Амьдралын тухай Буддын 10 сургааль

2015-11-01, 21:30
22,721
Буддын сургаальд амьдралын утга учрын тухай, бусдыг хайрлан энэрэхүйн тухай, сэтгэлийн амар амгаланг хэрхэн олох тухай заасан байдаг. Үүгээрээ ч олон мянган хүмүүсийн сэтгэлд гэрэл гэгээ нэмдэг биз ээ. Ингээд та бүхэнд хосгүй үнэ цэнэтэй буддын сургаалиудаас иш татан хүргэж байна.
Амьдралын тухай Буддын 10 сургааль
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Бусдад энэрэнгүй ханд
“Хичнээн жаахан зүйл байсан ч, бусадтай түүнийгээ хуваалц”
“Худал хуурмаг бол дэлхийн хамгийн аймшигтай гай түйтгэр, энэрэл нигүүлсэл бол жинхэнэ хүч юм”
“Ганцхан жижигхэн лаа мянга мянган гэрлийг цацруулах шидтэй”
“Аз жаргалыг бусадтай хуваалцсанаар дундарна гэж үгүй”



2. Эд хөрөнгөнд үл шунахуй
“Ухаарлаас өөр үнэт зүйл гэж энэ хорвоод үгүй”
“Өвчин зовлонг бид өөрсдөө л сонгодог”
“Бүх зовлонгийн үндэс бол хүсэл тачаал юм”
“Материаллаг баялаг бол хоромхон зуурын л юм, үүнийг ойлгосон хэн бүхэн зовлонг бага гэтэлнэ”



3. Амар амгаланд хүрэх өөрийн замыг ол
“Энэ дэлхий дээрх бүх хүмүүсийг ухаант хүмүүн гэж бодвол тэд бүгдэд танд зааж сургах дор хаяж нэг зүйл бий”
“Уул болгоны салхи өөр байдаг лугаа адил ухаант хүмүүн бүхний сургаал ч адилгүй байдаг.”



4. Дотоод өөрийгөө тольдохуй
“Өөрөөс тань өөр хэн ч таныг аварч үл чадна”
“Хүмүүсийн гаргадаг ердөө хоёрхон л алдаа бий. Замын дундаас буцах, аялалаа эхлэхээс айх хоёр юм”
“Өөрийгөө ялах нь түмэн дайснаа ялахаас ч үнэ цэнэтэй”



5. Бардам занг хаяхуй
“Биеэ тоосон аминч үзлээ хувцсаа тайлах лугаа таягдан хая”
“Аз жаргалд хүрэх зам үгүй, тэр зам өөрөө аз жаргал юм”
“Айдсаа даван туулах, ертөнцийн бусармаг үйлээс татгалзаж чадах нь хамгийн том эрдэнэс юм”



6.  Үзэн ядалт, атаа хорслоос өөрийгөө чөлөөлөх нь.
“Ертөнцийн бүх зүйлсийг хайрлан энэрэхэд хязгаар гэж үгүй.”
“Харуусал гэмшлээс ангид байхад аз жаргалтай амьдрах үндсэн нөхцөл сая бүрдэнэ”
“Та уурласныхаа төлөө шийтгүүлэх биш, харин уур чинь таны шийтгэл болог”
“Засч залруулж болох аваас уурлах хэрэг юун, засаж залруулж болохгүй аваас уурлаад юуны тус олох? ”



7. Өнөөдөртөө амьдар
“Яг энэ мөчийг хичнээн гайхамшигтайг мэдэх аваас амьдралын утга учрын үүд нээгдэнэ
“Өнгөрсөн цаг хугацаа аль хэдийн өнгөрсөн, ирээдүй цаг хугацаа хараахан ирээгүй, энд зөвхөн ӨНӨӨДӨР л ноёлож байна”
“Өглөө бүхэн бид дахин төрдөг”



8. Зөвхөн эрүүл хүнс л зоогло
“Эрүүл амьдрах үгүйгээ та л шийднэ”



9. Амьдралаа бүтээ
“Зөв бодол бол таны өмч. Өөр хэнийх ч биш”
“Та өөрийн зорилгоо тодорхойл, Будда түүнд хүрэх арга замыг зааж өгөхөд туслах болно”



10. Бодит байдлыг бүү эсэргүүц
“Ухаант хүмүүс үхэл хагацал тохиолдоход гутардаггүй. Учир нь тэд энэ бол хорвоогийн цорын ганц үнэн гэдгийг мэддэг. ”



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()