Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Эдит Касасын ирээдүйн нөхөр болох Виктор түүний эгчийн амийг хөнөөсөн хүн амины хэргээр 13 жилийн хорих ял эдэлж байгаа гэнэ. Дурлалт хосууд Санта-Круст байрлах хорих газар гэрлэлтээ батлуулах төлөвлөөгтэй байгаа юм байна. Виктор: "Би Йохана-тай хайр сэтгэлийн холбоотой байсан ч Эдит-д дурласан байсан юм"- гэж хэлжээ.
Алуурчны гарт өртсөн Йохана Касас
Эдит Касас
Викторыг хийгээгүй хэргийнхээ төлөө ял эдэлж байгаа хэмээн Эдит үзэж байгаа гэнэ. Эдитийн ээж охиныхоо сонголтыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд түүнийг “сэтгэл зүйн өвчтэй” хэмээн үзсэн бол эцэг нь төрсөн охиноо харахыг ч хүсэхгүй байна гэж мэдэгдсэн аж.
Йохана Касас 2010 онд буюу 19 настай байхдаа хэн нэгний гарт өртөж амиа алдсан бөгөөд одоог хүртэл энэхүү аллагын үнэн тайлагдаагүй байгаа юм. Модель бүсгүйн биенээс хоёр бууны сум олсон бөгөөд Виктораас гадна, түүний ээлжит найз залуу байсан Марко Диас-ыг мөн сэжиглэж байгаа ажээ. Тэрээр тун удахгүй мөн шүүх хуралд оролцох юм байна.