Замын хөдөлгөөний хачирхалтай дүрмүүд

Хэрвээ та ямар нэгэн гадаад оронд очоод автомашин хөлслөн тухайн орны сонирхолтой газруудаар илүү их аялахаар хүссэн бол замын хөдөлгөөний дүрмийг нь судлаад үзэхэд илүүдэхгүй болов уу. Эдгээр орнуудын замын хөдөлгөөний дүрэм манайхтай ойролцоо байдаг ч зарим нэг нь бидний мэддэгээс тэс өөр байх тохиолдол ч бий. Монголд энгийн зүйл мэт тооцогдох боловч бусад оронд дүрэм зөрчсөн хэрэг болох магадлалтай. Ингээд зарим нэг хачирхалтай замын хөдөлгөөний дүрмээс танилцуулъя.

Замын хөдөлгөөний хачирхалтай дүрмүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 АНУ.

 

Мэдээж хамгийн хачирхалтай замын хөдөлгөөний дүрэм АНУ-д байдаг байна. Пеньсильван мужид морь ачсан ачааны машин явж байвал жолооч яаралтай гарч, машинаа бүтээлгээр бүтээх ёстой байдаг гэнэ. Энэ нь морьдыг үргэхээс сэргийлж байгаа явдал аж. Харин Арканзаст 21 цагаас хойш дуут дохиогоо дарж болохгүй гэнэ. Тэгвэл Калифорни мужид та машинаа дотуур хувцастай угааж болохгүй. Мөн гаражандаа машинаас гадна, өөр ямар нэгэн зүйл хадгалж байвал таныг торгох нь байна.

АНУ.

2 Тайланд.

Энэ улсад мотоцикл, дугуй, мопед унахыг зөвшөөрдөг бөгөөд цамцгүйгээр машин унах хориотой байдаг байна. 

Тайланд.

3 Франц.

Машин тухайн хүний хувийн эд хөрөнгө учраас автобусны зам руу орох нь хориотой байдаг аж. Харин нэг шил пиво эсвэл нэг хундаг винотой жолооны ард суухад ямар ч хорио байдаггүй байна. Хамгийн гол нь цусан дахь согтууруулах ундааны хэмжээ 0,5-аас ихгүй байх ёстой аж. Дүрэм зөрчсөн тохоилдолд 135 еврогоор торгуулж, машинаа авто хяналтын газраас очиж авах хэрэгтэй болдог байна. 

Франц.

4 Герман.

Герман улсад машин унаж байхдаа янз бүрийн сэтгэл хөдлөл, эмоцоо гаргаж болохгүй гэнэ. Германы замын хөдөлгөөний дүрэмд, замын хөдөлгөөнд орж байхдаа гаргаж болохгүй нэлээд хэдэн ааш авир багтдаг байна. Эдгээрээс нь дурьдвал дунд хуруугаа гаргах, гараа атгаж үзүүлэх, хэлээ гаргах гэх мэт. Ингэсэн тохиолдолд хамгийн багадаа 200 еврогоор торгуулдаг байна. 

Герман.

5 Израйль.

Хурд хэтрүүлэх нь энэхүү оронд хориотой. Харин нөгөө талаас замын цагдаад тайлбарлах нь ихэд хялбар гэнэ. Та зүгээр л би 120 км\цаг хурдтай явж байсан гэж хэлэхэд таныг өршөөх болно. Учир нь 120 гэсэн тоо Израйлчуудын хувьд урт наслахыг бэлгэдсэн тоо юм. 

Израйль.

6 Саудын Араб.

Энэхүү оронд эмэгтэйчүүдэд жолоо барих хориотой байдаг гэнэ. Хамгийн гол нь эмэгтэй хүн дугуй хүртэл унаж болдоггүй байна. Эмэгтэй хүн жолоо барьвал хотын захаар эсвэл гэрийнхээ эргэн тойронд л унаж болно. Өөр орны эмэгтэй энэ дүрмийг зөрчсөн тохиолдолд улсаасаа хөөдөг байна. 

Саудын Араб.

7 Япон.

Японд бол хамгийн түрүүнд нэг нэгнээ хүндлэх зарчмыг ихэд үнэлдэг. Ялангуяа бороо орсны дараа жолоо барихдаа маш болгоомжтой барих хэрэгтэй юм байна. Дүрэм зөрчсөн тохиолдолд мөнгөн торгууль төлдөг аж. 

Япон.

8 Хятад.

Энэ улсад зам гарж байгааг харуулсан маш олон тооны бичлэг байдаг. Энэ бол үнэхээр аймшигтай харагддаг. Тэгвэл энэхүү оронд машингүй үед амжиж гүйх явган хүний гарц зурсан байдаг бөгөөд хачирхалтай нь жолооч нарыг явган хүн явж байх үед зогсохыг хориглосон байдаг. 

Хятад.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()