Интернэтээр танилцаад аймшигтайгаар амиа алдсан хүмүүс

Интернэт гээч нь бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болоод удаж байгааг бүгд мэднэ. Үүнтэй зэрэгцэн интернэтээс болж амиа алдах хүмүүсийн тоо ч өссөөр байна. Сайн таньж, мэдэхгүй залуус, бүсгүйчүүдтэй сохроор танилцан болзож улмаар гэмт хэргийн золиос болохоос сэргийлж та бүхэндээ интернэт болзооноос болж амиа алдсан хүмүүсийн аймшигт түүхийг өгүүлье.

Интернэтээр танилцаад аймшигтайгаар амиа алдсан хүмүүс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Гурван хүүхдийн ээж бүсгүйн үхэл

Саяхан буюу 2016 оны 4-р сард Сиэтл хотод оршин суудаг 40 настай, 3 хүүхдийн ээж алга болсон хэмээн мэдэгдсэн байна. Түүнийг Ингрид Лайна гэдэг бөгөөд сувилагч мэргэжилтэй аж. Цагдаа нар түүний бие эрхтнүүдийг гэрээс нь холгүй байрлах хогийн савнаас олсон юм. Эл хэргийг хэн үйлдсэн болохыг хайх явцад цагдаа нар хохирогч бүсгүй сарын өмнөөс Жон Чарлтон хэмээх залуутай болзож эхэлсэн төдийгүй интернетээр танилцаж байсан, төдийгүй хэрэг гардаг шөнө хамтдаа байсан гэдгийг нь ч олж мэджээ. Иймд залууг байцаан, шалгахад буруутай болох илэрсэн юм. Нөхрөөсөө салсан бүсгүй өөрийн шархалсан зүрхийг дэвтээх гэсэндээ сайн танихгүй залуутай болзож, эцэст нь ийнхүү харамсалтайгаар амиа алдсан аж. 

Гурван хүүхдийн ээж бүсгүйн үхэл

2 Шарон Винтерс

39 настай, 4 хүүхдийн ээж бүсгүй ганцаардан, шаналахын эрхэнд нэгэн залуутай интернетээр харьцдаг байжээ. Тэрхүү залууг Кэвин Хаувке ( Kevin Hawke) гэдэг бөгөөд бүсгүйн гэрт үе үе зочилдог болсон юм. Сүүлдээ тэдний харилцаа гүнзгийрч хамтран амьдрахад нь бүсгүйн ах "Энэ архичин залуутай амьдраад хэрэггүй" хэмээн ихэд анхааруулж байсан ч Шарон ганцаараа амьдрахаас залхаж, Кэвинийг сонгосон байна. Харин хэдхэн өдрийн дараа бүсгүйг гэрт нь 90 удаа хутгалж амийг нь хөнөөсөн байхыг олов. Алуурчин нь ч тодорхой буюу түүний хамтран амьдрагч, архичин эр байсан юм. Залуу аллага үйлдэж байхдаа өөрийн ухаангүй, согтуу байсан ч шүүх үүнийг үл харгалзан, Кэвинг бүх насаар нь шоронд хорих ял оноосон байна.

Шарон Винтерс

3 Бүтэлгүй анхны болзоо

2010 оны 4-р сард 32 настай Тори Пеннингтон (Tori Pennington) гэх бүсгүй гэрийнхээ шалан дээр нүцгэн үхсэн байдалтай хэвтэж байхыг түүний бяцхан хүү олужж. Хэрэг явдал бүсгүй Дастин Кендрик (Dustin Kendrick) хэмээх залуутай интернетээр танилцсанаас эхлэлтэй аж. Тэд танилцаж, залуу ч Ториг өөрийн гэртээ урьсан байна. Харин Тори хүүхдээ унтуулчхаад уулзахыг хүсэхэд залуу бухимдан, гэрт нь ирж түүнийг хөнөөсөн аж. Залуугийн энэхүү харгис үйлдлээс үүдэн насаар нь хорих ялыг оноосон юм.

Бүтэлгүй анхны болзоо

4 Хайрын эрэлд...

20 настай Бриа Блэкмон (Bria Blackmon) гэх бүсгүй өөрийн хайраа хайж байгаа тухайгаа сайтад байрлуулан, 57 настай нэгэн эртэй болзох болжээ. Гэвч энэ бүхэн нь бүсгүйд сүүлдээ таалагдахаа больж, өөрийн хүсэл, шуналаа дийлэлгүй дурлалт залуугаа хөнөөсөн байдаг. Түүний энэхүү хэрэгт 19 настай эрэгтэй дүү нь хамтарсан аж. Тэд үүнийгээ нуухын тулд залуугийн байшинд гал тавьсан байжээ.

Хайрын эрэлд...

5 Фэйсбүүкээс болсон үхэл

Клэйр Вүүд (Clare Wood) гэх залуухан ээж 2009 онд Жорж Эйплэтон (George Appleton)-тэй “Фэйсбүүк”-ээр танилцсан байна. Харин бүсгүй өөрийгөө алуурчинтай уулзаж байгаа гэдгээ мэдэлгүй байсаар хөнөөгдсөн юм. Жорж бүсгүйг хөнөөчихөөд зугтан алга болсон бөгөөд тус оны 2-р сард түүнийг өөрийгөө дүүжилсэн байхыг олсон байна.

