Намрын чиндvvхэн шаргал єдрvvд урсан єнгєрсєєр нэг л мэдэхэд долоо хоногийн сvvл эхэлчихсэн байх юм. Хvн бvр л дор бvрнээ ажил тєрлєє амжуулсаар байгаа энэ vед та бvхнийхээ vдийн хоолны хачир болгон зєєлєн зуушаар дайлахаар шийдлээ. Энэ бол бидний сайн мэдэх "Элдэв зураг" цувралын цоо шинэ дугаар байв. Энэ удаагийн зуушны хачрыг аль болох хєнгємсєг бас эротик тал руу амталж єгсєн болохоор илvv хурдан бєгєєд шингvvртэй байх болов уу. За найзуудаа хамтдаа тухлан суугаад шинэ амтыг мэдрэцгээе.
Хадгалах
Єєрийгєє бvхий л фононд ууссан мэт болтол нь гайхалтай чадварлагаар буддагаараа алдартай зураач гэж хэлж болохоор энэ хvнийгЛю Болингэдэг бєгєєд тэрээрхамелеон-хvнгэдгээрээ алдартай. Эрхэм уншигч та хамелеон гэдэг амьтны талаар дуулж, харж байсан биз ээ. Тэр нь ямар ч орчин нєхцєлд дасан зохицож, тухайн байгаа газрынхаа єнгєнд уусан шингэж, анраахарлтай л ажихгvй бол юу ч байхгvй мэт харагдаж чаддаг амьтан билээ. Тэгвэл Лю Болин ч мєн адил будаг л хэрэглэж, хєдєлмєр л их зарцуулдаг болохоос хамелеоноос дутахгvй хувирагч тєдийгvй бараг л хагас vл vзэгдэгч гэсэн имижийг єєртєє бие болгосон нэгэн юм. За ингээд энэхvv авъяаслаг уран бvтээлчийн хамгийн чадварлаг "уусалтуудыг" сонихоё.
Хадгалах
“Энэ хорвоо тэр чигээрээ сэдэв” гэж нэгэн ухаант хvмvvн хэлсэн байдагчлан, хэрэв бид бvхэн єєдрєг талаас нь харж чадвал энэ амьдрал тэр чигээрээ инээд хvрмээр хєгжилтэй явдлуудаар дvvрэн байдаг билээ. Яг тийм ертєнцийг vзэх vзэлтэй гэрэл зурагчдын эгзэгтэй болон хєгжилтэй агшнуудыг хальсандаа буулгасан бvтээлvvдийг одоо таны ємнє дэлгэж байна. Мэдээж эдгээрийн заримд нь эвлvvлэг, фотошопын “ид шид” зэргийг харамгvй ашигласан байгаа.Гэхдээ л “vнэхээр ийм юм болвол ёстой баларваа”- гэсэн бодол тєрvvлж, хєгжилтэй мэдрэмжийг тань ноцоох бvтээлvvд ажээ. За ингээд марзан єгvvлэмжтэй, содон vйлдлvvдийн тєрхийг мэлмийгээрээ дамжуулан оюундаа хvргэж, эерэг эрчим хvчээр биеэ цэнэглэцгээе.
Хадгалах
Та бvхэндээ инээд хєєр, баяр баясгалан бэлэглэх vvднээс нэгэн сонирхолтой фото мэдээллийг хvргэж байна. Энэ дундаас та хамгийн бvтэлгvй, хамгийн хєгжилтэй бєгєєд хамгийн утгагvй гээд тєрєл бvрийн засвар, орлуулалт, бvтээл зэргийг олж харах болно. Ер нь л энэ цуглуулгад нилээн хєгжилтэй бєгєєд эгзэгтэй агшинууд болоод зарим талаараа маш алдаатай бvтээлvvд багтсан байгаа. За ингээд шинэхэн долоо хоногоо хєгжилтэйгєєр угтан аваарай.
