ГЭРЭЛ ЗУРАГ

Жихүүдэс хүргэм мэдрэмжийг төрүүлэх ховор түүхэн зургууд

Хуучны хар цагаан гэрэл зургуудад ер бусын мэдрэмж өгөх нэгэн увдис нуугдаж байдаг гэлтэй. Хий хоосон зүйл биш үнэхээр бодитоор болж өнгөрсөн, түүнчлэн тэрхүү мөч дахиж хэзээ ч давтагдахгүй тул тийм сэтгэгдэл төрүүлдэг байж болох юм. Ингээд та бүхэнд айдас хүргэхгүй юм аа гэхэд эвгүй мэдрэмж төрүүлэх түүхэн зургуудаас толилуулж байна.

Жихүүдэс хүргэм мэдрэмжийг төрүүлэх ховор түүхэн зургууд Хадгалах
2021-09-10, 17:50

Элдэв зураг (70 фото) №699

Хаврын урь орсон дулаахан энэ өдрүүдэд таны уйдааг гаргах "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг хүргэж байна. Инээд наргиан, баяр хөөр, гоо сайхныг хаанаас ч олж харж болохыг мэдрүүлэх дараах зургууд таны алжаалыг тайлах болно.

Элдэв зураг (70 фото) №699 Хадгалах
2021-02-19, 16:56

Элдэв зураг (70 фото) №695

Өвлийн улиралд ховорхон тохиох дулаахан өдрүүд үргэлжилж буй энэ үед таны ажлын алжаалыг бага ч гэсэн тайлж, инээд хөөрийг бэлэглэх "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг хүргэж байна. Уншигч та бүхэн амралтын өдрүүдийг ая тухтай, эрч хүчээр цэнэглэгдэн өнгөрүүлээрэй.

Элдэв зураг (70 фото) №695 Хадгалах
2021-01-22, 17:38

Таны заавал үзэх ёстой түүхэн ховор 50 зураг

Бид яагаад түүхийг судалж, зайлшгүй мэдэх шаардлагатай вэ? Учир нь хүн төрөлхтний туулж өнгөрүүлсэн замналыг мэдсэнээр алдсан алдааг давталгүй, нээсэн ололт амжилтыг үргэлжлүүлэх гол зорилготой билээ. Ирээдүйн хөгжлийн зураглалыг гаргахад бидний үзэж туулсан он жилүүдийн түүх бодит суурь, үнэт туршлага болох нь гарцаагүй үнэн юм. Ингээд та бүхэндээ бүх цаг үеийн түүхийг өгүүлэх сонирхолтой 50 гэрэл зургийг хүргэе.

Таны заавал үзэх ёстой түүхэн ховор 50 зураг Хадгалах
2015-09-07, 23:30

Мексикийн хар тамхины наймаачны тансаг амьдрал

Мексикийн хар тамхины наймааны хамгийн том бүлэглэл болох "Sinaloa Cartel"ын толгойлогч 58 настай El Chapo Guzman цахим ертөнцөөс хол хэдий ч, түүний 6 хөвгүүд нь инстаграм хуудасны идэвхитэй хэрэглэгчид бололтой. Ингээд түүний хүүхдүүдийн тансаг амьдралыг харуулсан фото зургуудыг сонирхуулж байна.

Мексикийн хар тамхины наймаачны тансаг амьдрал Хадгалах

Элдэв зураг (120 фото) №410

Сайхан амарч байна уу? Єнєєдєр та бvхнийхээ нvдийг баясгаж, сэтгэлийг тань сэргээхээр сайтынхаа хамгийн эрх чєлєєт нийтлэл болох "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг толилуулж байна. Энэ удаагийн дугаарт маань шинэ жилтэй холбоотой хєгжилтэй зургууд нэлээд багтсан бєгєєд мэдээж бvсгvйчvvдийн халуухан тєрхvvд нийтлэлийг чимсэн байгаа. Монголд минь євєл цаг ирж, хvйтэн байгаа ч Саак-д халууханаараа байгаа гэдгийг бvv мартаарай. Маргааш та бvхэндээ монгол фото нийтлэлvvдийнхээ аль нэгийг хvргэх болно. Монгол охид, Монгол элдэв зураг, Миний сайхан эх орон гээд л аль нь болохыг удахгvй мэдэх биз ээ. Ингээд дуртай фото цувралаа нээж vзэхийг хvсье.
Элдэв зураг (120 фото) №410 Хадгалах
2011-12-17, 23:29

Хүмүүсийн согтуудаа хийсэн хөгжилтэй зүйлс (35 фото)

Хамгийн гаж сонин зүйлсийг хүн согтуудаа л хийсэн байдаг шүү дээ. Хэдийгээр хийсэн зүйлсээ эргэн санах аймшигтай ч бусдын согтуудаа хийсэн хачирхалтай үйлдлийг харах зугаатай шүү!

