Дэлхийг сүйрэлд хүргэх 10 хүчин зүйл

Та дэлхийн сүйрлийн тухай урьд өмнө нь бодож байсан л биздээ? Хүн төрөлхтний өлгий нутаг болсон дэлхийг сүйрэх тухай жил бүр л элдэв янзын онол, цуурхлууд гарч байдаг. Гэвч тэдгээрийн чухам аль нь үнэн, аль нь худал болохыг гагцхүү цаг хугацаа л бидэнд харуулах биз ээ. Тэгвэл бид та бүхэндээ дэлхийн сүйрлийн тухай хамгийн итгэж болохуйц шалтгаануудыг дурдсан сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Дэлхийг сүйрэлд хүргэх 10 хүчин зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Солир

Эрдэмтдийн үзэж буйгаар дэлхийд аюул учруулж болзошгүй хүчин зүйлсийн нэгийг асар том хэмжээтэй солир хэмээн үзсээр ирсэн. Уг солир нь хэдэн сая жилийн дараа дэлхийг ирж мөргөнө хэмээн  таамаглаж байсан ч, сүүлийн жилүүдэд судалгаагаар XXII-XXV зууны хооронд тохиолдох боломжтой гэж үзсэн байна. Хүн төрөлхтөн үүсч, бий болохоос өмнө дэлхий дээр том хэмжээний солир буусан бөгөөд үүний хор уршгаас үүдэж, аварга том үлэг гүрвэлүүд мөхсөн гэж ярьдаг билээ.

Солир

2 Гамма цацраг

Хэрвээ гамма цацрагийг хүн харвал шууд сохрох хэмжээний аюултай байдаг аж. Гэвч хүнд харагдах ямар ч боломжгүй бөгөөд эрдэмтдийн үзэж буйгаар бидний амьдарч буй дэлхийгээс алс хол оршдог хэмээн үзсэн байна. Нарнаас гарч буй халуунтай харьцуулахад хэдэн сая дахин илүү халуун цацрагийг гаргадаг бөгөөд энэ нь дэлхийг төвөггүйхэн устгах боломжтой ажээ. Хэрвээ гамма цацраг нь дэлхийд тусахад хүрвэл хүн төрөлхтөн нүд ирмэхийн зуур үхэх бөгөөд гараг ертөнцийн байршлаас хамаарч энэ төрлийн аюул нүүрлэх боломж харьцангүй бага хэмээн үзэж байгаа юм.

Гамма цацраг

3 Хар нүх

Бидний амьдарч буй дэлхийг олон тооны хар нүхнүүд хүрээлэн байдаг бөгөөд нийт 10 гаруй сая хар нүх гараг ертөнц дээр байдаг болохыг эрдэмтэд олж тогтоосон байна. Хар нүх нь өөрийн замд орж ирсэн зүйлийг сорон өвдөг бөгөөд хэзээ нэгэн өдөр дэлхийг сорох боломжтой гэж эрдэмтэн судлаачид үзэж байгаа аж. Ингэсэн нөхцөлд дэлхийг хэдэн хэсэг хуваахаас гадна үл мэдэх гараг ертөнцөд аваачих аж. Гагцхүү ямар нэгэн зүйлсийг сорсон бол хаана аваачдыг эсэхийг эрдэмтэд хараахан нээж, илрүүлээгүй юм.

Хар нүх

4 Нар

Хүн төрөлхтнийг гэрэлтүүлж, мөнхийн харанхуй байлгахаас хамгаалж байдаг нарны ач тусыг өнөөдөр олон зүйлд ашиглаж байгаа нь нууц биш юм. Гэвч эрдэмтдийн үзэж буйгаар наран дээр дэлбэрэл үүсэх боломжтой бөгөөд хэрвээ ийм зүйл болвол галт уул шиг нар гараг ертөнцөд олон хэсэг болж задрах аж. Энэ нөхцөлд зарим хэсэг дэлхий рүү чиглэж, сөнөөх аюул нүүрлэж болзошгүй хэмээн үзэж байгаа юмсанж.

