ГЭРЭЛ ЗУРАГ

Femen хєдєлгєєний охидууд “цэнхэр хувин”–г дэмжив

Украины Femen хєдєлгєєний идвэхтэнvvд орсын “цэнхэр хувин нийгэмлэг”-ийг дэмжин Киев дэх оросын батлан хамгаалах яамны байрны урд бослого гаргахаар оролдсон бєгєєд тэр єдєр охидууд хєхєє хувинг дvрсэлсэн цэнхэр єнгєєр будан тэмцэл хийсэн байна. Энэ нь хэв журам сахиулагчдын анхаарлыг татаж тэд хурдхан хагас нvцгэн охидуудын жагсаалыг тараахыг хичээсэн байна. Нvvр нь улайсан Украины цагдаа нар болон тэмцэл хийж буй сайхан бvсгvйчvvдийг харж сэтгэлээ баясгана уу. Магадгvй хєх гэмт хэрэгтэнээс аюултай юм болов уу?... Манай хэрэглэгч нар "цэнхэр хувин"-ийн талаар санаж байгаа байх, энэ бол цагдаа тусгай хамгаалалтын дуут дохиог эсэргvvцсэн тэмцэл юм.
Femen хєдєлгєєний охидууд “цэнхэр хувин”–г дэмжив Хадгалах
2010-05-31, 21:33

Элдэв зураг (208 фото) №355

Сайхан амарч байна уу найзуудаа, ойрдоо vнэхээр сайхан цаг агаартай байгаа болохоор хvн бvхэн сэтгэл єєдрєг бvгд л зун цагийн єнгєлєг нимгэн хувцаснуудаа ємсєєд л... их хот маань улам л гэрэл гэгээтэй болжээ. Єнєєдєр та бvхнийхээ зун цагийн зугаатай амралтанд хачир нэмэхээр "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг орууллаа. Энэ удаагийн шинэ зургууд дээр ємнє нь оруулж амжаагvй хэд хэдэн цувралуудын хамгийн шилдэгvvдийг нь давхар хавсаргасан байгаа. Тийм болохоор энэ цуврал маш гоё олон фото зургуудыг багтаасан цар хvрээ єргєн жинхэнэ best дугаар болсон байгаа. За ингээд андуудаа эерэг энерги, эрч хvчээр дvvрэн фото нийтлэлээ тухлан сууж vзнэ vv.
Элдэв зураг (208 фото) №355 Хадгалах
2010-05-30, 05:00

Макдональдсын алиалагчийн “хэцvv” амьдрал

Тvргэн хоолны салбарт зуун дамнан монопольдож байгаад алдарт McDonalds-ын салшгvй хэсэг болох, хvн бvхний нvдэнд танил, хєгжилтэй алиалагчийн “ажлын єдрvvд” адал явдлаар дvvрэн, бас хvндхэн байдаг бололтой. Зєвхєн тvvний талаар єгvvлэх доорх фото цуглуулганаас та миний зєв болохыг ойлгох болно. Нэг бол хєєрхий алиалагчийг шоронд аваачаад хорьчихно, vгvй бол хvvхнvvд єдєєд салахгvй, болохгvй бол эрчvvд шоглоод амар заяаг нь vзvvлдэггvй ажээ. Естой л нэг хvvхэд нохойн доог болсон амьтан юм даа, зайлуул. Нэгэн компаний бэлэг тэмдэг тєдий амьгvй нэгэн алиалагч боловч хvн бvхний нvдэнд танил болсон, сэтгэлд дотно энэ бvтээл их л зовдог юм байна. Жаахан байхад хvvхэлдэйгээ зодохоор нууцаар уйлдаг байхдаа гэж гэнэхнээр боддог байсан маань санаанд орж, хєєрхий энэ алиалагч хэрвээ амьд байсан бол хvн бидэнд гомдоод бєєн юм болж байхгvй юу гэж санагдав. За ингээд Макдональдсын бэлэг тэмдэгийн “хєєрхийлєлтэй хувь заяаг” єрєвдєн, инээцгээе.
Макдональдсын алиалагчийн “хэцvv” амьдрал Хадгалах
2010-05-28, 21:04

