Пулитцерын шагналт фото зургууд

2012-07-16, 17:53
20,480

Пулитцерын шагнал нь сэтгүүлчид болон фото сурвалжлагчдын хамгийн нэр хүндтэй шагналын нэг юм. Хамгийн хурц өвөрмөц бүтээлд өгдөг шагнал бөгөөд нийтлэлийн номинациас гадна амьдралыг бодитоор харуулсан гэрэл зургуудыг шалгаруулдаг билээ. Одоо та бүхэндээ Pulitzer’s Prize-ийн фото номинацийн шагнал хүртсэн гайхалтай бүтээлүүдийг тайлбарын хамт хүргэж байна. Ихэнхи нь айдас хүйдэс, сөрөг сэтгэл хөдлөл дагуулмаар бүтээлүүд байгаа нь хамгийн харамсалтай санагдлаа. Гэхдээ л энэ чинь бидний амьдарч байгаа дэлхийн дүр зургууд болохоор бид яалтай ч билээ.

Пулитцерын шагналт фото зургууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



1. 2011 он. Барбара Дэвидсон энэ бүтээлдээ хоорондоо тэрсэлдэгч хотын дээрэмчдийн буудалцааны золиос болсон охиныг харуулжээ.




2. Деймон Винтер энэ бүтээлдээ Барак Обамагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг харуулжээ. 2009 он.




3. Рене Баер (The Sacramento Bee) энэ бүтээлдээ өмөн үү өвчнийг ялан дийлж чадаагүй эх хүү хоёрыг харуулжээ. 2007 он.




4. Одед Балилти энэ бүтээлдээ Иордан голын баруун эрэгт цэргүүдийг хотын оршин суугчид сөрөн зогсож байгааг харуулжээ.




5. Дианн Фитцморис (San Francisco Chronicle) энэ бүтээлдээ дэлбэрэлтэнд бараг амиа алдах шахсан ирак эрэгтэй хүүхдийг харуулжээ. 2005 он




6. Дэвид Лисон, Шерил Диаз Мейер нар энэ бүтээлдээ Иракийн дайныг харуулжээ. 2004 он.




7. Дон Бартлетти (Los Angeles Times) энэ бүтээлдээ Төв америкаас АНУ-руу амь өрсөн дүрвэж байгаа залуусыг харуулжээ. 2003 он.




8. Мэтт Рейни (Star-Ledger) энэ бүтээлдээ нийтийн байранд гарсан галд өртсөн хоёр найзыг харуулжээ. 2001 он.




9. Кэрол Гьюзи, Майкл Уильямсон, Люсьен Перкинс (Washington Post) нар энэ бүтээлдээ Косовогийн дүрвэгсдийг харуулжээ. 2000 он.




10. Assoсiated Press-ийн сурвалжлагчдын баг Билл Клинтон Моника Левинскийтэй холбогдсон дуулиант хэргийг харуулжээ. 1999 он.




11. Кларенс Уильямс (LA Times) энэ бүтээлдээ хар тамхи хэрэглэгчдийн хүүхдүүдийг харуулжээ. 1998 он.




12. Александр Земляниченко (AP) энэ бүтээлдээ Сонгуулийн өмнөх шоун дээр бүжиглэж буй Борис Ельциныг харуулжээ. 1997 он.




13. Стефани Уэлш энэ бүтээлдээ Кенид охидыг эрэгтэйн нэг адил хөвчийг нь тасладаг заншилтайг харуулжээ. 1996 он.




14. Associated Press-ийн сурвалжлагчдын багийн Руандад авсан гэрэл зураг. 1995 он.




15. Кевин Картер энэ бүтээлдээ өлсгөлөнгөөр үхэх гэж байгаа хүүхдийг махчин шувуу идэхээр хүлээж байгааг харуулжээ. 1994 он.




16. Жон Каплан 21 настай залуу үе удмыг харуулжээ. 1992 он.




17. Стэн Гроссфелд энэ бүтээлдээ Этиоп дахь өлсгөлөнг харуулжээ. 1985 он.




18. Жеймс Дикман энэ бүтээлдээ Сальвадор дахь амьдрал үхлийг харуулжээ. 1983 он.




19. Жон Уайт энэ бүтээлдээ амьдралыг харуулжээ. 1982 он.




20. Таро Ямасаки энэ бүтээлдээ Мичиганы шоронгийн амьдралыг харуулжээ. 1981 он.




21. Жахангир Разми энэ бүтээлдээ Иранд хүмүүсийг хэрхэн буудан хороож байгааг харуулжээ. 1980 он.




22. Стенли Форман энэ бүтээлдээ 1975 онд Бостонд гарсан түймрийн үеийн үйл явдлыг харуулжээ. 1976 он.




23. Рокко Морабито энэ бүтээлээ "Амьдралын үнсэлт" хэмээн нэрлээд, цахилгаанд цохиулсан нэгнээ аварч байгааг харуулжээ. 1968 он.




24. Жек Торнелл энэ бүтээлдээ хүний эрхийн төлөө идэвхитэй тэмцэгч Жеймс Мередит хэрхэн буудуулж байгаа агшныг харуулжээ. 1967 он.




25. Гарри Траск италийн живж буй "Андреа Дориа" усан онгоцыг живэхээс 9 минутын өмнө зургийг нь авч чаджээ. 1957 он.




26. Уильям Галлахер энэ бүтээлдээ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Адлай Стивенсоны ноорхой гутлыг харуулжээ. Тэрбээр Эйзенхауэрт ялагджээ. 1953 он.




27. Натаниэл Фейн энэ бүтээлдээ бейсболчин Бейб Рут олны өмнө сүүлийн удаа гарч байсныг харуулжээ. Үүнээс хойш 2 сарын дараа өмөн үүгээр тэр нас өөд болжээ. 1949 он.




28. Эрл Банкер энэ бүтээлдээ Небраскийн баруун өмнө зүгт байдаг жижигхэн хотод байдаг гэртээ эргэн ирж буй цэрэг эрийг харуулжээ. 1944 он.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()