Хадгалах
Оройн мэнд хvргэе найзуудаа, одоо би та бvхнийхээ сайн мэдэх манай сайтын брэнд болсон "Элдэв зураг" цувралын шинэ долоо хоногийн анхны дугаарыг єргєн барьж байна. Энэ удаагийн дугаарыг ажвал бидэнтэй илvv ойр байдаг ази тивийн сонин содон, хєгжилтэй дvр тєрхvvд нилээд давамгайлсан байгаа харагдсан. Энэхvv фото нийтлэлийн дугаар бvрийг бэлтгэх явцад ямар ч хvнд асуудлуудаа тодорхой хугацаанд мартагнаж, зарим vед юмсыг илvv єєр єнцгєєс нь харах мэдрэмж тєрдгийг нуух юун. Та ч гэсэн надтай адилхан мэдрэмжийг мэдэрч илvv гэрэл гэгээтэй хvсэл мєрєєдлийн далайд умбан, эрч хvчийг авдаг гэж найднам. За ингээд хамтдаа хєгжилтэй ертєнцєєр аялацгаая.
Хадгалах
Хvн тєрєлхтєн шинжлэх ухаанд дурлаж, технологийг шvтэж эхэлсэн vе нь 19-р зуунаас эхтэй гэж хэлж болно. Энэ vед хvн бvхэн зохион бvтээгч болохыг эрмэлзэж, дор бvрнээ элдвийн зvйл сэдэж, vй олон амьтан тєдийгvй хvнийг хохироосон билээ. Тэгвэл одоо та бvхэнд яахын аргагvй нилээн харгист тооцогдох нэгэн туршилтын дvр зургийг хvргэж байна. Энэхvv гэрэл зураг нь дэлхийн хамгийн анхны яг vйлдлийн оргил цэгт нь дарсан фото гэж тvvхэнд тэмдэглэгдэн, архивт хадгалагджээ. Уг туршилтад 170 грам динамит, нэг илжиг, нэг зургийн аппарат л хэрэг болсон юм байна. Ингэж 1881 онд нэгэн илжиг хvн тєрєлхтний харгис vйлдлийн тvvхийн нэгээхэн хуудас болсон ажээ.
Хадгалах
За юу байна даа найзуудаа, єнєєдєр Баасан гариг энэ єдєр хvн бvхэн л гэр бvл найз нєхєдтэйгєє уулзаж, єнгєрч буй долоо хоногийн сонин хачин, амжилт бvтээлийн талаар хуучилж, их ажлын стресээ тайлах цаг vе нь байдаг. Тийм болохоор жоохон relax тал руу нь хэлбийсэн хєгжилтэй бєгєєд сонирхолтой зургуудаар бємбєгдєхєєр шийдлээ. Гэхдээ та "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг vзээд инээж баясахаас гадна бас санаа авахаар олон зvйл байдгийг бvv мартаарай. Шинэ дугаар ємнєх цувралуудыг бодоход цєєн зургуудтай боловч чанар дээр сайн болсон гэж найдав. За ингээд долоо хоногийн амралтаа яг л энэ цуврал шиг хєгжилтэй бас шинэ бvхнээр дvvрэн єнгєрvvлээрэй.
Хадгалах
Vсэрч харайх дуртай хvмvvст зориулагдсан доороо пvрштэй, дундаасаа доохон талдаа гишгvvртэй, дээрээ бариултай нэгэн авсаархан тєхєєрємж байдгийг та бvхэн мэдэх байх. Тvvнийг яг юу гэж нэрлэдгийг сайн санахгvй байна. Ямартай ч зарим хvмvvсээс сураглахад vvнийг “дэвхрэг” гэж монголчилсон хэлбэрээр нэрийддэг бололтой. Ингээд та бvхэнд “дэвхрэг”-ний тусламжтайгаар хийдэг санаанд оромгvй бєгєєд аз туршсан солиотой vзvvлбэрvvдээрээ мэргэшсэн нэгэн залуугийн vйлдлийг толилуулж байна. Энэ залуу нэгэнт vсэрч, тэнцвэрээ олж буугаад сурчихсан юм чинь одоо илvv сайн пvрштэй, арай оворлог “дэвхрэг” олвол байшингуудын дээгvvр, vvлний доогуурхан харайгаад явдаг супер баатар шиг л болох юм шиг сэтгэгдэл тєрсєн шvv.