Хүмүүсийн согтуудаа хийсэн хөгжилтэй зүйлс (35 фото) Хадгалах
2020-08-10, 16:31

Залуухан орос охид

Хойд хөршийн Санкт Петербургийн гэрэл зурагчин Александр Тихомиров нь төрөл бүрийн стиль имижтэй залуухан бүсгүйчүүдийг хагас нүцгэн байдалтайгаар, маш өвөрмөц зургийг нь дарах дуртай нэгэн ажээ. Орос бүсгүйн гоо сайхан угаас дэлхийд алдартай гэдгийг бид мэднэ. Харин энэ цагийн орос бүсгүйчүүдийн Александ Тихомиров хэмээх энэхүү онцгой уран бүтээлчийн нүдээр ямар харагдахыг дэлгэрэнгүй дээрхи дүр зурагаас танд харуулах болно. Ингээд нэгэн төрлийн гоо сайхны таашаалыг мэдэрч, залуу охидоос эрч хүч аваарай.

Залуухан орос охид Хадгалах
2012-01-26, 04:22

Танилцах сайтны зурагнуудын цаана хэн байдаг вэ?

Бvсгvйчvvдээсээ хvлцэл єчєєд, эрчvvдэд зориулсан нууц шивнээг хvргэж байна. Интернэт хєгжсєн єнєє vед бид энэхvv технологийн дэвшлийг ашиглан, бие биентэйгээ танилцаж, цагийг хамт зугаатай єнгєрvvлээд салах бvсгvй/залуугаас авахуулаад амьдралаа холбох ханиа хvртэл интернэтээр л хайдаг болжээ. Тэгвэл залуустаа хандаж хэлэхэд танилцах сайтан дээрхи бvсгvйчvvдийн зургийг сайтар нягталж vзэж, цаана нь яг ямаршуухан тєрхтэй хvн байж болохыг тухайн зурагных нь тусламжтайгаар ургуулан бодож байж уулзаж байхыг зєвлєж байна. Юм бvхэн хєгжсєн єнєє vед мэдээж хуурамч зураг профайл дээрээ тавих хvн ховор. Гэхдээ л зургийг хаанаас нь, яаж авбал аятахан гарахыг цаадуул чинь сайн мэдэж байгаа. Ингээд танилцах сайтан дээрх зурагаа тавьсан бvсгvйчvvд яг vнэн хэрэг дээрээ ямархуу гадаад тєрхтэй хvмvvс байдгийг харьцуулсан бяцхан нийтлэлийг хvргэж байна. Мэдээж зурагнаасаа илvv ч сайхан бvсгvй хорвоо дээр олон байдгийг энд хэлмээр байна.
Танилцах сайтны зурагнуудын цаана хэн байдаг вэ? Хадгалах
2011-05-22, 01:37

Элдэв зураг (70 фото) №704

Хаврын энэ өдрүүдэд таны алжаалыг тайлах "Элдэв зургууд"-ын шинэ дугаарыг хүргэж байна. Инээд хөөр бэлэглэж, хараа булаах дараах зургуудаар бид амьдралын баяр баясгаланг юунаас ч олж харж болдгийг гэрчлэхийг зорилоо. Амралтын өдрөө хайртай хүмүүстэйгээ хамт ая тухтай, сайхан өнгөрүүлээрэй.

Элдэв зураг (70 фото) №704 Хадгалах
2021-03-26, 16:09

Цахим ертөнцөөр од болж буй махлаг охид

Охид бүсгүйчүүд жаахан л таргалахаараа өөрийн биенээсээ ичиж эхлэдэг билээ. Тэгвэл орчин үеийн гоо сайхны хэмжүүрийг эвдэж, өөрсдийн байгаа төрхөндөө сэтгэл хангалуун байхын давуу талыг харуулсан махлаг охид онлайн ертөнцөөр од болжээ.
Цахим ертөнцөөр од болж буй махлаг охид Хадгалах

Эмэгтэй хvнийг биеийн хэлбэрээр нь ангилвал...

Хорвоогийн эрчvvдийн харцыг унагаж, хослон амьдрахын жаргалыг мэдрvvлэн, хонгор зvрхэнд нь хайрыг асаахдаа хєєрхєн vрсийн зулайг vнэрлvvлдэг орчлонгийн сайхан хvvхнvvдийн бие галбир нь олон янзын хэлбэр, хэмжээтэй байдаг нь гоо сайхны хэмжvvр, мэдрэмжийг тvмэн янзад хувааж, амьдралыг улам илvv амттай, сонирхолтой болгодог билээ. Одоо ингээд бvгдээрээ эмэгтэй хvний бие ямар олон янз байдгийг сонирхоцгооё. Эр хvн бvрийн гоо сайхны таашаал нь ондоо байдаг болохоор хэнд нь ямар бие таалагддагийг хэлж мэдэхгvй юм. Таны хувьд ямар галбиртай эмэгтэй нь илvv сэтгэлд нийцтэй байгааг сэтгэгдэл дээр vлдээхээ мартав аа.
Эмэгтэй хvнийг биеийн хэлбэрээр нь ангилвал... Хадгалах