Лос-Анжелесийн тєв дэх орон гэргvйчvvд

Калифорни мужийн Лос-Анжелес нь хvн амын тоогоороо дэлхийд томоохонд тооцогддог бєгєєд улсдаа 2 дугаарт ордог ба энэ том хот нь АНУ-ын орон гэргvйчvvдийн нийслэл нь юм. Дэлхийн эдийн засгийн хямралаас ємнє тэндхийн орон гэргvйчvvдийн тоо ойролцоогоор 73 мянгад хvрч байсан бєгєєд тэдний 40% нь эмэгтэйчvvд хvvхдvvд байжээ. Мєн тvvнчлэн хотын даргын ажлын албанаас хэдхэн милийн зайд ядуусын хороолол тархасан байдаг байна. Уншигч та ийшээ зочилвол энд та vргэлж 2000-3000 аад орон гэргvй америкчуудтай таарах боломжтой. Энд капитализм удаанаар ялзарж байгаа нь маш харамсалтай санагдаж байна.
Лос-Анжелесийн тєв дэх орон гэргvйчvvд Хадгалах
2010-05-28, 19:55

Бэлгэвчний хамгийн шилдэг сурталчилгаанууд

Хvн тєрєлхтєн эр эмийн ариун “зан vйлд” хэтэрхий хайнга хандан, хvсэл тачаалын боол болж, адгуус адил хvссэн vедээ, тачаадсан нэгэнтэйгээ хурьцах нь элбэгшсэнээр бурхан биднийг бэлгийн замын халдварт євчин, хvсээгvй жирэмслэлтээс болж хvн болж амжаагvй байхдаа хорвоог орхидог хvvхдvvдийн шаналалаар шийтгэх болсон гэвэл та санал нийлэх vv?Ямартай ч хvн бид “амьд чєтгєрvvд” юм болохоороо бурхны хатуу цээрлэлд єртєлгvйгээр, хvслээ хангаад явах арга замаа аль хэдийнэ олчихсон нь “угладаг резин” болох бэлгэвч юм. Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэгчээр хvн тєрєлхтєн ойрын хугацаанд гэр бvлээс гадуурх бэлгийн харилцаа, тохиолдлын хавьтлаас ангижрах нь тун эргэлзээтэй байгаа тул бэлгэвч бол яахын аргагvй хамгийн зєв сонголт гэдгийг хvн бvхэн мэднэ. Заавал завхай зайдан гэлтгvй амьдралд дєнгєж хєл тавьж, арга бэлэг нийлэхийн жаргалыг анх удаагаа амсаж байгаа охид хєвгvvдийн хамгийн дотны анд байх ёстой зvйл бол бэлгэвч байдаг, байхаас єєр арагvй билээ. Ингээд элдэв зvйл нуршилгvйгээр бэлгэвчний талаарх Дэлхийн хамгийн сонирхолтой, хєгжилтэй сурталчилгаануудтай танилцуулъя.  
Бэлгэвчний хамгийн шилдэг сурталчилгаанууд Хадгалах
2010-05-28, 00:19

Сvvлчийн хонх жингэнэхэд

Хавар хаврын сvvлчээр, хамгийн сvvлчийн хонх жингэнэж харвасан сум шиг єнгєрсєн сурагч насыг, бас оюутан vеийг жил жилийн тєгсєгчидтэй хамт vднэ. Газар газрын залуус гэсэж амжаагvй хєрснєєс дєнгєж цухуйх зулзаган ногоотой хамт сургууль сургуульдаа баяртай гэж хэлэхэд “оюутан насаа сайн байна уу?” гэж зарим нь ирэх дєрвєн жилийн гайхалтай мєчvvдийг тэсэн ядан хvлээж байхад зарим нь тvvнд баяртай гэж гараараа даллачихаад, “амьдрал аа, чи намайг тосоод аваарай” хэмээн доголон нулимстай зогсоно. Хаа сайгvй “алтан”, “мєнгєн” хонхны дуу жингэнэж арван жилийн андуудтайгаа, оюутан цагийн яруухан амьдралтайгаа салах ёс хийх залуус хамгийн уяангалаг дурсамжуудаа ардаа орхиж байгаа энэ єдрvvдэд бусад орны тєгсєгчдийн талаарх мэдээллээс уншигч таныг хоцроохыг хvссэнгvй. Ингээд єчигдєр буюу 5 сарын 25-ны єдєр ОХУ-д болсон арван жилийн сургуулиудын нэгдсэн хонхны баярын дvр зурагтай уншигч таныг “учруулъя”.
Сvvлчийн хонх жингэнэхэд Хадгалах
2010-05-28, 00:01

