнөхөөсөө 50 хувиар "бүүдгэр" болсныг тогтоожээ Хадгалах

Хар нүхнээс эрчим хүч гарган авах боломжтой юу?

Хар нүх бол асар их масстай, гэрэл гадагшлуулдаггүйн дээр хүчтэй таталцал бүхий сансрын биет гэдгийг бид мэднэ. Ямар нэгэн биет болон гэрэл ойртох төдийд л хар нүх бүгдийг нь сорон авдаг. Хар нүх рүү унавал юу ч үгүй алга болно гэсэн айдас төрүүлэм бодол бидэнд байдаг хэдий ч, энэхүү асар энергитэй биеээс их хэмжээгээр эрчим хүч үйлдвэрлэн өдөр тутмын амьдралдаа ашиглах боломжтой гэвэл та итгэх үү? Тэгвэл шинжлэх ухааны үндэслэл дээр тайлбарласан сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Хар нүхнээс эрчим хүч гарган авах боломжтой юу? Хадгалах

Анх удаа сансарт эмэгтэй хүнийг нисгэх хөтөлбөрийн цаадах сонирхолтой нууцууд

Сансарт ниссэн анхны эрэгтэй болон эмэгтэй нисэгчид хоёул ЗХУ-аас төрсөн байдаг. Тэрхүү сансарт ниссэн анхны бүсгүй бол Валентина Терешкова юм. АНУ өөрсдийн сансрын хөтөлбөрөө амжилттай эхлүүлсний дараа эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх байгууллагууд тус улсын эрх баригчдаас эмэгтэй хүнийг сансарт нисэхийг шаардаж байв. Үүнийг мэдсэн ЗХУ-ын 2 дахь сансрын нисгэгч Сергей Королёв удирдагч Хрущевт хэл хүргэсэн бөгөөд өрсөлдөгчөөсөө хоцрохгүйн тулд даруй эмэгтэй сансрын нисэгчийн хөтөлбөр эхлүүлсэн гэдэг. 

Анх удаа сансарт эмэгтэй хүнийг нисгэх хөтөлбөрийн цаадах сонирхолтой нууцууд Хадгалах

Хүн төрөлхтний сансрын аялалд "анхны" хэмээн тооцогдох үйл явдлууд

Ердөө 100 жилийн өмнө буюу 20-р зууны эхэн үед сансарт хүрнэ гэдэг зөвхөн зөгнөлт зохиол дээр гардаг байсан ч түүнээс хагас зуун жилийн дараа хүн төрлөхтөн саран дээр газардаж чадсан билээ. Чухамдаа тэр цагаас хойш техник технологи улам сайжирсаар сансрын уудмыг эзэмших өрсөлдөөн улам эрчимжиж байгаа. Ингээд түүхэнд "анхны" хэмээх тодотголтой үлдэа томоохон сансрын ололт амжилтуудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Хүн төрөлхтний сансрын аялалд "анхны" хэмээн тооцогдох үйл явдлууд Хадгалах

Нарны аймгийн бусад гаригуудын өмнөд, хойд туйл ямар харагддаг вэ?

Дэлхийн өмнөд ба хойд туйл нь манай гарагийн хамгийн нууцлаг газрууд хэвээр байгаа билээ. Тэгвэл бусад гарагууд дээрх туйлууд ямар харагддаг бол гэж та бодож байсан уу? 

Нарны аймгийн бусад гаригуудын өмнөд, хойд туйл ямар харагддаг вэ? Хадгалах

Манай гаригийн далай хэрхэн үүссэн бэ?

Эх дэлхий маань 4.6 тэрбум жилийн өмнө үүссэн цагаасаа эхлэн агуу хувиралт өөрчлөлтүүдийг даван туулсаар ирсэн цуцашгүй тэмцэгч гариг билээ. 4 тэрбум жилийн өмнө солирын мөргөлдөөнөөс үүдэн далай бүрэн ууршиж байсан бол 2,2 тэрбум, мөн 600 сая жилийн өмнө дэлхий бүхэлдээ цас мөсөөр хучигдан хөлдөлтийн байдалд орж байв. 250 сая жилийн өмнө газрын гүнээс их хэмжээний магмыг үлээн гаргасан аварга дэлбэрэлтүүд болж амьд амьтадын 90%-ийг устан үгүй болоход хүргэжээ.

Манай гаригийн далай хэрхэн үүссэн бэ? Хадгалах

Наран дээр яагаад аварга том толбо үүсдэг вэ?

Наран дээр хэдэн жилийн өмнөөс том толбо бий болж эхлээд байсан нь ѳнѳѳдрийн байдлаар том жижиг 60 гаруй толбонуудын бѳѳгнѳрѳл болсон бѳгѳѳд, зориулалтын хамгаалалт ашиглавал зүгээр энгийн нүдээр харагдах хэмжээний байна. Дэлхийн орнуудад нарны толботой холбоотой төрөл бүрийн үлгэрүүд байдаг бөгөөд тэдгээрийн ихэнх нь манай эрний өмнөх зуунуудад зохиогдсон байдаг аж. Эртний Грекийн одон орон судлаачид нарыг ямар ч гажиггүй, хамгийн тохиромжтой галт бөмбөг гэж үзэн түүн дээр харагдах толбыг ердөө бурхадын хир хэмээн тооцдог байжээ.

Наран дээр яагаад аварга том толбо үүсдэг вэ? Хадгалах

Тэр чигтээ үнэт эрдэнээс бүтсэн солир руу НАСА судалгааны хөлөг илгээхээр болжээ

Калифорнийн Технологийн Институтын эрдэмтэд "Psyche 16" хэмээх солирыг хэт ягаан туяаны тусламжтай судалсан аж. Үүний үр дүнд тус солирыг 10 мянган квадриллион буюу нэг сая тэрбум ам.долларын үнэ хүрэх үнэт метал агуулагдаж байгаа болохыг тогтоож чадсан байна Тиймээс Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв (NASA) тус солир руу 2022 оны 8-р сард тусгай хөлөг илгээхээр болсон бөгөөд төлөвлөгөөний дагуу "Psyche 16" солирт 2026 онд хүрэх гэнэ. 

Тэр чигтээ үнэт эрдэнээс бүтсэн солир руу НАСА судалгааны хөлөг илгээхээр болжээ Хадгалах