Бидний амралтын өдрүүдээр гаргадаг алдаа

Даваагаас баасан гаригт ажиллаж, хүсэн хүлээсэн амралтын хоёр өдөртэйгээ золгодог. Гэтэл ажлын долоо хоногийн эхний өдрөөс л мөрөөдсөн энэхүү хоёр өдрөөр хийхийг хүссэн зүйлээ хүмүүс яг цаг нь болохоор хийж чаддаггүй. Бид амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлж, аз жаргалыг мэдэрч, өөрт олдсон хоёр өдрөө үр ашигтай байлгахыг хичээдэг. Эдгээрийг мэдэрч, амталж, авч болох ч авч чадахгүй байгаагийн шалтгаан нь юу юм бол. Тиймээс бид чухам юун дээр алддаг болохыг өгүүлье.

Бидний амралтын өдрүүдээр гаргадаг алдаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өдөржин унтах

Хүн бүр л ажлын өдрүүдэд хангалттай унтаж амарч чаддаггүйгээс амралтын өдрүүдэд сайхан унтах юмсан гэж боддог. Гэхдээ амралтын өдрүүдэд хоёр цагаар илүү унтахад л хангалттай. Үүнээс илүү унтах нь сайхан амарч, амралтын өдрөө ашигтай байдлаар өнгөрөөх боломжийг хугасалж, үнэхээр сонирхолтой зүйлүүдэд зарцуулах байсан үнэт цагийг үгүй хийдэг.  

Өдөржин унтах

2 Төлөвлөгөөгүй байх

Удаан хүлээсэн амралтын өдрүүд ирлээ. Гэтэл танд амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрөөх төлөвлөгөө байхгүй юм биш биз дээ. Төлөвлөгөөгүй үед амралтын хоёр өдрийн чинь нэг нь ямар ч үр дүнгүй өнгөрдөг юм шүү. Хэрвээ танд үнэхээр төлөвлөгөө олдохгүй бол "ид, унт, ид" гэдэг зарчмыг баримтлаарай.

Төлөвлөгөөгүй байх

3 Залхуурах

Залхууралд цаг хугацаа гэж үгүй. Амралтын хоёр өдрийг залхуурч, гэюүрч өнгөрөөгөөд шинэ долоо хоногийг сэтгэл дундуур эхлүүлж байна уу. Танд хувцсаа угаах юм уу дэлгүүр гараад шинэ хувцас авах цаг хугацаа байсан. Ингэсэн бол ирэх долоо хоногийг илүү эрч хүчтэйгээр угтах байлаа. Зөвлөхөд, өглөө босоод ядаж нэг ашигтай юм уу сонирхолтой зүйл хий. Тэгээд хэрвээ хүсч байвал буйдан дээрээ хэвтэж болно. 

Залхуурах

4 Согтууруулах ундаанд хэт их мөнгө, цаг хугацаа үрэх

Ажлын долоо хоног дууссаныг тэмдэглэж, баасан гаригийн орой алжаалаа тайлан алкохолтой ундаа уудаг. Гэхдээ алкохолыг хэт хүсэмжилж, хүлээх нь буруу бөгөөд амралтын өдрийг үгүй хийдэг. Амралтын өдрийн зугаа цэнгэлийг зөв үнэлж, хэт их мөнгө, цаг хугацаа үрэхгүй байсан нь дээр. Мэдээж бид ажлын юм уу ойр дотны хүмүүстэйгээ хамт цэнгэхийг хүсдэг. Үүгээрээ зурагт үзүүлсэн энэ хоёр байдал яг ижил юм.

Согтууруулах ундаанд хэт их мөнгө, цаг хугацаа үрэх

5 Ажлын тухай тогтмол бодох

Амралтын өдрүүдэд ажлын талаарх бодлуудаасаа чөлөөлөгдөж чадахгүй бол тархи амарч чадахгүй, стрессддэг. Улмаар ийм долоо хоног өнгөрөх тусам таны үр ашиг буурах болно. Иймд даваа гаригийн тухай мартаж, өөрийгөө амраах хэрэгтэй.

Ажлын тухай тогтмол бодох

6 Хайртай хүмүүсдээ бага ч гэсэн цаг зарцуулах

Амралтын өдрөө хайртай хүмүүстээ зарцуулахыг хичээгээрэй. Ажлын өдрүүдэд хайртай дотны хүмүүстэйгээ тэр бүр ярилцаж, зүрх сэтгэлийнхээ үгийг гаргаад байж чаддаггүй. Тиймээс амралтын өдрийн цаг хугацааг олон жил дурсагдахаар сайхан дурсамж үлдээхэд зарцуулах хэрэгтэй.

Хайртай хүмүүсдээ бага ч гэсэн цаг зарцуулах

7 Амралтын өдрөөрөө хөгжилддөггүй байх

Ажил, амралтаа ялгах хэрэгтэй. Ингэхийн тулд ажлын өдрүүдийн цаг хугацааг хангалттай ашиглаж, амралтын өдрүүдэд тултал амрах хэрэгтэй. Амарсан үедээ өөрт таалагддаг, дуртай зүйлүүдээсээ аль болох ихийг хий. Тав тухтай хооллож, хөөстэй ваннд хэвтэх 20 минут өөртөө олго.

Амралтын өдрөөрөө хөгжилддөггүй байх

8 Сүүлийн мөч хүртлээ амрахгүй байх

Ажлын өдрийн өмнөх шөнө нойргүй хонох хэн хүний хүсээд байх зүйл биш. Зарим нь маргааш өглөөний ажлын талаар өчүүхэн ч бодолгүй байх нь бий. Амралтын өдрөөр хангалттай амарч, өөрийн бэлдэж хангаж чадаагүй хүн шинэ долоо хоногийг эрч хүчтэйгээр эхлүүлж чаддаггүй. 

Сүүлийн мөч хүртлээ амрахгүй байх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()