ГЭРЭЛ ЗУРАГ

Эгзгийг нь олж дарсан зургууд

Ажлын эхний өдөрт тань инээд хөөр, эерэг энерги, эрч хүч бэлэглэхээр эгзгийг нь олж дарсан хөгжилтэй, сонирхолтой зургуудыг хүргэхээр бэлтгэлээ. Зориудаар авсан зурагнаас илүүтэй санамсаргүй тохиолдлоор дарсан зурагнууд дараа үзэхэд зугаатай, бас дээр нь инээд хөөр бэлэглэж байдаг юм. Ингээд хамтдаа алжаал ядаргаа тайлж, хэсэг хором ч болов асуудлыг мартуулах эгзгийг нь олж дарсан элдэв хөгтэй зурагнуудыг үзэж сонирхоцгооё. 

Эгзгийг нь олж дарсан зургууд Хадгалах

Жирийн болон жинхэнэ найзуудын ялгаа

Найз гэдэг бол таны сонгож авсан гэр бүлийг хэлдэг. Хүнд хэцүү үед хажууд хань болж, хөгжилтэй баяртай зүйлсийг хуваалцах жинхэнэ, чин үнэнч найзууд амьдралаас авч болох хамгийн гайхалтай бэлэг билээ. Тэр ч үүднээсээ найз нөхдийн амьдралд эзлэх байр суурь маш чухал байдаг. Тэгвэл бид өнөөдөр та бүхэндээ жирийн болон жинхэнэ найзуудын ялгааг хүргэе. 

Жирийн болон жинхэнэ найзуудын ялгаа Хадгалах

Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд

Румын улсын уран бүтээлчид болох Хориа Чрисан (Horia Crisan) болон Богдан Петри (Bogdan Petry) нар сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хүмүүсийн амьдрал, үзэл бодол хэрхэн өөрчлөгдсөнийг дараах зургуудаар үзүүлэхийг зорьжээ. Эдгээр зургуудыг үзсэний дараа таныг амьдралын бодит үнэнийг мэдэж авна гэдэгт итгэлтэй байна.

Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд Хадгалах

Элдэв зураг (90 фото) №516

Хүн бүрт инээд, баяр хөөр бэлэглэдэг "Элдэв зураг" нийтлэлийнхээ цоо шинэ дугаарыг та бүхэндээ хүргэх гэж байгаадаа баяртай байна. Байгаль, эх дэлхий хэдийгээр цас, мөсөнд хучигдсан байгаа ч гэлээ, дараах зургууд танд өөрийн эрхгүй халуун, дулаан мэдрэмжийг төрүүлэх биз ээ. Ингээд хамтдаа зургийн цомгоор аялцгаая.

Элдэв зураг (90 фото) №516 Хадгалах
2016-12-16, 18:10

Одоог хүртэл учир нь тайлагдаагүй нууцлаг зургууд

Шинжлэх ухаан, боловсрол мэдлэгийн ачаар хүн төрөлхтөн зогсолтгүй урагшлан хөгжсөөр байгаа билээ. Хэдий тийм боловч тайлбарлаж чадахгүй үзэгдэл, нууцлаг үйл явдал тун элбэг байдаг бөгөөд тэдний зарим нь дүрс бичлэг болон гэрэл зургийн хальснаа мөнхрөн үлджээ. Харин эдгээр ер бусын тохиолдлуудаас бидний сонгон түүвэрлэсэн эдгээр зургууд танд эрүү мултрам хачирхалтай санагдаж ч магад, дотор жихүүцэм айдас төрөм мэдрэмж өгч ч мэднэ. Ингээд хамтдаа хамгийн учир битүүлэг түүхэн зургийн ертөнцөөр аялацгаая. 

Одоог хүртэл учир нь тайлагдаагүй нууцлаг зургууд Хадгалах

“National Geographic”-ийн 2016 оны шилдэг гэрэл зургууд

Үндэсний газар зүйн агентлаг болох "National Geographic"-ийн “Traveler” сэтгүүлээс дэлхийн өнцөг булан бүрт байгаа гэрэл зурагчдын дунд зохион байгуулдаг уралдаанд ирсэн шилдэг бүтээлүүдийн дээжээс та бүхэндээ хүргэж байна. 

