Нэг л өдөр таны аминд орох зүйлс

Хүмүүс бид кино үзсэнийхээ дараа "ямар гоё кино вэ" гээд өнгөрдөг болохоос түүн дээр гарсан зүйлийг амьдралд хэрэгжүүлдэггүй. Адал явдалт, тулаант кинон дээр санаа авчихмаар уран нарийн арга болон хүнд байдлаас хэрхэн гарах тухай харуулдаг. Эдгээрийг яагаад бодит амьдрал дээр хэрэглэж болохгүй гэж. Танд нэг л өдөр хэрэг болох болов уу хэмээн кинон дээр заасан 7 чадварыг танилцуулья. 

Нэг л өдөр таны аминд орох зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Үнэтэй зүйлүүдээ нуух

Хүнд мөнгө, чухал бичиг баримт гээд үнэ цэнэтэй зүйлүүд бишгүй. Эдгээрийг нуух тун энгийн атлаа хүн төсөөлөхөөргүй нэгэн арга бол зурагт үзүүлсэн арга юм. Та үүнийг гарын доорх материалаар л хийчихнэ. Модон хана, тааз, шал, ширээ, сандлын далд газар хүссэн хэмжээгээрээ хийж болно. Ердөө хэдэн ширхэг хадаас, алх, уяа юм уу резин байхад л хангалттай. 

Үнэтэй зүйлүүдээ нуух

2 Хуванцар гавыг тасдах

Сүүлийн үед хуванцар гавыг их ашиглах болсон. Үүнийг тайлах тийм ч амархан биш ч тайлж болно. Гараа чангалж, зурагт үзүүлснээр хүч гаргах хэрэгтэй. Яарах хэрэггүй, зугуухан хүчил. Бага зэрэг өвдөх ч хуванцар тасарч гар чөлөөтэй болно.  

Хуванцар гавыг тасдах

3 Нууц мессеж илгээх

Хоосон цаасан дээр цагаан өнгийн харандаа юм уу тосон харандаагаар юм бичихэд юу ч харагддаггүй. Тэгвэл тэрхүү бичгийг цагаанаас өөр өнгийн харандаагаар будахад бичсэн үг харагдах аж. Үүнийг ашиглаж хэн нэгэнд нууц мессеж илгээж болно. 

Нууц мессеж илгээх

4 Хаалганд лац хийх

Хэн нэгнийг өрөөнд орж ирсэн эсэхийг мэдэхийн тулд хаалганд зурагт үзүүлсэн шиг цаасан лац хийж болно. Гэхдээ заавал зурагт үзүүлснээр хийх албагүй бөгөөд та нөгөө хүний нүдэнд үл үзэгдэхээр жижигхэн хийсэн ч болно. Хэрвээ лацыг тань дуурайлган хийнэ гэж бодож байвал цаасан дээр өөрөөс чинь өөр хэн ч мэдэхгүй тэмдэглэгээ юм уу эсвэл зурж чадахгүй нууцлаг зүйл зураарай. 

Хаалганд лац хийх

5 Шүдэнзний модоор гав тайлах

Ширхэг шүдэнзний мод байхад гавнаас мултарч болно гээд төсөөлдөө. Шүдэнзний модыг зурагт үзүүлснээр гаванд хийж түлхээд л болоо. Ингэхийн тулд гараасаа гадна шүдээ ашиглаж болно. 

Шүдэнзний модоор гав тайлах

6 Кодлосон мессеж үлдээх

Хэн нэгэнд уншуулахыг хүсээгүй мессеж илгээх эсвэл үлдээх тохиолдол гарч байсан биз дээ. Хоорондоо үнэхээр сайн ойлголцдог сийрэг толгойтонгууд биш л бол та хоёр үүнийг урьдчилан тохиролцсон байх хэрэгтэй. Хамгийн амархан кодлосон мессеж илгээх арга бол зурагт үзүүлсэн арга бөгөөд англи хэлний 26 үсгийг 13-аар хоёр баганад хуваана. Ингээд "URYYB" гэж бичээд явуулах юм уу үлдээсэн байхад HELLO (Сайн уу) гээд унших болно.

Кодлосон мессеж үлдээх

7 Усны хамгаалалттай шүдэнзний мод

Энд тэнд явж байхад шүдэнз шиг хэрэгтэй гал байдаггүй. Асаагуур шиг бээрснээс болж асахгүй гэх асуудал гарахгүй ч, дарь нь норсон үедээ асдаггүй билээ. Тиймээс шүдэнзний энэ сул талыг хумсны лакаар шийдэж болно. Шүдэнзний модыг бүхлээр нь юм уу зөвхөн толгойн хэсгийг лакдсан байхад ус, бороонд санаа зовохгүй явж болно. Ингээд хүрэх газартаа очоод доторх дарийг бүхлээр нь унагахгүйгээр лакийг хумсаараа эвтэйхэн салгана.  

Усны хамгаалалттай шүдэнзний мод

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()