ГЭРЭЛ ЗУРАГ

Шинэ загварын хуримын даашинзууд

Наадмын маргааш намар гэж манайхан ярьдаг билээ. Удахгүй 8-р сар гарч залуу хосуудын хуримын улирал эхлэх гэж байгаатай холбоотой. Дэлхийд алдартай “Lazaro” брэндийн намар өвлийн коллекцид багтсан шинэ загварын хуримын даашинзуудыг танилцуулж байна. Энэ гоёмсог даашинзуудыг дизайнер Lazaro Perez уралсан бөгөөд түүнийг хуримын даашинзаар нь загварын ертөнцийнхэн андахгүй билээ. Зүгээр нэг үзээд өнгөрөх биш энэ даашинзны загваруудаас санаа авч, хуримын даашинзаа захиалаарай.

Шинэ загварын хуримын даашинзууд Хадгалах
2012-07-21, 03:06

Оросын онлайн ертөнцөд алдаршиж буй эмэгтэй

Дарья Перель хэмээх энэхүү үзэсгэлэнт бүсгүй нь Хойд Хөршид олон нийтийн харилцааны сайтаар алдаршсан модель юм. Хойд хөршийн залуус өнөөдөр түүнийг дүрээр нь хараад танидаг болсон боловч бүтэн нэрийг нь, хэдэн настайг нь тэр болгон бүрэн мэддэггүй байна. Интернетээр алдаршсан энэ бүсгүй нь бас нэгэн компаний нүүр царай болоод амжсан гэнэ шүү. Та түүнийг хэдэн настай гэж бодож байна?

Оросын онлайн ертөнцөд алдаршиж буй эмэгтэй Хадгалах
2012-07-20, 01:16

Зун цагийн орос охид

Цэнхэр гаригт нар ойртсон зуны дулаахан улиралд тэнгэрийн нулимс хичнээн асгаравч агаарын дулааныг хөөж чадахгүй нь үнэн билээ. Тиймээс энэ л улиралд бүсгүй бүхэн цэцэг мэт дэлгэрч, цээж, гэдэс, хөлөө ил гарган, эрчүүдийн сэтгэлийг уяраан алхалдаг нь газар газрын бичигдээгүй хууль. Ингээд та бүхэнд урин дулаан цагийн өдрүүдийн мэндийг хүргээд зун цагт хөлөө ил гаргасан богино банзал, богино өмдтэй бүсгүйчүүдийн гэрэл зургуудаар мэлмийг тань мялааж байна. Охид бүсгүйчүүд маань ч гэсэн баруун зүгийн сайхан бүсгүйчүүдийн хувцаслалтаас санаа авч, удахгүй дуусах зуны өдрүүддээ олон хүний харцыг булаах дурсамжийг үлдээнэ гэж бодож байна.

Зун цагийн орос охид Хадгалах
2012-07-19, 23:45

Гэрэл зурагчин Тиемо Сандерийн бүтээлүүд

Одоо та бүхэндээ францийн реклам сурталчилгаа, фэшн төрлөөр ихэвчлэн дагнаж гэрэл зураг авдаг Тиемо Сандер (Thiemo Sander)-ийн шилдэг бүтээлийн дээжээс толилуулж байна. Түүний зарим бүтээлүүд ил тод, задгай талруугаа байдаг ч эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг орчин цагийн амьдралтай маш сайн хослуулж чаддагаараа өвөрмөц билээ. Түүний сонгож авсан моделиуд нь хүртэл онцгой төрхтэй, сэтгэл татам байдаг нь түүнийг ямар хүн бэ гэдгийг илтгэх биз ээ.

Гэрэл зурагчин Тиемо Сандерийн бүтээлүүд Хадгалах
2012-07-18, 05:57

Изабели Фонтана усны хувцасний сурталчилгаанд

Бразилийн алдартай модель, одоо 29 настай Изабели Фонтана (Isabeli Fontana) нь эх орныхоо усны хувцасны брэнд “Morena Rosa”-гийн намрын коллекцийн нүүр царай болжээ. Эдгээр өнгөлөг зургуудыг гэрэл зурагчин Жак Декекер (Jacques Dequeker) авсан юм. Магадгүй та зуны амралтаа далайн эрэг дээр өнгөрүүлэх гэж байгаа бол энэ хувцаснаас яагаад захиалж болохгүй гэж...

Изабели Фонтана усны хувцасний сурталчилгаанд Хадгалах
2012-07-18, 05:45

Испаний Сан-Фермин фестиваль

Испаний эртний түүхт Памплона хотод жил бүр зохиогддог Сан-Фермин фестивалийн дүр зургийг танд хүргэхээр бэлтгэлээ. Энэ бол бух болох хүмүүс хотын гудмаар хамтдаа гүйдэг тэмцээн билээ. Хурц мэдрэмж, айдас хүргэм үйлдэл, эрсдэлд дуртай хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс Памплона хотыг энэ үеэр зорьж, 1591 оноос хойш зохиогдож байгаа Сан Фермин уралдаанд оролцдог байна. Энд бид дэнж хотойтол наадаад дуусч байхад алс холын Испанид хүмүүс чулуун замыг цууртал бухтай уралдаад дуусч байх...

