Оросын алдарт "Тоо юу, сүлд үү" нэвтрүүлгийн 9 нууц

Үзэгчид “Тоо юу, сүлд үү" (Орел и решка) нэвтрүүлгийн  хөтлөгч болохыг мөрөөдөж байдаг. Шинэ аялал, шинэ танилууд , өвөрмөц хоол гэх мэт энэ бүх зүйлийг хүн бүр л мэдрэхийг хүсдэг. Гэтэл үнэндээ зарим тохиолдолд бодит байдал болон дэлгэцийн байдал тэс өөр байдаг гэнэ. Нэвтрүүлгийн хөтлөгч бүсгүй Регина Тодоренко санаандгүй байдлаар нэгэн ярилцлагынхаа үеэр нэвтрүүлгийн талаар нууцыг задруулсан байна. Ингээд энэхүү нууцтай танилцацгаая.

Оросын алдарт "Тоо юу, сүлд үү" нэвтрүүлгийн 9 нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Энэхүү нэвтрүүлэг аяллын биш шоуны зорилготой

Уг нэвтрүүлэг нь танин мэдэхүй гэхээсээ илүү шоу талдаа чиглэсэн байдаг бөгөөд тухайн орны талаар өгөх мэдээлэл тун хомс байдаг. Жишээлбэл: Вена хотод хөтлөгчид , экстрим спорт, өндрөөс үсрэх, рафтинг болон соёл амралтын хүрээлэнгүүдэд ихэнх цагаа өнгөрөөжээ.

Үүнээс харахад продюсерууд контентийн араас хөөцөлдсөнөөр тухайн орны талаар үнэхээр сонирхолтой, гайхалтай мэдээллүүдийг орхигдуулсан байдаг юм.

Энэхүү нэвтрүүлэг аяллын биш шоуны зорилготой

2 Бүх зүйл зохиолын дагуу байдаг

Нэвтрүүлэгт сэтгэл хөдлөлөөрөө хийсэн зүйл гэж үгүй бөгөөд бүх зүйлийг зохиолын дагуу хийх хэрэгтэй. Амьдрах газар, аялал, орон нутгийн хүмүүстэй ярих яриа хүртэл төлөвлөгөөний дагуу байдаг аж.

Үүнээс гадна ямар ч нөхцөл байдалд зураг авалт үргэлжилнэ. Та халуурсан, хордлого авсан, харшилтай байсан ч хамаагүй. Гэхдээ зарим тохиолдолд хөтлөгчийн биеийн байдлыг харж үздэг байна.

Жишээлбэл: Хөтлөгч Настя Ивлеева нутгийн коктейль баранд орж коктейль ууснаар хордлого авсан аж. Ингээд тухайн өдөр зураг авалтыг зогсоожээ.

Бүх зүйл зохиолын дагуу байдаг

Зураг авалтын багт 7-8 гишүүн байдаг бөгөөд тэд хоорондоо хэнтэй явахаа ярилцаж шийдвэрийг гаргадаг байна.

3 Сурталчилгаа бол зураг авалтын чухал хэсэг

40 минутын нэвтрүүлгийн үеэр 3-4 удаа сурталчилгааны хэсгийг гаргах хэрэгтэй байдаг бөгөөд спонсор байгууллагын сурталчилгааг хийх нь тэдний үүрэг байдаг аж.

Нөгөө талаас сурталчилгаагүй бол бидний үзэж дассан нэвтрүүлэг өөрөөр харагдах байсан болов уу. Хэдийгээр хөтлөгчид нэвтрүүлгийн үеэр сурталчилгаанд анхаарал хандуулдаг ч бид хангалттай энтертайнмент мэдээллийг олж авч чаддаг.

Сурталчилгаа бол зураг авалтын чухал хэсэг

4 Зарим баримтуудыг орхигдуулж эсвэл өөрчилдөг

Аялагчид болох Лена Гитт болон Павел Котиков нар Жакартагийн талаар нэвтрүүлэгт маш олон буруу зүйлсийг олж харсан байна.

  • Явган хүний зам дээр өндөр хаалтууд байдаг хэдий ч хөтлөгч зөвхөн хамгийн өндөр, явган зорчигчдод хамгийн хүндрэлтэй хэсгийг харуулдаг. Гэтэл бодит байдал дээр намхан хаалтууд ч байдаг бөгөөд явган зорчигчид энэ хэсгээр явах боломжтой.
  • Хөтлөгч Регина кассын хажууд зогсож байхдаа нисэх онгоцны буудлаас хотын төв рүү автобусаар явах боломжгүй гэж ярьдаг. Гэхдээ аялагчид энэ касснаас хот руу очих тасалбарыг ямар ч асуудалгүйгээр худалдаж авч чаддаг байна.
  • Хөтлөгчийн идэж байсан таагүй харагдах далайн гаралтай бүтээгдэхүүн нь Индонезид тархсан хоол биш юм. Нутгийн оршин суугчид ихэнхдээ цагаан будаа, мах иддэг. 

