Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Долоо хоног бүрийн баасан гарагт уламжлал ёсоор хүрдэг "Элдэв зургууд"-ын шинэ дугаарыг толилуулж байна. Инээд наргиан, баяр хөөр, гоо сайхныг хаанаас ч олж харж болохыг мэдрүүлэх дараах зургууд таны ажлын алжаалыг тайлах болно.
Элсний волейбол бол уламжлалт волейболоос үүсэлтэй Олимпийн наадмын нэгэн төрөл юм. Энэ спортыг АНУ-ын өмнөд Калифорний Санта-Моникод анх үүссэн гэж үздэг боловч хожим АНУ-аас хальж Бразил, Аргентин, Европ, Азийн орнуудад түгэн тархсан бөгөөд 1951 оноос эхлэн үзэгчидтэй болж, тэмцээний үеэр гоо бүсгүйчүүдийг шалгаруулдаг болсноор тэмцээн олон нийтийг хамарч нийтлэг шинжээ олсон түүхтэй. Бид энэ удаад эмэгтэй воллейболчдын гоо сайхныг бишрүүлэх зургуудыг нэгтгээд байна.
Манай улсын хойд хөрш эрт цагаас өнөөдрийг хүртэл элдэв янзын ойлгомжгүй, хачирхалтай зүйлсээрээ гадны жуулчдын сонирхлыг татсаар өнөөг хүрсэн билээ. Орос хүмүүсийн сэтгэхүйн онцлог, ард иргэдийн хэзээний хэрэглэж заншсан эд хэрэглэл зэрэг маш олон зүйл тэднийг бусад орныхноос ялгаруулж чаддаг нь илт. Гэхдээ газар нутгийн байршлаараа хөрш зэргэлдээ болоод ч тэр үү оросууд зарим талаараа бидэнтэй дэндүү адилхан аж. Ингээд та бүхэнд зөвхөн Оросод л харж болох зүйлсээс хүргэе!
Нэн ховор амьтад, үзэсгэлэнт байгалиараа алдартай Австрали улсыг зорих жуулчид, оюутан залуусын тоо сүүлийн жилүүдэд ихэссэн билээ. Найрсаг тайван нийгэм, нарлаг дулаан цаг агаартай энэхүү тив нь олон төрлийн хорт амьтад, аварга гүрвэл, аалзнуудаар дүүрэн билээ. Ингээд таны Австрали тивийг өөрөөр харахад хүргэх зургуудыг хүргэж байна.
Дүрслэх урлагийн гол онцлог нь үг хэлэлгүйгээр хүний оюунд гүн гүнзгий утгыг илэрхийлэх явдал юм. Энэхүү чадвар нь уран бүтээлчдийн бүтээлийг дэлхийн аль ч улсын иргэнд ойлгомжтой байхад тусалдаг билээ. Тэгвэл Израилийн зураач Ювал Робичек (Yuval Robichek)-ийн бүтээлүүд үүнд 100 хувь нийцдэг бөгөөд түүний зураг дээрх дүрүүд зохиогчийнхоо үгийг үйл хөдлөлөөрөө илэрхийлэн харуулдаг юм. Ингээд та бүхнийг үггүй яриа мэт түүний зургуудыг тухлан сонирхоно уу хэмээн урьж байна.
Бидний дурсамжинд тодоор үлдэх 2020 он төгсгөл рүүгээ ойртож буй үед та бүхэнд энэ жил болсон томоохон үйл явдлуудыг гэрэл зургаар харуулж байна. Сая гаруй хүний амийг авсан цар тахал, иргэний нийгмийн болоод эдийн засгийн хямрал, улс төрийн хурцадмал байдал, жагсаал цуглаан, үймээн самуун гээд 2020 он тун савлагаатай жил боллоо. Ингээд зургуудыг толилуулж байна.
1990-ээд онд социалист блокын улс орнууд чөлөөт худалдааг дэмжин, зах зээлд шилжсэнээр жижиглэн худалдаа ид газар авч эхэлсэн билээ. Бараг хүн бүр ганзагын наймаа хийдэг байсан энэ үед зарим нь нэлээд амжилттай явж байсан бол зарим нь ч хэцүүхэн л байлаа. Ингээд 90-ээд оны жижиглэн худалдаа хийгээд ганзагын наймаачдын түүхийг эргэн санацгаая.
Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...
Бангладеш улс бол хууль ёсны биеэ үнэлэлтээрээ алдартай. 200 жилийн турш оршин тогтнож байгаа бөгөөд 2014 оноос хойш биеэ үнэлэх нь хориотой болсон байдаг. Гэвч хуулиас гадуур мэр сэр нууцаар биеэ үнэлэх үзэгдлүүд байсаар байна. Ийнхүү бид та бүхэндээ тэдгээр биеэ үнэлэгч бүсгүйчүүдийн амьдралын гунигт түүхийг өгүүлж байна.