Тавдугаар сарын зурхайгаа уншаарай!

2020-05-01, 16:50
6,673

Урин дулаан цагийн эхлэл тавдугаар сарын зурхайгаа анхааралтай уншаад, энерги эрч хүчээ зөв хуваарилж, бүтээлч байдал, урам зоригоо сэргээгээрэй.  Ингээд энэ сарын өрнийн зурхайг хүлээн авна уу.

Тавдугаар сарын зурхайгаа уншаарай!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хонь

Үнэ цэнэтэй, материаллаг эд зүйлстэй холбоотой энерги энэ 5-р сард идэвхжинэ. Энэ нь таны албан тушаал, байр сууриа ахиулах, удирдах зэрэг үйлд ээлтэй. Эрсдэл болон зөн совинд ч мөн ээлтэй байх боловч хэтрүүлээд хэрэггүй.

Санхүүгийн хувьд бага зэргийн уналтад орох магадлалтай, шийдвэр гаргахаасаа өмнө тухай зүйлийнхээ үр дүнг нухацтай бодож үзсэн нь зүгээр. Танд хониныхонд байдаг менежментийн авьяасаа ашиглан асуудлуудаа шийдэх хэд хэдэн сонголт бий. Сарын сүүлээр гадуур гарч шинэ хүмүүстэй уулзах, найзуудынхаараа зочлох, захиа бичих хүсэл төрнө. Гоо сайхан, хайр сэтгэлийн тал дээр эмзэг байх ч түүнийгээ үнэлж, талархах цаг өөртөө гарга.

Хонь

2 Үхэр

Идэвхтэй сард бэлдээрэй. Бизнесийн асуудлууд таны талд шийдэгдэх болно. Гэрийн эд хогшлоо засварлах, шинэ үсний засалт турших эсвэл хэдэн кг хассан ч болно.

Энэ сарын энергиэр хайр дурлалын асуудлаа шийдэж чадахгүй. Амьдралынхаа чиглэлийг өөрчлөхийг хүсч болох ч тохиромжтой үе олдохгүй байж мэднэ. Өөр нэгэн боломж нь та өөрийгөө өмнөхөөсөө илүү сайнаар мэдрэх болно. Үргэлж болгоомжил. Сарын дунд өнгөрснөөс хойш гаргасан зардалдаа анхаарал хандуул. Ажил төрлийн холбоо бүхий хүмүүс таныг дэмжиж урамшуулах болно. Гоо сайхны тал дээрээ хөрөнгө оруулалт хийж болох ч нарийн судалгаа хийж хууртагдахаас сэргийл.

Үхэр

3 Ихэр

Нөгөө хүнээ хэт захирах гэж оролдсоноос болж хайр дурлалын асуудал үүсэх магадлалтай. Хэдий тийм ч энэ сарын баялаг энергийг ашиглан олон зүйлд амжилт гаргах боломжтой. Зөвхөн хэтэрхий өөрийнхөөрөө зүтгээд хэрэггүй.

Йог, тулааны урлаг гэх мэт биеийн болон оюун санааны дасгалыг сур. Эд нар нь таны эрч хүчийг илүү үр бүтээлтэй зүйл рүү чиглүүлж өгнө. Хувийн зорилгоо биелүүлэхийн тулд дасан зохицох чадвараа ашигла. Сарын сүүлээр шинэ хүмүүстэй танилцах, хувцасны шүүгээндээ шинэ хувцас нэмэх, эрүүл мэнддээ анхаарахыг санал болгож байна. Таны гадна төрх болон сэтгэл санаа тань сайхан байх болно. Амьдралдаа таатай туршлагыг цуглуулж, бусад хүмүүстэй санаа нийлэмжтэй байх болно.

Ихэр

4 Мэлхий

Энэ сард тааламжтай ч бага зэргийн найдваргүй байх болно. Бодол санаагаа даган хэн нэгнээс хөндийрөх эсвэл дуугаа хурааж хэлэх ёстой чухал зүйлийг хэлэхгүй өнгөрөөж магадгүй. Яг аль нь гэдгийг мэдэх аргагүй. Гэхдээ бүх зүйлийг ил тод байлгах нь амжилтанд хүрэхэд тань илүү нэмэр болно.

Ямар нэгэн зүйлд хувиа хичээсэн байдлаар хандвал асуудал дагуулна. Хэт өөрийгөө бодохгүй байх нь дээр. Компанийхаа сайн дурын ажилд оролцож ч болно шүү дээ. Сарын сүүлээр гэнэтийн хүчтэй энергитэй нүүр тулгарна. Өмнө нь тулгарч байсан хэцүү асуудал чинь сэтгэл ханамжтай үр дүнг үзүүлсэн байх болно. Хязгаартаа тулаад ирэх үед амьдралд тань хэцүү хэдий ч ашигтай өөрчлөлт гарах болно. Түүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч даван туулах хэрэгтэй.