Зарим баримтуудыг орхигдуулж эсвэл өөрчилдөг

  • Үзвэрийн талбайгаас хийсэн зураг авалт нь Индонезийг сайхан талаас нь харуулаагүй бөгөөд харин ч ядуу дүүрэг, утааг харуулсан байдаг юм. Яг энэ газраас хотын үзэсгэлэнтэй байдлыг харуулах боломжтой.
  • Илүү их кадртай болохын тулд хөтлөгч тансаг зэрэглэлийн нийтийн тээврийн хэрэгсэлд сууж их түгжрэлд ордог. Гэтэл үнэн хэрэгтээ Жакартад төлбөртэй түгжрэлгүй зам гэж бий.
  • Зам гарахад хөтлөгчдийн харуулж байгаа мэт хүндрэлтэй биш. Тэд жолооч нарыг явган зорчигчдыг үл тоодог гэж харуулдаг. Бодит байдал дээр Жакартад жолооны соёл гайхалтай хөгжсөн бөгөөд гараа дээш өргөхөд л бүх машинууд зогсож, таныг аюулгүй зам гарахад туслах болно.

5 Аялах орныг рейтингийн дагуу сонгодог

Уг нэвтрүүлэгт африкийн орнуудын талаар бага гардаг. Учир нь үзэгчид африкийн орнуудын талаар нэвтрүүлгийг төдийлөн үздэггүй байна. Үзэгчид тайван, таатай орны нэвтрүүлгийг үзэх илүү дуртай байдаг бөгөөд үзэгчдийг тухайн оронд очих хүслийг төрүүлэх хэрэгтэй.

Үүнээс гадна Африкийн зураг авалт нь нислэгээс болж үнэтэй болдог. Евгений Синельниковын хэлж байгаагаар зураг авалтанд орсон хүн бүрт мөнгө төлөх хэрэгтэй болдог гэнэ. Мөн төрөл бүрийн өвчин тусах эрсдэл их байдаг аж.

Аялах орныг рейтингийн дагуу сонгодог

6 «Алтан карт» лимиттэй байдаг

Хөтлөгч Регина Тодоренкогийн хэлснээр “алтан карт” лимитгүй байдаг гэдэг нь худал ойлголт гэнэ. Хэдийгээр картанд их хэмжээний мөнгө байгаа ч зардлыг маш нарийн хянадаг аж. Зарим тансаг зэрэглэлийн зочид буудлыг зөвхөн зураг авалт хийхийн тулд хэдхэн цаг түрээслэдэг бөгөөд хөтлөгчид энгийн зочид буудалд хонодог байна.

“Тоо юу, сүлд үү"” нэвтрүүлгийг санаачлагч, продюсер Елена Синельникова хөтлөгчийн яриаг батласан аж. Уг нэвтрүүлэг гарснаас хойш аль хэдийн 8 жил өнгөрсөн бөгөөд зарим орнууд өөрийгөө сурталчлахын тулд хямдрал үзүүлэх, эсвэл ямар нэг үйлчилгээг үнэгүй үзүүлэхэдээ бэлэн байдаг гэжээ.

«Алтан карт» лимиттэй байдаг

7 Үүргэвчиндээ хувийн зүйл хийж болно

Халаасандаа 100 доллартай амьдрах ёстой хөтлөгчийн хувьд үүргэвчиндээ хоолноос бусад бүх төрлийн хувийн зүйлээ хийж болох гэнэ. Ихэнхдээ үүргэвчинд солих хувцас, ус, болон хөнжил байдаг аж. Нэгэн удаа Регина үүргэвчинд байгаа зүйлсээ харуулсан бөгөөд салфетка, ус, шөнийн маск, нүүрний массаж хийх хэрэгсэл байжээ.

Үүнээс гадна  эмийн сан, унтлагын мешок, майхан зэргийг заавал авч явах хэрэгтэй.

Үүргэвчиндээ хувийн зүйл хийж болно

8 Зураг авалтын багийнханд өөрсдийн очих дуртай газар гэж бий

Зарим томоохон орнуудад тэд 3 удаа очиж байсан бөгөөд үүнд Берлин, Парис, Лондон, Амстердам, Будапешт гэх мэт орнууд багтсан.

Хэдийгээр аяллын үнийн талаар мэдээллийг чандлан нууцалдаг болов ч хамгийн үнэтэй зураг авалт Лондонд Андрей Бедняковын нэвтрүүлэг болсон гэнэ. Хөтлөгч залуу нийт 53 мянган долларыг зарцуулсан бөгөөд үүний 50 мянган долларыг  тансаг зэрэглэлийн зочид буудалд хоноглоход хэрэглэсэн аж. Харин хамгийн хямд нь Мадагаскар байжээ. Мадагаскарт ердөө 32 долларыг л зарцуулсан байна.

Зураг авалтын багийнханд өөрсдийн очих дуртай газар гэж бий

9 Зарим азтай хүмүүс үнэхээр лонхонд нуусан 100 долларыг олдог

Эхний зураг авалтын үеэр продюсерүүд нэвтрүүлгийн дунд дарсны сурталчилгааг хийх хэрэгтэй болсон юм. Ингээд лонхтай нуух уламжлал тогтсон бөгөөд энэ нь ч үзэгчдийн таашаалд нийцсэн байна.

Шилэн саван дотор мөнгө байхаас гадна өөрийнхөө зургийг, эсвэл бичлэгийг “Тоо юу, сүлд үү” нэвтрүүлгийн хамт олонд илгээх хүсэлт бий. Харин нэвтрүүлгийн инстаграм хуудас азтангуудын зургаар дүүрсэн байгаа гэнэ.

Зарим азтай хүмүүс үнэхээр лонхонд нуусан 100 долларыг олдог

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()