Нар

5 Хэт дулааралт

Сүүлийн үед хүн төрөлхтөнд тулгамдаж буй ноцтой асуудлуудын нэг бол дэлхийн хэт дулааралт юм. Уг дулааралтаас үүдэж, хаа сайгүй ган гачиг гарч, гол, мөрөн ширгэж, амьд амьтан тэсч үлдэхэд дэндүү хүнд бэрх болох бөгөөд халуун нар шарж, дэлхий ертөнц бүхэлдээ элсэн цөл болох магадлалтай хэмээн эрдэмтэд дуу нэгтэйгээр үзэж байгаа юм. Жилээс жилд дэлхийн хэт дулааралт нэмэгдэж байгаа нь олон хүний сэтгэлийг зовоох асуудал болж байгаа аж. Энэ нь тамхи, машины утаа, агаарын бохирдол, хүлэмжийн хий зэргүүдээс болдог юм.

Хэт дулааралт

6 Технологи

Өнөөдөр хүн төрөлхтөн техник, технологийн эрин зуунд амьдарч байгаа билээ. Бидний өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх болсон техник, технологийн хувьсал өнөөдөр цаг, нартай уралдаан илүү өндөр түвшинд хөгжиж байгаа юм. Гэвч үүний нөгөө талд хэт их залхуурсан, үргэлж бүгдийг амарчлаад сурчихсан хүмүүсийн хувь хүний хөгжил, дэвшил гэх зүйл яригдах болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Нэг ёсондоо техник, технологи хөгжихийн хэрээр хүмүүсийн амьдралд олон сөрөг үр дагавар гарч буй нь хүн төрөлхтнийг мөхөх аюулд хүргэж болзошгүй хэмээн үзэж буй аж.

Технологи

7 Дайн

Дэлхийн I болон II дайн гарснаас үүдэж, хүн төрөлхтөнд учирсан гарз хохирол, хор уршгийг буурал дэлхийн түүхээс бэлхнээ гэрчлэх биз ээ. Өнөөдөр дээр дурдсанчлан техник, технологи өндөр хөгжсөн энэ цаг үед хэрвээ дэлхийн III гэж гарахад хүрвэл ялагч гэж байхгүй бөгөөд хүн төрөлхтөн тэр аяараа сүйрэх тухай эрдэмтэн судлаачид ярьж байна. Учир нь хуучны цаг шиг цэрэг арми хөдөлгөхөөс илүүтэйгээр тийрэлтэт пуужин хөөргөж, эсвэл нисэх онгоцуудаар цөмийн зэвсэг хаяж дайтах бөгөөд ингэснээр дэлхийд үлдэх амьд амьтан гэх зүйл байхгүй болно гэж үзэж байна.

Дайн

8 Хүн амын нягтаршилт

Саяхан хийсэн нэгэн судалгааны үр дүнд 2020 он гэхэд хүн төрөлхтний одоо байгаагаасаа хэд дахин их болох бөгөөд ингэснээр хүн амын нягтаршилт гэх зүйл хүчтэй явагдаж, үүний улмаас олон өвчин зовлон, тахал гарч, төдий чинээ сэтгэл санааны гутралд орох хүмүүсийн тоо олширно гэсэн үр дүн гарсан байна.

Хүн амын нягтаршилт

9 Харийнхан

Харийнхан байдаг уу? Аль эсвэл байдаггүй юу? гэх яриа зуунаас зуун дамжин яригдах нь гарцаагүй. Тэднийг өмнө нь дэлхий дээр ирээд буцсан байж болох талаар сэжиг бүхий мэдээлэл, баримтууд мэр сэр байдаг ч, өнөөдрийг хүртэл яг ирсэн гэх баталгаа байхгүй байсаар байгаа нь нууц биш юм. Хэрвээ хүн төрөлхтөн, цаашлаад дэлхий ертөнц сүйрэх юм бол энэ нь гадныхны нөлөөллөөс болж сүйрэх магадлал өндөртэй.

Харийнхан

10 Зөгнөл

Бурхан бууж ирж, хүний үйлдсэн гэм, нүглийг шүүх бөгөөд хэнийг диваажин руу, хэнийг там руу явахыг шийднэ гэсэн домог Христийн шашны номлолд байдаг бөгөөд ийм зүйл тохиолдох боломжтой гэж үзэж буй хүмүүс багагүй байдаг аж. Түүгээр барахгүй дэлхий өөрийн гэсэн орших хугацаатай бөгөөд энэ хугацаа дуусмагц дэлхий өөрөө сүйрнэ ч гэсэн онол байдаг байна.

Зөгнөл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()