Эмэгтэй хүний хаана хүрч болохгүй вэ?

Ямар ч тохиолдолд эр хүн, бүсгүйнхээ зөвшөөрөлгүй түүний биед хүрэх, ялангуяа эмзэг эрхтэнд хүрэх нь хүчирхийллийн нэг хэлбэрт тооцогддог. Хэдийгээр та түүний найз залуу байсан ч, бүсгүйнхээ зөвшөөрөлгүй доорх газруудад хүрэхгүй байх нь зөв юм. Учир нь ингэх нь тэдэнд маш таагүй сэтгэгдлийг төрүүлдэг гэнэ шүү.

Эмэгтэй хүний хаана хүрч болохгүй вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Суга

Эмэгтэй хүн сугандаа маш эмзэг байдаг. Тиймдээ ч  танихгүй эр бүү хэл, найз залуу, нөхөр нь хүртэл хүрэхэд эмзэглэдэг. Магадгүй та бүсгүйгээ энхрийлмээр байсан ч, тухайн хэсэгт хүрэхээс болгоомжлох хэрэгтэй. Хүсэн хүлээсэн болзоогоо нураах гээгүй л бол үүнийг чанд мөрдөх нь зүйтэй. Маш олон энэ мэт асуудлаас бүсгүйгээ гомдоох, таагүй сэтгэгдэл төрүүлэх нь бий.

Суга

2 Хөлийн ул

Бүсгүйчүүд хөлийн уландаа иллэг хийлгэх, алжаалаа тайлах үнэхээр дуртай. Учир нь бидний хөлийн уланд бие эрхтний бүхий л цэгүүд төвлөрдөг учраас биеийн алжаал илүү үр дүнтэй арилдаг гэхэд болно. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хөл, гар хүйтэн байх нь цус багадалт, цусны эргэлт муу байгааг илтгэдэг. Гэсэн ч найз залуу нь тэдний хөлийн уланд хүрэх, оролдоход үнэхээр тааламжгүй сэтгэгдэл төрдөг ажээ.

Хөлийн ул

3 Чихний суваг

Чих нь хүний сонсох, орчинтойгоо харилцах, хэл яриа хөгжих чухал үндэс байдаг. Сонсгол муудсанаар бид санаанд оромгүйгээр нийгэм, хүрээлэн буй орчноосоо тусгаарлагдан, зааглагдаж байдаг. Энэ нь хүмүүстэй харилцах харьцаанд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. Эрчүүд хайртай бүсгүйнхээ чихээр оролдох, ирвэгнүүлэх зэрэг нь тэдэнд харин ч эсрэгээрээ таагүй сэтгэгдэл төрүүлэх хандлагатай гэнэ. 

Чихний суваг

4 Хүйс

Бүсгүй хүнийг чимдэг, сайхан харагдуулдаг зүйлсийн нэг бол цэвэрхэн, хэлбэр сайтай хүйс билээ. Тиймээс ч охид бүсгүйчүүд халуун дулааны үеэр хүйсээ цоолох, элдэв чимэглэл зүүх нь бий. Хэдий тийм ч энэ нь эрчүүдээс хүйсээ оролдуулахыг хүссэндээ биш юм шүү. Дотно харилцааны үеэр эрчүүд бүсгүйнхээ хэвлий, хүйсийг зөөлөн илбэдэг. Энэ нь сэрэл мэдрэмж төрүүлэхэд тодорхой нөлөөтэй ч, бүсгүйнхээ хүйсийг оролдох, нухлах нь яагаад ч байж боломгүй үйлдлийн нэг юм. Эрүүл ахуйн талаасаа ч тэр, бохир орох, хүйс хөндөгдөх аюултай.

Хүйс

5 Тохой

Бүсгүйчүүд тохойгоо зөөлөн толигор өнгө үзэмжтэй байлгах тал дээр ихээхэн ач холбогдол өгдөг. Тохио, өвдөг зэргүүд нь амархан хуурайшиж, сайртах, харлах гээд байдаг талтай. Тиймээс ч үүнд онцгой арчилгаа хэрэгтэй. Бүсгүйчүүдийн хамгийн эмзэглэж, санаа нь зовдог зүйлсийн нэг учраас тэд тус газраа эрчүүдэд хүргэх, харуулах дургүй байдаг. Та ч гэсэн анхаараад авахад гэмгүй.

Тохой

6 Бэлгийн уруул

Бүсгүй хүн бүрийн эмзэг эрхтэн, тэр дундаа бэлгийн уруул нь төрөл бүрийн хэлбэр хэмжээ, өнгө, үнэртэй байдаг. Тиймээс ч эрчүүд бүсгүйнхээ эмзэг газрыг нүдээрээ харж, мэдрэхийг хүсдэг болов уу. Гэвч ихэнх тохиолдолд бүсгүйчүүд харанхуйд секс хийх, эмзэг эрхтнээ хайртдаа харуулахаас татгалздаг. Энэ нь тэднээс асар их зоригийг шаарддаг гэхэд болно. Хайртыгаа эмзэглүүлэх, бухимдуулах зүйлсийг хийхгүй байх нь та хоёрын харилцаанд эерэгээр нөлөөлөхийг санаарай.

Бэлгийн уруул

7 Хэлүү

Хэлүү нь эм бэлэг эрхтний дээд хэсэгт буюу бэлгийн уруулын дээр байрладаг. (Англиар “clitoris” хэмээн нэрлэдэг.) Энгийнээр хэлбэл маш олон мэдрэлийн цэгүүдтэй жижиг "мах" юм. Сексийн үед, бүсгүйчүүдийг дур тавихад тусалдаг байна. Тэр хэмжээгээр бүсгүйчүүд тус эрхтэндээ маш эмзэг, мэдрэмтгий ханддаг. Тиймээс түүнд нь чанга хүрэх, тэр ч бүү хэл харах төдийд л "өвддөг" бөгөөд дургүй байдаг ажээ.

Хэлүү

8 Анус

Энэ нь бүдүүн гэдэсний төгсгөлийн нүх юм. Эрчүүд сексийн үеэр бүсгүйнхээ анус руу хийж үзэхийг хүсдэг ч энэ нь бүсгүйчүүдэд таагүй сэтгэгдэл төрүүлэхээс гадна яг л доромжлол мэт санагддаг аж. Эрүүл ахуйн талаасаа ч тэр маш муугаар нөлөөлдөг учир иймэрхүү саналыг бүсгүйдээ тавихаас татгалзах хэрэгтэй.

Анус

9 Умай

Сексийн үеэр бүсгүйдээ зөөлөн, эвлэгхэн хандах хэрэгтэй. Зарим эрчүүд өөрийн сэрэл, мэдрэмжиндээ дийлдэн бүсгүйгээ өвтгөх, таашаал бус харин ч таагүй сэтгэгдлийг үлдээх гээд байдаг хандлагатай гэнэ. Тиймээс үйл хөдөлгөөн бүрээ мэдэрч, бүсгүйдээ аль болох тааламжтай байдлыг төрүүлэх нь чухал юм. Энэ мэт асуудлаас болж, хосуудын харилцаанд сэв суух нь бий.

Умай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()