Цагаан даашинзтай цыган хурим

Цыган маягийн хурим яаж болдогийг, цыган овгийн бvсгvй ямар тавилантай байдгийг уншигч та надаар хэлvvлэлтгvй мэдэж байгаа. Тиймээс онолын мэдээллийг хойш тавиад, саяхан болсон нэгэн цыган хуримын дvр зургийг тантай хуваалцая гэж бодлоо. Сvйт бvсгvйд тэд цагаан даашинз ємсvvлдэг л болсноос биш тэнэмэл, зэрлэгvvдийн хууль єєрчлєгдєєгvй л байгаа ажээ. Олеся хэмээх энэхvv сvйт бvсгvй маань 14 байна уу, 15 настай ажээ. Тvvний хуримын vеэрх дvр тєрхийг анхааралтай битгий хэл хальтхан ажихад л аз жаргалын єчvvхэн ч гэсэн гялбааг олж харах нь юу л бол. Арга ч vгvй биз дээ, нєхєр болох хvн нь тvvнээс олон насаар ах, бас урьд нь уулзаж ч байгаагvй нэгэн юм чинь. Ингээд даяарчлагдаж, соёлжсон дэлхийд охин vрээ зоосны нvхээр эрд гаргаж, жинхэнэ утгаараа богтлох ёс байсаар л байгаагийн нэгэн жишээний талаарх сонирхолтой фото сурвалжлагатай танилцана уу.
Цагаан даашинзтай цыган хурим Хадгалах
2010-05-27, 23:38

Тамхины эсрэг хамгийн харгис сурталчилгаанууд

Тамхичин хvн хэрхэн бага багаар єєрийгєє хєнєєж, эргэн тойрныхоо хvмvvсийг хордуулан, хvрээлэн буй орчноо бохирдуулж байдгийг таниулж ойлгуулахын тулд ихэнхи тамхины эсрэг рекламнууд аймшигтай нvд хальтармаар, сэтгэлд сэв суумаар эвгvй байдаг ажээ. Чєтгєрийн ургамал хэрхэн чимх чимхээр тамхичны уушгийг шатааж, тархийг нь сорж, vр хvvхдийг нь тарчлааж байдгийг эдгээр сурталчилгаануудад аймшигтай эмгэнэлтэй дvр зургуудаар дамжуулан харуулжээ. Тамхи танд зуурдын хуурмаг таашаалыг бэлгэлэхдээ хорт утаагаараа хоолойг тань далдуурхан боомилж, амьдралыг тань алгуурхнаар там болгоно. Бvсгvй та тамхи зуусан уруулаараа хэзээ ч эр хvний хайрыг татахгvй, эр хvн та тамхи атгасан гараараа хэзээ ч бvсгvйн хvндлэлийг хvлээхгvй. Ингээд дотор муухай оргиулж, бие арзаймаар тамхины эсрэг сурталчилгаануудтай танилцацгаая.
Тамхины эсрэг хамгийн харгис сурталчилгаанууд Хадгалах
2010-05-26, 22:39

Галзуу хулгана дээрх хvмvvс

Газар газрын цэнгэлдэх хvрээлэн болгонд та бидний нэрлэж заншсанаар “галзуу хулгана” хэмээх адреналин ялгаруулж хамаг стресс сэгсэрчихдэг сонирхолтой тоглоом байдгийг бид бvгд мэднэ. Тэгвэл одоо бvгдээрээ тоглоомын бvхээг єндрєєс гэнэт унах агшинд хvмvvсийн нvvрний хувирал, биеэ авч явах байдал ямар єєр єєрєєр илэрч, яасан хєгжилтэй болдогийг харуулсан элэг татаам фото цуглуулгатай танилцацгаая. Хvн бvр ахин давтагдашгvй байдаг шигээ яг ижилхэн айдсыг мэдрэх vедээ хvртэл єєр єєрєєр орилж, єєр єєрєєр сэтгэлийн хєдлєлєє илэрхийлдэг ажээ. Нvдээ тас аниад орилж байгаа нэгэн байхад, зарим нь ухаан алдаад уначихсан ч байх шиг. Зарим нь инээх чарлах зэрэгцэн хамаг байдгаараа амаа ангайсан байхад харин зарим нь тамхи асаасан шиг ээ тайван явж байх юм. Хvн гэж нээрээ сонин амьтан шvv.
Галзуу хулгана дээрх хvмvvс Хадгалах
2010-05-26, 22:25

