Дэлхийн хамгийн ховор төрлийн ихрүүдтэй танилц!

Ихрүүд хоорондоо усны дусал мэт ялгахын аргагүй адилхан байх нь олонтаа. Тиймээс ч хүмүүс заримдаа тэднийг андуурах нь энгийн үзэгдэл. Гэвч бүх зүйл өөрийн гэсэн онцгой тохиолдолтой болохыг дараах ихрүүдийн гадаад төрх баталж байна. Тэднийг ихэр гэж хэн ч тааж мэдэхгүй л болов уу.

Дэлхийн хамгийн ховор төрлийн ихрүүдтэй танилц!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Мария болон Люси Дуглас

Их Британийн ихрүүд болох Мария болон Люси Дуглас нар хүүхэд байхаасаа эхлэн олны анхаарлыг татаж эхэлсэн юм. Учир нь тэдний нэг нь шаргал үстэй, цайвар арьстай бол нөгөөх нь бор арьстай, буржгар хар үстэй  аж.  Тэдний эцэг нь цагаан арьстай, харин ээж хагас ямайка гаралтай гэнэ. Сургуульд байхаасаа л охид ихэр эгч дүүс гэдгээ батлахын тулд гэрчилгээгээ харуулах хэрэгтэй болдог байжээ. 

Мария болон Люси Дуглас

Дугласын гэр бүл.

Охидын гадаад төрх ээжийнх нь хувьд ч санаанд оромгүй зүйл байсан бөгөөд тэрээр анх охидоо хараад их гайхширсан гэнэ.

“Энэ бол түүний хувьд гэнэтийн зүйл байсан гэхэд болно. Учир нь төрөхөөс өмнө ургийн арьсны өнгийг мэдэх боломжгүй байдаг. Тиймээс ээж биднийг хоорондоо тэс өөр төрнө чинээ санаагүй. Харин эх баригч биднийг ээжид өгөхөд тэр маш их гайхсан гэж байсан” хэмээн Люси хэлсэн байна.

Дугласын эгч дүүс хүүхэд байхдаа.

Охид гадаад төрхөөрөө төдийгүй зан араншингаараа ч хоорондоо өөр гэнэ. Мөн Люси урлаг, загвар дизайнд сонирхолтой бол Мария сэтгэл судлал, хуулийн чиглэлээр суралцдаг байна.  Тэдний бусад ах, эгч нар ч тэднээс тэс өөр аж. 

Эгч дүүс Дуглас.

2 Жеймс болон Дэниел Келли

Эдгээр ихрүүд ердөө 2 минутын зайтай төрсөн ч өдөр шөнө мэт ялгаатай. Тэдний эцэг эх болох Эррол болон Элисон Келли нар хоёр өөр өнгийн арьстай ч хөвгүүдийнхээ гадаад төрхийг хараад мөн л их гайхширсан байна. Гэхдээ энэ нь тэдний  гэр бүлд ямар ч асуудал үүсгээгүй юм.

“Хөвгүүдийн маань нэг улаан, нөгөөх нь ягаан байсан ч би тэднийг хайрласаар л байх болно” хэмээн хөвгүүдийн ээж хэлсэн байна.

Жеймс болон Дэниел Келли

Жеймс болон Дэниел Келлигийн ах дүүс.

Тэд гадаад төрх болон зан араншингаараа мөн л хоорондоо ялгаатай. Дэниел бол маш эмх цэгцтэй. Тэр сайн сурч, коллежоо амжилттай төгссөн бөгөөд одоо өөрийн сонирхлын дагуу өөрт тохирох их сургуулийг хайж байгаа бол Жеймс төдийлөн цэгцтэй биш ч сэтгэл хөдлөл ихтэй, эрдмийн мөр хөөх хүсэлгүй харин мотоцикл унах дуртай ажээ.

Жеймс болон Дэниел Келлигийн ах дүүс.

3 Калани болон Жарани Дин

2017 онд ихрүүд болох Калани болон Жарани Дин нар цахим сүлжээний од болсон юм.  Энэ нь тэдний ээж америкийн иргэн Уитни Мейер охидынхоо зургийг цахим сүлжээнд нийтэлсний дараа тохиолджээ. Охидын аав нь африк америк гаралтай бол охидын ээж өөрөө цагаан арьстай юм.

“Хүүхдүүдээ харсны дараа энэ нь надад байж боломгүй ховор тохиолдол шиг санагдсан. Би миний хүүхдүүд өнгөт, цагаан арьстай төрнө гэж төсөөлөөгүй. Гэхдээ бидний хувьд тэдний арьсны өнгө огт хамаагүй бөгөөд бид хүүхдүүддээ хайртай” хэмээн Уитни хэлсэн байна.

Калани болон Жарани Дин

Калани болон Жарани Дины эгч дүүс

Калани болон Жарани Дины эгч дүүс

Калани болон Жарани Дины эгч дүүс

Уитни Мейер болон Томас Дины гэр бүл.

Охид хоорондоо тэс өөр ажээ. Калани цэнхэр нүд, цайвар үстэй бол, Жарани бор нүд, бараан үстэй.  Калани идэвхитэй, сониуч, эрч хүч ихтэй, харин Жарани тайван, даруу төлөв охин гэнэ. 

Уитни Мейер болон Томас Дины гэр бүл.

Калани болон Жарани Дины эгч дүүс

Калани болон Жарани Дины эгч дүүс

4 Киан болон Реми Хордер

Хэдийгээр Киан болон Реми нарын эцэг эх нь хоёулаа өнгөт арьстан ч тэдний удамд цагаан арьстан байсан гэнэ. Охид арьс өнгөний ялгааг төдийлөн хайхардаггүй бол эсрэгээрээ гадны хүмүүс тэднийг ихэд сониучирхан гайхдаг байна. 

Киан болон Реми Хордер

Киан болон Реми Хордерын ихрүүд

Бусад ихрүүдийн адилаар тэдний ааш зан, сонирхол нь тэс өөр бөгөөд тэд өөр өөр цаг үед алхаж, ярьж сурсан аж. Үүнээс гадна тэд өөр ангид сурдаг гэнэ.  Киан нийтэч, өөртэй итгэлтэй бол Реми даруухан, ичимхий охин юм.

“Тэд нэг нэгэнтэйгээ маш ойр.  Тэд сайн найзууд.  Ихрүүд маань хамтдаа тоглож, хамт усанд орж, хамт ном уншиж, нэг нэгэндээ тусалдаг. Заримдаа тэд нэг цагт нэг ижил зүйлийг өөр өөр газар хийх нь ч бий.” хэмээн охидын ээж ярьжээ.

Киан болон Реми Хордер эцэг эхийнхээ хамтаар.

Киан болон Реми Хордер

Судалгаанаас харахад хоёр өнгийн арьстай 500 хос тутмын нэгт л хоёр өөр өнгийн арьстай ихрүүд төрдөг гэнэ.  Тэд хоёр үндэстний холимог шинж чанарыг агуулаагүй харин тус бүртээ нэг нэг үндэстний шинжийг агуулсан байдаг юм. Сүүлийн үед хоёр өөр үндэстэн гэрлэх нь нэмэгдэж байгаа учир өвөрмөц ихрүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна.

Киан болон Реми Хордер нар ээжийнхээ хамт.

Киан болон Реми Хордерын эгч дүүс.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()