ГЭРЭЛ ЗУРАГ

Сэтгэлийн тэнхээтэй хүмүүс

Сэтгэлийн тэнхээ гэдэг бол ямар ч тохиолдолд хэзээ ч хүлүүлэшгүй, хичнээн хориотой байсан ч үргэлж эрх чөлөөний төлөө тэмүүлж байдаг тийм нэгэн зүйл билээ. Харамсалтай тохиолдлоор эсвэл эхээс төрөхдөө эмгэгтэй төрсөн ч үүндээ хэзээ ч сэтгэлээр уналгүй өөрийгөө хөгжүүлж, эрүүл хүнээс дутахааргүй амжилт гаргаж буй хүмүүсийг хараад бахархах сэтгэл төрөхгүй байхын аргагүй. Ингээд сэтгэлийн тэнхээтэй, амжилт бүтээлээр дүүрэн хүмүүсийн талаар эрч дүүрэн гэрэл зургуудыг үзэцгээе.
Сэтгэлийн тэнхээтэй хүмүүс Хадгалах
2013-03-09, 22:21

Японы худалдааны автоматууд

Япончууд одоог хүртэл хаа сайгүй худалдаанны автоматуудыг байрлуулах дуртай гэнэ. Энэхүү автоматуудаас янз бүрийн дурсгалт зүйл, бяцхан тоглоом, хоол хүнс гэх мэт зүйлүүдийг авч болох аж. Тиймээс магадгүй оройн цагаар дэлгүүр, хоолны газар гэх мэт танд хэрэгцээтэй газар хаалттай байвал та автомат худалдааны машинаас авч болох юм байна. Ингээд Японд одоог хүртэл ямар худалдааны автоматууд байдаг талаар сонирхоцгооё.
Японы худалдааны автоматууд Хадгалах
2013-03-08, 21:36

“Smithsonian” сэтгүүлийн ялагчид

“Smithsonian magazine” сэтгүүл жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг гэрэл зургийн 10 дахь удаагийн тэмцээнийхээ ялагчдыг тодрууллаа. Энэхүү гэрэл зургийн уралдаан 5 төрлийн номинацитай байсан бөгөөд үүнд Америкийн туршлага, байгаль, хүн, аялал болон өөрчлөлтүүд гэх төрлүүд багтсан байна. Ингээд энэхүү уралдааны авъяаслаг ялагчдын гэрэл зургийг хүлээн авцгаая.
“Smithsonian” сэтгүүлийн ялагчид Хадгалах
2013-03-07, 21:24

Эдгээр бүсгүйчүүд хэдэн настай вэ?

Залуу харагдахыг хүсдэггүй хүн гэж байхгүй биз. Харин залуу харагдахын тулд юу хийх хэрэгтэй гэж та бодож байна. Юуны түрүүнд зөв хооллож, спортоор хичээллэж, аль болох их амарч, стрэсстэхгүй байх нь их чухал гэнэ. Ийнхүү эдгээр зүйлүүдийг хослуулж чадсанаар та залуу харагдаж чадах нь. Энэхүү зөвөлгөөг фото модель Ясмин Ле Бон өгч байгаа бөгөөд өөрөө ч энэхүү зөвөлгөөнийхөө бодит жишээ нь болж чаджээ.
Эдгээр бүсгүйчүүд хэдэн настай вэ? Хадгалах
2013-03-06, 21:15

Япон охидын бодит төрх

Бид ихэвчлэн мэргэжлийн гэрэл зурагчдын өнгө будаг хосолсон, гял цал зургуудыг хүлээн авч үздэг билээ. Тэгвэл өнөөдөр бодит амьдрал дээр бууж, эгэл жирийн төрхүүдийг сонирхож яагаад болохгүй гэж... Тиймээс нууц дурангаа Их наран улсын зүг чиглүүлэцгээе. Гудамжаар явж буй япон охидын төрхийг өөрсөд нь мэдэгдэхгүй дарсан эдгээр фото зургууд бидэнд илүү дотно харагдаж, орчин үеийн япон залуусын стилийг мэдэж авахад дөхөм болж байна. Хаа нэг тийшээ яарах их хотын амьдрал аа гэж...
Япон охидын бодит төрх Хадгалах
2013-03-06, 20:36

Хойд Өмнөд Солонгосын хилийн зааг

Хамгийн аюулгүй, хамгийн анхааралтай хил нь Хойд Солонгос болон Өмнөд Солонгосын хилийн зааг юм байна. Хэдийгээр найрамдлын бичиг байгуулсан ч уур амьсгалын хувьд болгоомжтой, сэрэмжилсэн байдал одоог хүртэл байсаар байгаа аж. Зүгээр л нэг буун дуу гарах юм бол Хойд Солонгосын хилийн хамгаалалтын цэргүүд шууд л буудаж эхлэнэ. Ингээд бодоход энэхүү найрамдал тогтсон уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй.
Хойд Өмнөд Солонгосын хилийн зааг Хадгалах
2013-03-05, 21:00