Фэйсбүүкээс болсон үхэл

6 Хүүгийн ээжийг зэрлэгээр хөнөөжээ

4 настай бяцхан хүүгийн хамт амьдардаг ганц бие ээжийг Шарон Сермэйнс (Sharon Siermans) гэдэг. Тэрээр интернетээр Жейсон Жон Динслэй (Jason John Dinsley) гэх эртэй танилцжээ. Гэтэл тэр залуу үнэндээ хагас жил шоронд хоригдсон гэмт хэрэгтэн байсныг мэдсэнгүй. Залуу Шаронтой танилцахдаа шоронгоос гараад 8 сар л болсон байсан төдийгүй харгис нэгэн байсан гэнэ. Хосууд танилцаад нэлээдгүй хугацаа өнгөрч, ганц нэг болзож... Гэтэл 2014 оны 4-р сард нэгэн шөнө Жейсон бүсгүйн гэрт ирж, нүүр нүдгүй зодсоор амийг нь бүрэлгэжээ. Хамгийн аймшигтай нь энэ бүгдийг бүсгүйн 4-хөн настай хүү нуугдан харж, цагдаад мэдэгдсэн гэдэг.

Хүүгийн ээжийг зэрлэгээр хөнөөжээ

7 Шинэ амьдрал хайсан ганцаардмал бүсгүй

Жетт Жэйкоб (Jette Jacobs) хэмээх 60 настай бэлэвсэн Австрали эмэгтэй шинэ амьдрал эхлүүлэхээр шийдэн, Жесси Орово Омокох (Jesse Orowo Omokoh) гэх Нигер залуутай интернетээр танилцсан байна. Ахимаг насны бүсгүй өөрийн интернэт найздаа үргэлж л мөнгө шилжүүлдэг байсан бөгөөд нэгэн удаа түүн дээр зочлохоор шийдсэн нь үхлийнх нь үүдийг нээв. Түүнийг очмогц найз залуу нь хамаг эд мөнгийг нь дээрэмдэн хөнөөсөн бөгөөд цагдаа нар хэргийг илрүүлэхэд Нигер залуу 20 гаруй бүсгүйчүүдтэй зэрэг харилцаж байсан нь тогтоогдсон байдаг.

Шинэ амьдрал хайсан ганцаардмал бүсгүй

8 Хайрын гурвалжин

46 настай Монтгомери (Montgomery) “TallHotBlond” гэх худал хаяг нээн 19 настай шаргал үстэй халуухан охинтой интернетээр харилцдаг байжээ. Гэтэл үнэндээ тэр 19 настай гэх охин нь 40 настай эмэгтэй байв. Харин нэг өдөр өнөөх халуухан шаргал үст охин Монтгомерийн ажлын хамтрагч болох Брэйн Баррет ( Brian Barrett)-тэй интернетээр харилцсан байсан бөгөөд үүнийг олж мэдсэн Монтгомер ихэд уурласан байна. Байж ядсан эр тэсэлгүй өөрийн ажлын хамтрагчаа хөнөөж, 20 жилийн ял сонсчээ.

Хайрын гурвалжин

9 Амьдаараа булуулсан нь

Мина Эль Хоурэй (Mina El Hourai ) “Фэйсбүүк”-ээр нэгэн царайлаг залуутай танилцжээ. 25 настай бүсгүй жинхэнэ хайрыг хүсч байсан ч түүний санаснаар болсонгүй. 2014 оны хавар залуу түүнийг гэртээ урьжээ. Бүсгүй тэднийд очоод удалгүй чихрийн шижин өвчнөөсөө болж ухаан алдсан юм. Харин залуу түүнийг үхчихлээ гэж айн, байшингийнхаа ард булсан аж. Эл азгүй явдлыг шүүхээс түүний буруу хэмээн үзэж, олон жилийн ял оноожээ.

Амьдаараа булуулсан нь

10 Киноны болзоо

Мөн л интернетээр танилцсан хосууд болох Эшли Лавел болон Лавар Ватсон нар нэгэн орой кино үзэхээр болсон аж. Тэд киногоо ч үзэж дуусаад Стевин Рүүпнарэйн гэх залуугийн хамтаар гурвуулаа бүсгүйн машинд суун явсан байна. Гэтэл гэнэт Стевин, Лаварын нуруу руу буудан хөнөөж, эд хөрөнгийг нь аван, найз бүсгүйн хамтаар зугтсан бөгөөд удалгүй цагдаа нарт баригдсан юм. Харин шүүхээс бүсгүй болон Стевин нарыг Лаварын үхэлд буруутган, шийтгэсэн байна.

Киноны болзоо

11 Эмгэнэлтэй төгсгөл

АНУ-ын агаарын замын ажилтан Никки ЭмСи Фэйтчэр интернетээр танилцсан найз залуу болох Теодор Мэнингээс харилцаагаа таслан, Хойд Каролянаас Өмнөд Кароляныг зорьж явжээ. Гэтэл энэ бүхнийг эсэргүүцсэн эр найз бүсгүйнхээ хойноос гүйцэж очин, буудаж алаад зогсохгүй машиныг нь шатаасан байна. Түүний хэрэг илэрч, шүүхээс түүнд 30 жилийн хорих ял оноосон юм.

Эмгэнэлтэй төгсгөл

12 Танигдахааргүй болсон бүсгүй

27 настай нэгэн бүсгүй 4 хоногийн өмнө интернетээр танилцсан залуутайгаа уулзаж, цагийг зугаатай өнгөрүүлж байв. Тус залууг Питер Рэмси гэдэг бөгөөд бүсгүйтэй болзож, гэрт нь хүргэж өгсөн аж. Бүсгүй ч баяртай гээд түүнийг үнсээд орох гэтэл Питер Рэмси гэрт нь дайрч орж бүсгүйг хүчиндэж, зодон хүн танихын аргагүй болгосон нь илэрч, түүнд насаар нь шоронд хорих ял оноожээ.

Танигдахааргүй болсон бүсгүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()