Мэлхий

5 Арслан

Энэ сар өмнө нь төлөвлөж байсан зорилгоо биелүүлэх эсвэл ажилдаа шаардлагатай идэвх санаачлагыг гаргахад тохирсон сар. Удирдлагыг гартаа ав, гэхдээ хэт шаргуу байх хэрэггүй. 

Харин эрх мэдлийн зөрчилдөөнд таны хүмүүстэй харилцах харилцаа тус болох болно. Энэ сард ажилдаа илүү анхаар. Ашиг хонжоог үргэлж бүтэлгүйтэл дагаж байдаг. Санаанд тань оромгүй хүн танаас урвах магадлалтай. Гэхдээ та өөрийгөө хохироохыг зөвшөөрөөгүй цагт таны хохироож чадахгүй. Өндөр ёс суртахуунтай байсан цагт ялалт таны гарт байх болно. Сайн бодож үзээд ирээдүйд ажилдаа ухаалаг өөрчлөлт оруулж болно. Одоо хийхээр төлөвлөж байгаа зүйл тань бүтэх магадлал өндөртэй. Сарын сүүлээр таны хичээл зүтгэл дээд цэгтээ тулж амжилтанд хүрэх зөв замаараа явж байгаа эсэхээ олж мэднэ. Хамгийн гол нь өөртөө үнэнч бай.

Арслан

6 Охин

Энэ сард эрх мэдэл бүхий хүмүүстэй харилцах нь таныг зөв хандлагатай болоход туслах болно. Хэрвээ та өдийг хүртэл зөв зүйтэй үйлдэл хийж ирсэн бол тэр чинь сайшаал, талархал хүртэх болно. Өмнө нь хийж байсан буруу зүйлүүд чинь ч мэдэгдэх учир шаардлагатай бол хохирол амсахад бэлэн бай. Шинэ зүйл сурч эхлэх, эсвэл одоо сурч байгаа зүйлээ үргэлжлүүл. Аял, эсвэл өөр орчинд өссөн хүнтэй цагийг өнгөрүүл. Таны анхаарал олон талаар мэдлэгийн чинь хүрээг тэлнэ. Мэдлэгийн хүрээгээ тэлж шинэ зүйлсийг туршиж үз. Энэ сарын сүүлээр хүмүүс таныг анзаарч эхэлнэ. Сайхан харагдаж, бусадтай ямар ч асуудалгүй харилцах өдрүүд хэд хэд байх болно. Удаан үргэлжлэхгүй тул удаан хугацаанд давуу талаа болгоход хэцүү байх хэдий байгаа дээр нь жаргаад ав.

Охин

7 Жинлүүр

Амьдралын тулгамдсан асуудлуудын талаар илүү нухацтай бодож эхэл. Санхүүгийн асуудал дээр шударга байх нь хамгийн чухал. 

Энэ сард та илүү өргөн хүрээнд суралцахыг хүснэ. Холын зайны харилцаа, аялал зэрэг нь сайн үр дүн дагуулах өндөр магадлалтай. Сэтгэлгээ чинь илүү нээлттэй байж төвөгтэй сэдвүүдийг заах, тайлбарлахад амар байх болно. Өөрийнхөө итгэл үнэмшлийг хамгаалах нь сайн боловч бусдад өөрийнхөө үзэл бодлыг тулгаад хэрэггүй. Аль болох чинээгээрээ зөрчлөөс хол бай. Оронд нь эрч хүчээ өсөн дэвжилдээ зарцуул. Байгаль, гадуур болох үйл ажиллагаануудыг мэдэр.

Жинлүүр

8 Хилэнц

Чухал хамтын ажиллагааг дагаад ярвигтай асуудлууд үүснэ. Бусдад даалгаж буй зүйлс тань маргаан дагуулах өндөр магадлалтай. Хэцүү байх ч ийм нөхцөл байдал танд бусдыг ойлгож, тэвчээртэй, хүлээцтэй байхыг заана.

Та өргөн хүрээтэй гүн гүнзгий сэдвүүдийг хялбархан ойлгох болно. Эрч хүчээ ухаалгаар ашиглаж, яг одоо урт хугацааны зорилгодоо хүрэх баттай төлөвлөгөө боловсруул. Одоогоос 5-10 жилийн дараа юу болохыг хүсч байгаагаа бодож үзээд том зорилгоо жижиг алхмуудад хуваа. Тулж харилцах ч бай үгүй ч бай хүмүүстэй харилцах харьцаа чинь нэмэгдэнэ. Дотны найзуудтайгаа харилцаагаа сайжруулах хүсэл төрнө. Бүх зүйл дээр бүр ихэвчлэн бусдад мэдэгдэхийг хүсдэггүй асуудлуудаа хүртэл илэн далангуй нээхийг хүснэ. Эелдэг байвал бүх зүйл сайнаар эргэнэ.