Испаний Сан-Фермин фестиваль Хадгалах
2012-07-16, 19:42

Пулитцерын шагналт фото зургууд

Пулитцерын шагнал нь сэтгүүлчид болон фото сурвалжлагчдын хамгийн нэр хүндтэй шагналын нэг юм. Хамгийн хурц өвөрмөц бүтээлд өгдөг шагнал бөгөөд нийтлэлийн номинациас гадна амьдралыг бодитоор харуулсан гэрэл зургуудыг шалгаруулдаг билээ. Одоо та бүхэндээ Pulitzer’s Prize-ийн фото номинацийн шагнал хүртсэн гайхалтай бүтээлүүдийг тайлбарын хамт хүргэж байна. Ихэнхи нь айдас хүйдэс, сөрөг сэтгэл хөдлөл дагуулмаар бүтээлүүд байгаа нь хамгийн харамсалтай санагдлаа. Гэхдээ л энэ чинь бидний амьдарч байгаа дэлхийн дүр зургууд болохоор бид яалтай ч билээ.

Пулитцерын шагналт фото зургууд Хадгалах
2012-07-16, 17:53

Зураг алаачид №21

Зориуд болон зориуд бусаад гаргасан алиа марзан төрх, байдлаараа гэр бүл, найз нөхдийн дурсгалын гэрэл зургийг “алж” орхидог “авъяаслаг, сүрхий” хүн, амьтан, эд зүйлсийг бид зураг алаачид гэж нэрлэдэг. Тэгвэл одоо бүгдээрээ зураг алаачтай буюу илүүдэлтэй гэрэл зурагны ээлжит цуглуулгаар баярын өдрийн завгүй уур амьсгалыг эвдэцгээе.

Зураг алаачид №21 Хадгалах
2012-07-11, 04:37

Зураач Оскар Рамосын бүтээлүүд

Чилийн авъяаслаг зураач Оскар Рамос (Oscar Ramos)-ын бүтээлийн дээжээс та бүхэндээ толилуулж байна. Тэрээр одоо Сантьяго-д амьдарч уран бүтээлээ тууривдаг бөгөөд европын хамгийн шилдэг рекламны агентлагуудтай хамтарч ажилладаг байна. Ингээд Оскарын гар зураг, компьютер график хоёрыг хослуулан бүтээсэн хөгжилтэй бүтээлүүдийг сонирхоцгооё.

Зураач Оскар Рамосын бүтээлүүд Хадгалах
2012-07-10, 18:59

Гэрэл зурагчин Жампаоло Сгура

Та бүхнийг чөлөөт цагт зориулан Италийн фэшн гэрэл зурагчин Жампаоло Сгура (Giampaolo Sgura) –г танилцуулж байна. Тэрээр одоо 36 настай бөгөөд эмэгтэй гэрэл зурагчин. Ажилдаа хамгаас илүү дуртай, түүний авсан гэрэл зургуудыг секстэй холбож ойлгох хэрэггүй байх. Энэ бол түүний чөлөөт сэтгэлгээ юм. Энд задгай талдаа зургууд нэлээд байгаа учир ажил дээрээ үзэхдээ болгоомжтой үзээрэй.

Гэрэл зурагчин Жампаоло Сгура Хадгалах
2012-07-10, 18:41

Японы хамгийн тачаангуй шивээсний мастер бүсгүй

Та бүхэнд Японы хувьд хамгийн тачаангуйд тооцогдох шивээсний мастер эмэгтэйг танилцуулж байна. Энэ залуухан бүсгүйгийн салоны гадна дугаарлагчдын цуваа ямагт уртаас урт байдаг бөгөөд нэг ч гомдол түүнд ирдэггүй байсан. Учир нь ихэнхи үйлчлүүлэгчид нь зөвхөн түүний гарыг биедээ хүргэж, дүрийг нь харахын тулд ахин дахин ирдэг байна. Өхөөрдөм л бүсгүй байна.

Японы хамгийн тачаангуй шивээсний мастер бүсгүй Хадгалах
2012-07-06, 20:01

Гэрэл зурагчин Zed Nelson-ын бүтээлүүд

Британий гэрэл зурагчин Зед Нельсон (Zed Nelson) нь баримтат зургуудаараа алдартай нэгэн юм. Дэлхийн олон орноор аялж, бодит амьдралын дүр зургийг элдэв хачиргүйгээр хальсанд буулгасан уран бүтээлүүдээрээ маш олон гавъя шагналуудыг хүртэж байжээ. Өдгөө Британий нийслэл хотод ажиллаж амьдардаг юм байна. Ингээд бүгдээрээ Зед Нельсоны нүдээр бодит амьдралтай танилцацгаая.

Гэрэл зурагчин Zed Nelson-ын бүтээлүүд Хадгалах
2012-07-06, 19:44