Хадгалах
Тэвчээрийн хязгаар, хvсэл эрмэлзлийн дээд цэгийг шаарддаг спортын ертєнцийг зєєллєж, чимэж, сонирхолтой болгодог нэгэн бvлэг хvмvvс бол яахын аргагvй хєгжєєн дэмжигч охид байдаг билээ. Тэд єнгєлєг, єєдрєг, vзэсгэлэнтэй, тачаангуй байж чадахын хирээр дэмждэг багийнх нь ялах магадлал тєдий чинээ єсдєг. Мєн сайхан тєрсєн бvсгvй хvн єєрєє эр хvний хамгийн сул тал болоод давуу тал хоёрынх нь аль аль нь байж чаддаг болохоор хvчирхэг эрчvvдийн спортын хувьд vзэсгэлэнт хєгжєєгч охид нь багийнхаа хувьд урам бадраагч байж, vзэгчдийн хувьд нvд сэтгэл хоёрыг баясгагч болж, харин эсрэг багийнхны хувьд сэтэглзvйн хамгийн хvчтэй дайралт болж чаддаг билээ. За ингээд олон зvйл нуршилгvй, хєгжєєн дэмжигчдийн багийн хамгийн дур булаам бvсгvйчvvдийн гижиг хvргэсэн зургуудыг танд хvргэж байна. Залуу нас, эр хvч, єєдрєг сэтгэлийг агуулсан гуалиг бие, єхєєрдєм царайтай танхил бvсгvйчvvдийн тєрхєєр сэтгэлийнхээ эерэг талыг цэнэглээрэй.
Хадгалах
Та бvхний чєлєєт цагт зориулан, тэр болгон элбэг тааралдаад байдаггvй нэгэн сонирхолтой “vзэгдэл” гэж хэлж болохоор явдлыг хvргэж байна. Энэ явдал Украины Николаевскт болжээ. Ингээд зам хєндлєн гарч байгаа энэхvv хижээл насны яхир тєрхтэй эмэгтэйн доор юу нуугдаж байгааг хамтдаа харцгаая. Холоос харахад нохойгоо хєтлєєд явна уу даа гэмээр, гэтэл vнэн хэрэг дээрээ…
Хадгалах
Та бvхэнд маш сонирхолтой єгvvлэмж, хэлбэртэй нэгэн баримлыг толилуулж байна. Vvнийг хятадын барималчЧен Венлингэдэг хvн бvтээжээ. Тэрээр биерхvv эрийн єгзєгрvv эврээрээ зоогдсон мунаг хvрэн бухаар Уолл Стритийг тєлєєлvvлсэн байна. Харин хэний ч санаанд оромгvй байр байдалтайгаар, яах ч аргагvй нєхцєлд орсон эр нь (бухын урд, хананд шахагдсан хvн) єдгєє насаараа хоригдох ялаа эдэлж байгаа цуутай луйварчин Бернард Медофф юм байна. Харахад эвгvй ч гэсэн цаанаа л нэг урлагийн аялгууг хадгалсан тєдийгvй утга єгvvлэмж нь илэрхий бєгєєд шударга гэж хэлж болохоор сайн бvтээл болжээ.
Хадгалах
Шинэ сарын мэнд хvргэе найзуудаа, цаг хугацаа нэг л мэдэхэд биднийг орхин одох юм. Саяхан л зун цаг зугаатай vдэш гээд л явж байсан бол одоо навчис хаяласан сэрvvн намрын жиндvv vдэш тосон авдаг болж дээ. Гудамжаар хєлхєх хvмvvсийн царайг ажихад бvгд л ямар нэгэн юманд яарсан, санаа зовсон байх нь олонтой. Тэгэхээр би та бvхний євєлжилтийн бэлтгэл болон шинэ сардаа амжилт бvтээлээр дvvрэн байгаарай гэж хvсээд "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг зориулмаар санагдлаа. 10 дугаар сар бол таны бидний олон зvйл амжуулах ёстой сар юм шvv. Тийм болохоор та бvхэн энэ цувралд орсон дvр зургууд шиг тийм гэгээлэг бас эрч хvчээр байж, амжилтын оргил руу хайртай бvхэнтэйгээ хамтдаа тэмvvлээрэй. Шинэ єдєр шинэ сар эхэллээ, танд амжилт хvсье.
Хадгалах