Ази тивээр аялах үзэсгэлэнт 10 газар

Ази тив нь дэлхийн хамгийн том газар нутаг, хүн амтай билээ. Өвөрмөц ёс заншил, агуу түүх, үзэсгэлэнт байгалиараа алдартай тус тив нь өөртөө 48 бүрэн эрхт улсыг багтаадаг. Ийнхүү бид та бүхэндээ жуулчдын хамгийн ихээр зорьдог Азийн үзэсгэлэнт газруудын тухай сонирхолтой мэдээллийг хүргэе.

Ази тивээр аялах үзэсгэлэнт 10 газар
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Фүжи уул (Япон улс)

Фүжи уул нь далайн түвшинээс дээш 3776м өндөрт байрладаг бөгөөд япон улсын хамгийн өндөр цэг юм. Фүжи ууланд авирах зам жил бүрийн 7 сарын 1-ны өдрөөс 8 сарын 27-ны хооронд нээгдэнэ. Зарим авирагчид өглөөний мандах нарыг уулын оргил дээрээс харахын тулд шөнө авирч эхэлдэг. Тооцоогоор, жил бүр 200,000 хүн авирдагаас 30 хувь нь гадаад хүмүүс аж. 2300 м өндөрт орших 5-р зогсоолоос оргил хүртэл 3-8 цаг, буухад 2-5 цаг тус тус зарцуулна. Ууланд нийт 10 зогсоол байх бөгөөд 5 дах зогсоол хүртэл машинтай явж болох ба түүнээс дээш явган явна. 5-р зогсоол нь хамгийн том ба зочид буудал, ресторан, цайны газар, бэлэг дурсгалын дэлгүүр, халуун рашаан, том талбайтай машин зогсоолтой тул жуулчид том оврын автобус болон машин унаатай олноор ирдэг. Зогсоол бүрт жижиг буудал байна ,мөн бэлэг дурсгалын зүйл болон ундаа, ойр зуурын хүнс зардаг мухлаг бий.

Фүжи уул (Япон улс)

2 LI river And Yangshuo (Ли Ай гол, Хятад улс)

Жуулчдын сонирхолыг ихээхэн татаж чадах, уран зураг мэт гайхалтай энэхүү голыг үзэх гэж жилд хэдэн сая жуулчид зорин очдог. 437 км урт намуухан урсах энэхүү гол нь олон уулын сүлжин урсаж байгалийн үзэслэлэн цогцолсон газар юм. 

LI river And Yangshuo (Ли Ай гол, Хятад улс)

3 Zhangjiajie (Хятад улс)

Аватар киноны пандора гаригийн санааг авсан газар Бээжингээс баруун урагшаа 1500 км-т байрлах Zhangjiajie хотоор аялвал цэцэрлэгт хүрээлэн, шилэн гүүр, Tianmen буюу тэнгэрийн хаалга зэрэг сонирхолтой зүйл үзнэ. Бас дүүжин замаар агаар дээрээс харж, 99 нугачаа зам харах боломжтой. Zhangjiajie Grand Canyon-д байрлах дэлхийн хамгийн урт мөн хамгийн өндөрт байрлах шилэн гүүрийн урт нь 375м, өргөн нь 6 м ба газраас 300 м өндөрт байрладаг. 

Zhangjiajie (Хятад улс)

4 Phi Phi Islands (Пи Пи арал Тайланд улс)

Пи Пи арал бол жуулчдыг ихээр татдаг Тайландын хамгийн үзэсгэлэнт арлуудын нэг бөгөөд байна. Үзэсгэлэнт далайн эрэг намуухан тунгалаг ус, шүрэн тогтоц, үзэсгэлэнт байгалийг цогцлоосон арал юм. 

Phi Phi Islands (Пи Пи арал Тайланд улс)

5 Boracay Island (Филиппин улс)

Ердөө л 4.5 км урттай энэхүү арал нь 2012 дэлхийн хамгийн үзэсгэлэнт арлаар шалгарч байсан юм. Цэнхэр өнгийн усан бассейнд сэлж, шөнийн амьдрал, гайхалтай сайхан байгаль, уламжлалт амтат хоол, зэрэг олон зүйлийг үзэх боломжтой. Хэрэв та бал сарын аялал хийх гэж байгаа бол энэхүү арлыг сонгоорой. Учир нь бал сар тэмдэгдэхэд тун тохиромжтой арал бөгөөд жилд хэдэн мянган хосууд энэхүү аралд бал сараа тэмдэглэдэг байна. 

Boracay Island (Филиппин улс)

6 Чежү арал (Өмнөд Солонгос улс)

Чэжү арал аялал жуулчлалын тэргүүлэх хот билээ. Дэлбэрсэн галт уулын арлын орон Чэжү арал нь "дэлхий хамгийн үзэсгэлэнт арал" гэж хэлэхүйцээр үзэсгэлэнт байгаль, янз бүрийн түүх соёлыг хадгалж үлдсэн газар юм. 3 бурхан газар дороос гарч ирж үүсгэсэн гэсэн домогтой бөгөөд энэ газар хаа сайгүй шинэ чулуун зэвсгийн үеийн олдворууд олддог тул эртнээс хүн амьдарч байсныг илтгэнэ.

Чежү арал (Өмнөд Солонгос улс)

7 Taman Negara National Park (Малайз улс)

Taman Negra нь хамгийн эртний ширэнгэн ойн нэг бөгөөд гайхамшигтай олон зүйлсийг эндээс харах боломжтой. Ширэнгэн рйн амьтад, торон гүүр, харанхуй агуй, гол хүрхрээ зэрэг олон зүйлийн харах боломжтой. Энэхүү ширэнгэн парк нь 4343 км квадрат талбайн хамран орших бөгөөд 130 мянган жилийн өмнө үүссэн. 

Taman Negara National Park (Малайз улс)

8 Mount Rinjani (Индонез улс)

Rinjani  уул нь Индонез улсын Lombok аралд  далайн  түвшинээс 3726м өндөрт орших галт уулын идэвхит уул юм. Өмнөх дэлбэрэлтээс үүдэн галт уулын орой хэсэгт үзэсгэлэнт тунгалаг устай нуур тогтсон нь жуулчдын сонирхолыг ихээхэн татдаг байна. 

Mount Rinjani (Индонез улс)

9 Koh Rong (Камбож улс)

Энэхүү үзэсгэлэнт арал нь далайн амьтад, шүрэн хад, усан дээрх буудал зэрэг олон сонирхолтой зүйлсийг үзэх боломжтой. 

Koh Rong (Камбож улс)

10 Luang Prabang (Лаос улс)

Luang Prabang нь эртний соёл уламжлалаа одоо хүртэл яг хэвээр нь хадгалж чадсан хот бөгөөд  алтан сүм, зэрлэг байгаль, зааны аялал, Tad sae хүрхрээ бурхан шашины сүм мөргөл зэрэг олон зүйлсийг үзэх боломжтой. 

Luang Prabang (Лаос улс)

Дашрамд сонирхуулахад, та бүхэн Z24-ийн вэб хуудсаар дамжуулан онлайнаар олон улсын болон орон нутгийн тиз захиалах боломжтой. Та www.z24.mn сайтад гишүүнээр бүртгүүлвэл, илүү хямд үнээр тиз захиалах боломжтойг дуулгахад таатай байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()