Герман улсад зочлох 10 шалтгаан

2014-08-19, 00:45
17,518
Зуны турш амралтгүй ажилласаар одоо л нэг амралт авах боломж гарч байна уу? Гэвч хаана амрахаа сонгож чадахгүй байгаа бол танд Герман улсыг зөвлөж байна. Олон төрлийн наадам, сонирхолтой барилга байгууламж гээд л бүхий л зүйл энэ оронд бий. Ингээд Германд очих 10 шалтгааныг танд хүргэе.
Герман улсад зочлох 10 шалтгаан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Октоберфест
15 хоног, 6 сая гаруй жуулчин, 6 сая литр шар айраг, 500 мянган шарсан тахиатай дэлхийн хамгийн том наадам. Наадмын үеэр 120 мянга орчим үйлчилгээний ажилтан үйлчилдэг байна. Энэхүү наадам 200 гаруй жилийн турш 10-р сарын сүүлээр Мюнхенд зохиогдож байгаа бөгөөд цагийг зугаатай өнгөрүүлэх алтан боломжуудын нэг байдаг байна.

www.caak.mn

2. Кёльнскийн сүм
Дэлхийн 2-р дайны үед Кёльн хот бараг тэр чигтээ сүйрсэн байна. Азаар энэхүү гайхалтай барилга сүйрэлд огтхон ч өртөөгүй аж. Түүнийг зүг чиг тогтоох зорилгоор ашиглаж байжээ. Хэдийгээр 1248 онд барилгын ажил нь эхэлсэн ч одоог хүртэл баригдаж дуусаагүй байгаа гэнэ. Эхнэртээ хууртсан архитектор Сатан хэлэхдээ: "Энэ барилгын сүүлийн тоосго тавигдахад л дэлхийн сүйрэл ирэх болно” -гэж байсан гэнэ. Үүнээс болоод барилга одоог хүртэл баригдаж дуусахгүй байгаа гэх яриа ч бий. Автобус болон галт тэргээр явж буй ямар ч жуулчин энэхүү барилгыг харах боломжтой гэнэ.

www.caak.mn

3. Хурдны хязгаарлалт үгүй
Зам дээр хурдны хязгаарлалт үгүй цорын ганц улс гэхэд болно. Үүнээс гадна Энэтхэгт хурдны хязгаарлалт байдаггүй ч замын чанар муу учир хэт хурдлах боломжгүй байдаг. 1949 оноос хойш Германд хурдны хязгаарлалтын талаар ярьж байгаа ч ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа гэнэ. Жил бүр олон мянган жуулчид энэхүү хурдны эрх чөлөөг мэдрэхийн тулд Герман улсыг зорьдог байна.

www.caak.mn

4. Европ парк
Европ дахь томоохон цэнгэлдэх хүрээлэнгийн нэг. Диснейлэнд л энэ паркаас илүү байх магадлалтай. 13 орны 5 сая гаруй жуулчид энэ паркт очиж амардаг. 73 метрийн өндөртэй “Мөнгөн од” галзуу хулгана дээр суугаад үзэж яагаад болохгүй гэж?...

www.caak.mn

5. Хуучин эдлэлийн зах
Германд Flohmarkt хэмээх томоохон хуучин эдлэлийн зах байдаг байна. Энэ захаас хуучин эдлэлээс гадна, эртний эдлэлийг хямдхан үнээр худалдан авах боломжтой аж. Хамгийн гол нь өөрийн худалдаж авахыг хүссэн эдлэлээ зөв сонгож, сайн наймаалцах хэрэгтэй юм байна.

www.caak.mn

6. Нюрбургринг
Автомашины спортонд дуртай хүн бүрийн очих дуртай газар юм. Энд уралдааны зам байрладаг бөгөөд тойргоор уралддаг байна. Тойргоор уралдах уралдааны хамгийн дээд амжилт нь 6 минут 47 секунд учир үүнийг эвдэхийн тулд нэлээд тамирчид хичээдэг аж.

www.caak.mn

7. Брецель
Энэ амттай жигнэмэгийг заавал амсаж үзэх хэрэгтэй болов уу. Бавари мужын нарийн боовны газар хийдэг бөгөөд “брецн” хэмээн нэрлэдэг байна.

www.caak.mn

8. Зул сар
12 сарын сүүлээр Европ даяар Зул сарыг тэмдэглэдэг бөгөөд энэ үед хот хамгийн үзэсгэлэнтэй харагддаг байна. Хотод олон төрлийн худалдаа, наадам, цэнгээн болдог аж.

www.caak.mn

9. Берлин
Берлин хотыг харахын тулд л Герман руу айлчилж болно. Энд олон төрлийн гоёмсог барилга, түүхэн барилгууд бий.

www.caak.mn

10. Нойшванштайн цамхаг
Дэлхий даяар алдартай цамхгуудын нэг. Диснейлендийн “Нойрсож буй гүнж” киноны цамхгийг үүнээс сэдэвлэн зурсан байна. Цамхаг руу орох үнэ нь 12 евро гэнэ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()