Хилэнц

9 Нум

Өдөр тутмын зуршлууддаа анхаарал хандуул. Залхуурах, өөрийгөө өөгшүүлэх хандлага илэрнэ. Үүнийхээ талаар гэмших сэтгэл төрөхгүй л бол тийм ч том асуудал биш. Одоо бол таныг сайхан харагдуулах хувцаслалтыг сонгоход тохиромжтой цаг. Ажил дээр ч гэртээ ч ажлыг дуусгахад тохиромжтой сар. Бусдыг өөрийнхөө талд ятгаж болно. Хэзээнээс  ч илүү туршлагатай үр дүнтэй, оюун санаа тань цэлмэг, хурц байх болно. Сайн хийсэн ажлаасаа сэтгэл ханамжийг авна. Хэрэгцээгүй маргаанаас хол бай, ялангуяа өрсөлдөгчтэйгөө. Бууж өгөх эсвэл зүгээр л зайгаа барь. Гэсэн ч зарим зүйлийн төлөө тэмцэх хэрэгтэй байдгийг мартаж болохгүй. Тэвчиж ирсэн уур бухимдал, өс хонзонгоо хамтрагчтайгаа ярилц.

Нум

10 Матар

Одоо амралт авахад яг тохирно, ялангуяа дуртай зүйлээ хийхэд. Хэрвээ тэгж чадахгүй бол бүтээлч зүйл, урлаг соёл, тоглоом наадам гэх мэт зүйлсээр өөрийгөө завгүй байлга. Хийх ёстой зүйлээ дуусгасан бол тэрийгээ тэмдэглэ. Санхүүгийн тал дээр жаахан бууралттай байна. Эргэлзээ төрж, тэвчээр алдагдаж болох ч том өөрчлөлт хийхээсээ өмнө өөртөө анхаар. Энэ энерги асуудал үүсээгүй байсан ч үүссэн мэт санагдуулах болно. Өөр хязгаарлалт саад тотгорууд үүсч болзошгүй. Бүх хүмүүст л ийм зйүл тохиолддог, сэтгэлээр унаад хэрэггүй. Танд догдлох, тэвчээр тань алдагдаж байгаа учраас азаа сорихыг хүсэх байх. Гэхдээ өндөр эрсдлээс болгоомжил. Шаргуу ажиллах, сахилга баттайгаар эрсдлийг хүлээж авбал амжилт авчирна.

Матар

11 Хумх

Шинэ зүйл хийхийг хүсч, анхаарал тань гэр бүл, гэртээ төвлөрнө. Бусдыг хүнд байдалд оруулах тэвчээргүй, эмзэг зан гаргах хэрэггүй. Ганцаараа байхдаа өөрөөсөө бүгдийг зөв хийж байгаа эсэхээ асуу. Хандлага чинь ерөнхийдөө эерэг байна. Хойшлуулж байсан ажлуудаа гүйцээ. Удсан зан араншин чинь ямар ч утга учиргүй маргаан үүсгэнэ. Яагаад гэдгээ мэдэхгүй ч цухалдах болно. Түр зуур чимээгүй байж ямар шалтгаантайг нь бодсоноор хэрэгцээгүй зөрчилдөөнөөс сэргийлэх болно. Өөрийгөө ойлгох нь гол түлхүүр.

Хумх

12 Загас

Та энэ сард гал голомт, гэрийнхээ талаар их бодно. Үүнийг ахуйн амьдралаа сайжруулахдаа ашигла. Амьдралын хэв маягтаа дүгнэлт хийж, өдөр тутмыг хэрхэн илүү сэтгэл хангалуун өнгөрөөх талаар төлөвлөгөө гарга. Цэвэрхэн, тухтай орон гэртэй байхад өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Бүтээлч байдал, хөгжил цэнгэлийг одноос тань ивээнэ. Залуу хүмүүстэй илүү их цагийг өнгөрөө. Энэ сарын зурхай урлагийн сонирхлоо дагах, тоглоом тоглож өөрийгөө хөгжөөхийг зөвлөж байна. Ертөнцтэй хөл нийлүүлж байгаагаа мэдрэхийн тулд өөрийгөө илэрхийлэхдээ анхаар. Энэ үе бол таны өөрийгөө ойлгох чухал цаг үе. Харахыг хүсээгүй зүйлээ харсан ч өөрийнхөө үнэ цэнд эргэлзэж болохгүй. Сайн анзаарвал хамгийн муу нөхцөлд ч гэсэн сайн тал байдгийг мөн цаана нь нуугдсан сайн сайхан зүйлийг олж харж чадна

Загас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()