Хятадын супермаркетуудад юу зардаг вэ?

Ємнєд хєршийн єєртєє vйлчлэх худалдааны тєвvvдэд ёстой нvд орой дээр гармаар юмнууд vй олноороо зарагддаг ажээ. Та бидний ихэнхи нь Хятадад очиж байсан болохоор ямар ямар юмаар лангуугаа дvvргэсэн байдгийг нь ерєнхийдєє гадарладаг гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ эргээд мєлжихєд хvзvvний яс амттай гэгчээр энэ сонирхолтой ард тvмний дэлгvvрийн лангуугаар ахин нэг “аялаад” vзэхэд уйдах биш харин ч бvvр гайхаж, сонирхмоор санагдлаа. Та лав ийм эд зvйлсийг єєр хаанахын ч лангуун дээрээ олж харахгvй л болов уу.
Хятадын супермаркетуудад юу зардаг вэ? Хадгалах
2010-05-25, 17:39

Элдэв засвар ороогvй хирнээ эгэл бус зургууд

Шууд хараад л фотошоп ашиглаж, янз бvрийн засвар хийсэн гэмээр боловч, vнэн хэрэг дээрээ яг бодит vнэн vзэгдэл, дvр дvрслэлийг хальсанд буулгасан ер бусын гайхалтай 20 зургаар уншигч таны мэлмийг баясгаж, сэтгэлийг тань таашаалаар ундаалахаар бэлтгэлээ. Эдгээр фотонуудын зарим нэгийнх нь єнгє будгийг нь бага зэрэг єєрчилж, заримынх нь харагдах єнцєгийг нь эргvvлсэн vv гэхээс vнэхээр фотошопдоогvй, яг л байгаа дvр зургийг буулгасан гэдгийг ахин хэлмээр байна. Ингээд бодит амьдрал дээрх гайхамшиг, гэрэл зурагчны ур ухаан хоёр нэгдээд vлгэрийн гэмээр хирнээ бодит оршихуйг хэрхэн бий болгосныг хамтдаа тольдоцгооё. Энэхvv хорин зураг танд таалагдана гэдэг бат итгэлтэй байгаагаа нуух юун. Мєн зураг бvртэй анхааралтай танилцсаны эцэст санал сэтгэгдлээ харамгvй хуваалцахыг хvсье.
Элдэв засвар ороогvй хирнээ эгэл бус зургууд Хадгалах
2010-05-25, 01:29

Нэгэн эмээгийн vсчин орсон паян

Єрнєдийн нэгэн тэтгэврийн эмээ vсээ засуулахыг маш их хvссэн бололтой. Ямартай ч тvvний насны тоосонд дарагдсан, буурал vстэй тархи vсчинрvv хєлєєрєє биш, унаж яваа машинаараа орох хэрэгтэй гэж сэтгэсэн бололтой. Хєєрхий минь vсээ л засуулахыг их л хvссэн бололтой. Энэ явдлын дараа аз болж хэн ч гэмтэж бэртээгvй боловч эмээгийн хvлэглэж байсан ганган Ягуар, vсчний байр хоёр л авах юмгvй болжээ. Хэн хохирлыг нь барагдуулж, хэн хариуцлага хvлээхийг бид таашгvй юм. Хєєрхий эмээ их єрєвдєлтэй, бас энэхvv vйлдэл нь шvvрс алдмаар боловч их хєгжилтэй юм. Ингээд нэгэн зэрлэг эмээгийн vйлдлээр танд инээд бэлэглэхийг хичээснийг маань сонирхоно уу.
Нэгэн эмээгийн vсчин орсон паян Хадгалах
2010-05-25, 01:12