Челябинскт унасан солирын анхны гэрэл зураг

Саяхан Челябинскт нэгэн биет тэнгэрээс унасан гэдгийг хүн бүр санаж байгаа биз. Энэхүү биет чухам юу болохыг төдийлөн сай мэдэхгүй байсан ч солир хэмээн таамаглаж байсан билээ. Энэхүү солирын талаар судалгааг хийсэн бөгөөд “Чебаркуль” хэмээх энгийн “хондрит” солир болохыг баталсан юм. “Хондрит” гэдэг нь зөөлөн дотортой, хатуу гадрыг илэрхийлсэн утгатай аж. Судлаачид 1.5 кг жинтэй солирын хэсгийг олсон бөгөөд энэхүү солирыг Олон Улсад бүртгүүлэхэд хангалттай гэж үзсэн байна. Судлаачдын таамаглаж байгаагаар ойролцоогоор 7-8 мянган тонн жинтэй солир бутран унасан болов уу хэмээн үзэж байгаа аж. Тиймээс цас хайлж, дулаан орохоор солирын хайгуулын ажиллагаа үргэлжлэх гэнэ.
Челябинскт унасан солирын анхны гэрэл зураг Хадгалах
2013-03-05, 20:51

1000 гаран загасчид нуурыг хоослов

Мали дахь “Бамба” тосгоны ойролцоо нэгэн бяцхан ариусгасан нуур байдаг байна. Энэхүү нуурнаас жилд ердөө л ганц удаа буюу "Антого" хэмээх ёслолын үеэр л загас барихыг зөвшөөрдөг аж. Өмнө нь энэхүү бүсийн эргэн тойрон ногоон зүлгээр хучигдаж, нуур нь загас дүүрэн байдаг байжээ. Гэсэн хэдий ч цаг агаарын өөрчлөлтөөс болоод өвс ногоо бараг л үлдээгүй ч нууранд нь цөөн тооны загас байсаар байдаг аж. Тиймээс удирдлагууд загасчдад зориулан албан ёсоор нэг өдрийг товлодог байна. 15 минутын дотор гэхэд л нуурын эргэн тойрон битүү хүнтэй болдог аж. Азтай нэгэн л энэ нуурнаас загас барьж чадах байх даа.
1000 гаран загасчид нуурыг хоослов Хадгалах
2013-03-04, 20:42

National Geographic-ийн 2-р сарын шилдгүүд

Ингээд National Geographic-ийн ээлжит гэрэл зургуудад анхаарлаа хандуулцгаая. Эдгээр гэрэл зургууд таны үзэх, харах дуртай зүйлсийн нэг гэдэгт итгэлтэй байна. Байгаль, хүн, зэрлэг амьтад гээд ертөнцийн бүхий л гайхалтай, содон зүйлүүд энэхүү цувралд багтдаг гэдгийг бид бүхэн сайн мэднэ шүү дээ.
National Geographic-ийн 2-р сарын шилдгүүд Хадгалах
2013-03-04, 00:34

Түүхэн гэрэл зургууд

Зураг түүх өгүүлдэг гэдгийг хүн бүр л мэднэ. Бидний өвөг дээдсийн аж амьдрал, урлаг соёл, амьдралын хэв маяг гээд энэ бүхний нэгээхэн хэсгийг бид мөн л зурагнаас олж авдаг билээ. Ингээд түүх өгүүлсэн, сонирхолтой эртний гэрэл зургуудыг хүлээн авцгаая.
Түүхэн гэрэл зургууд Хадгалах
2013-03-01, 22:49

Ирина Шейкийн ээлжит зураг авалт

Оросын алдарт модель, татар гоо үзэсгэлэнт Ирина Шейк ээлжит сурталчилгааны зураг авалтанд оролцжээ. Энэ удаад тэрээр Испанийн “Xti” гутлын брэндийн Хавар-Зуны гутлын чиг хандлагыг танилцуулсан байна. Ингээд алдарт моделийн ээлжит гэрэл зургуудыг хүлээн авч сонирхоцгооё.
Ирина Шейкийн ээлжит зураг авалт Хадгалах
2013-03-01, 22:34

Агаараас харагдах цөл

Гэрэл зурагчин Жорж Штеймец парапланаар дэлхийн зарим нэг цөлийг тойрон нисжээ. Тэрээр Хятадаас Африк, Антарктид хүртэл ниссэн бөгөөд энэ үедээ агаараас цөлийн гайхалтай гэрэл зургуудыг дарсан байна. Түүний гэрэл зургуудын хамгийн шилдгүүдээс хүлээн авцгаая. Агаараас цөл ямар харагддаг бол?...
Агаараас харагдах цөл Хадгалах
2013-02-24, 23:42