Дэлхийн хамгийн анхны дууг сонсох боломжтой болжээ

Бид өдөр тутамдаа дуу хөгжмөөр хөглөгдөж амьдардаг ч та анхны дуу ямар байсан мөн хаана үүссэн талаар бодож байсан уу? Эсвэл түүхэнд үлдсэн алдарт хэгжмийн зохиолчдын анхны үлгэр дуурайлал нь хэн байсан бол гэж?Хэрэв тийм бол үргэлжлүүлэн уншаад хүн төрөлхтний бүтээсэн хамгийн анхны дуутай танилцаж, сонсоорой.

Дэлхийн хамгийн анхны дууг сонсох боломжтой болжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хүн төрөлхтөн үүссэн цагаас дуу хөгжим байсан байх магадлалтай. Харамсалтай нь тэрхүү урлагийн бүтээлүүд нь өнөө цагт бидний сонорыг мялааж чадалгүй алдагдсан ба шалтгаан нь хүмүүс бичиг үсэг хэрэглэх байтугай тэмдэг ч тавьж чаддаггүй байсантай холбоотой. Бидний олж илрүүлсэн хамгийн эртний дуу MЭӨ 1-р зуунд үүссэн зарим нэг Грек гаралтай бүтээлүүд байсан ч  MЭӨ 14-р зууны шавар хавтан дээр сийлсэн бичээсийг археологийн профессор Анн Драффкорн Килмер 1972 онд тайлж уншсанаар хүн төрөлхтний олж илрүүлсэн дэлхийн хамгийн анхны дуу болжээ. 

Хавтангуудыг 1955 онд Сирийн эртний хот Угаритэд явуулсан малтлагын үед олсон нь тэр. Tус хавтангууд дээр Өмнөд Месопотамд амьдарч байсан эртний хүмүүсийн хэрэглэдэг Уррит хэлийг ашиглан бичсэн ба нийт 36 хавтангаас нэгийг нь л бүрэн тайлж унших боломжтой байсан. Гэвч тэмдэг бүрийг уншихын тулд 17 жилийг зарцуулсан ба хийсэн ажлынх нь төлөө археологичдыг шагнасан юм. 

Хавтанд бичигдсэн дуу нь хүүхэдтэй болж чадахгүй байсан нэгэн эмэгтэй Никкал бурханд залбиран босоо ятга эсвэл лир хөгжмийн зэмсгээр тоглосон аялгуу байжээ. Энэхүү дууны хэмнэлийг хөгжмийн тэмдэгтүүдийг ашиглан гаргах боломжгүй учир хөгжмийн ихээхэн хэсгийг зохиосон. 

Tус бичлэгт Mайкл Леви лир хөгжмийн зэмсгийг ашиглан тоглосон хувилбар нь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()