“National Geographic”-ийн 2016 оны шилдэг гэрэл зургууд Хадгалах

Бидний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Цаг хугацаа улиран өнгөрөхийн хэрээр бидний өдөр тутмын хэрэглээнээс авахуулаад маш олон зүйл хувьсан өөрчлөгдсөөр ирсэн билээ. Тэр ч бүү хэл хүмүүс бид ч гэсэн үүнийг дагаад давхар өөрчлөгдөж байгаа нь нууц биш юм. Тэгвэл бид та бүхэндээ сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд чухам ямар зүйлс яаж өөрчлөгдсөн болохыг харуулсан хөгжилтэй зургуудыг сонирхуулахаар бэлтгэлээ.

Бидний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Америк залуугийн эротик бүтээл

1976 оноос эхлэн уран бүтээлээ туурвиж эхэлсэн Эллан Тегер (Allan Tegher) эмэгтэй хүний бие организм, гоо сайхныг алдаршуулахыг хүссэн бөгөөд тэрээр "Эмэгтэй хүний биеийг бурхан зүгээр ч нэг урлаагүй. Тэдний бие организм, гоо үзэсгэлэн бол урлагийн бүтээл юм. Тэр ч үүднээсээ энэ урлагийн бүтээлгүйгээр дэлхий ертөнцийг төсөөлшгүй билээ гэх үзэл санааг хүмүүст хүргэхийг зорьсон юм" хэмээн хэлжээ. Ингээд хамтдаа түүний эротик зургуудыг үзэж сонирхоцгооё.

Америк залуугийн эротик бүтээл Хадгалах

Бид эмээгээ яагаад хайрлах ёстой вэ?

Энэ дэлхий ертөнц дээр эмээ нар шиг уян зөөлөн, ухаалаг, нүдэнд дулаахан хүмүүс гэж өөр байхгүй биз ээ. Ач, зээ нарынхаа төлөө юуг ч хийхэд бэлэн тэднийг хайрлаж, халамжлахгүй байхын аргагүй бөгөөд тэр ч үүднээсээ бид эмээгийнхээ гэрээр байнга зочилох дуртай байдаг билээ. Тийм ч учраас бид та бүхэндээ эмээгээ яагаад хайрлах ёстой вэ гэх асуултын хариулт болгож дараах зургуудыг үзүүлэхийг зорьлоо.

Бид эмээгээ яагаад хайрлах ёстой вэ? Хадгалах

Би бусдаас юугаар ялгаатай вэ?

Танд заримдаа өөрийн тань хийж буй үйлдэл таалагдахгүйгээс гадна бусадтай өөрийгөө харьцуулж, үр дүнд нь сэтгэл санаагаар унадаг уу? Тэгвэл гайхаад хэрэггүй дээ. Хүн бүрт л энэ зүйл тохиолддог шүү дээ. Тэр ч үүднээсээ бидний уг хачирхалтай бодлыг харуулсан хөгжилтэй зургуудыг хамтдаа үзэж сонирхоцгооё.

Би бусдаас юугаар ялгаатай вэ? Хадгалах

Аймшигт түүх агуулсан гэрэл зураг

Одоо цагт фотошоп гэгчийн ачаар хэн дуртай нь хүссэн зургаа хийж чаддаг болсон ч, бид танд доорхи 15 зургийг онцгойлон бэлтгэлээ. Ингэж онцлох болсны учир нь эдгээр зургууд бүгд бодитоор зогсохгүй чөмөг царцаам аймшигт түүхүүдийг гэрчилж байгаа юм. Хүүхдийнхээ махаар хооллосон ээж аав, эцсийн мөчөө хүлээн шаналж буй бяцхан охиныг хараад та урд хожид үзээгүй их айдсыг мэдрэх учир, зүрх муутай, бие давхар хүмүүс үзэхгүй байхыг сануулъя!

Аймшигт түүх агуулсан гэрэл зураг Хадгалах

Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд

ОХУ-ын уран бүтээлч Владимир Казак орчин үеийн нийгмийн үнэн төрхийг шүүмжилсэн зургуудыг олон нийтэд хүргэсэн бөгөөд түүний бүтээлүүдийг үзсэн хэн бүхэн нэгийг бодож, хоёрыг тунгаах ажээ. Тэр ч үүднээсээ бид та бүхэндээ түүний зургуудыг үзүүлэхээр бэлтгэсэн юм. Таалан болгооно уу.

Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд Хадгалах