Бангладешийн биеэ үнэлэгчдийн амьдрал

Бангладеш улс бол хууль ёсны биеэ үнэлэлтээрээ алдартай. 200 жилийн турш оршин тогтнож байгаа бөгөөд 2014 оноос хойш биеэ үнэлэх нь хориотой болсон байдаг. Гэвч хуулиас гадуур мэр сэр нууцаар биеэ үнэлэх үзэгдлүүд байсаар байна. Ийнхүү бид та бүхэндээ тэдгээр биеэ үнэлэгч бүсгүйчүүдийн амьдралын гунигт түүхийг өгүүлж байна.

Бангладешийн биеэ үнэлэгчдийн амьдрал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

"Kandapara" хэмээх эмсийн газарт маш олон охид бүсгүйчүүд ажиллаж амьдарч байна. Тэдний ихэнх нь тэнд төрж, өсөн улмаар биеэ үнэлэх болсон гэдэг. Өөрийн туулж өнгөрүүлсэн гаслант амьдралыг үр хүүхдэдээ эдлүүлж, заяа тавиланг нь шийднэ гэдэг ямар их харамсал вэ? Тэд ийнхүү эрчүүдийн хүслийг хангаж, секс үйлчилгээ үзүүлсээр гэрэл гэгээт амьдралыг мэдэрч чадалгүй насыг бардаг байна. Харин 2014 оноо энэ байдал дээрдэж, нэг ёсондоо бүсгүйчүүдийн эрх ашгийг хамгаалах болжээ. Гэвч өнө эртний энэхүү бохир уламжлал бүр мөсөн арилна гэдэг боломжгүй юм.

2

Тус газар нь 2 метр орчим өндөр хашаа, хаалтаар тусгаарлагдаж, тэнд биеэ үнэлэх бүсгүйчүүд өөрсдийн олсон мөнгөөр хоол хүнс, амьдрал ахуйгаа тэжээж явна. Тэдний үр хүүхэд ч мөн л энэ хашаан дотор төрж, өсөж, амьдарч, нийгмээс тусгаарлагдан, ижил хувь тавилантай учирдаг байна.

3

Энэ бүсгүйг Кажол гэдэг бөгөөд өдгөө 17 настай. Хүүхэд байхдаа ар гэрийн ядуу тарчиг байдлаас болж, ийнхүү эмсийн газарт худалдагджээ. Түүний нэгэн адил маш олон залуу бүсгүйчүүд ар гэрийн боломжгүй, ядуу тарчиг байдлаасаа болж эмсийн газарт ажиллах, худалдагдах нь элбэг. Тэдний зарим нь өр ширээ дараад чөлөөлөгдөн, энгийн амьдралаар амьдрах боловч, аргагүйн эрхэнд эндээ үүрд үлдэх нэгэн ч цөөнгүй.

4

Эмсийн газраар үйлчлүүлэх эрчүүдийн ихэнх хэсгийг улс төрчид, цагдаа, фермийн ажилчид, жирийн ажилчид, тэр бүү хэл өсвөр насны хөвгүүд эзэлдэг. Тэд бүсгүйчүүдээс сонгож, өөрийн зугааг гарган удалгүй хүрээлэнг орхин оддог ажээ. Тэрхүү нэг шөнийн зугаанаас болж бяцхан охидын амьдрал там болон хувирч, ганц олдох амьдралаа эмсийн хүрээлэн гэгч энэ бохир, бүгчим орчинд өнгөрөөдөг нь харамсалтай.

5

Биеэ үнэлэгч бүсгүйчүүдийн зарим нь өөрийн амьдралдаа гутарч, түргэн энэ амьдралаас гарахыг хүсэх ч, харин үлдсэн хэсэг нь үйлчлүүлэгчээсээ хүүхэдтэй болж, үүнийгээ амьдрахад хамгийн таатай газар хэмээн үзэж, эндээ насыг барах нь бий.

6

Тэдгээр охидын хувь заяа маш хүнд байдаг. Бага балчир наснаасаа бэлгийн амьдралд "хөл тавьж", эрчүүдийн хүслийг хангах хэрэгсэл төдий болж хувирдаг юм. Ингэж явсаар тэднээс хүүхэд олж, амьдралд нухлагдана.

7

Охид өөрийн хүслээр биш, хэзээ ч өөрчилж чадахгүй ядуу тарчиг хувь заяа, амьдралдаа гутарна. Харж байгаачлан, эл охиныг Прия гэдэг бөгөөд 17 насандаа хүүхэд төрүүлж, эмсийн газар өсгөх болжээ.

8

Харин түүний Асма гэдэг бөгөөд дөнгөж 14 насандаа амаржиж, мөн л эмсийн хүрээлэнд хүүхдээ өсгөх болсон байна.

9

Эдгээр өхөөрдөм бяцхан ихрүүд, төрөөд ердөө 5 хонож байгаа юм. Тэдэнд одоогоор нэр өгөөгүй бөгөөд, эх нь 20 настай бүсгүй байх аж. Эх нь мөн л энэхүү эмсийн хүрээлэнд ажилладаг.

10

Тэдгээр бүсгүйчүүд үргэлж л бусдын дарамт хүчирхийлэл дор, өвдөг сөхрөн амьдарсаар ирсэн. Халамцуу эрийн хүслийг хангаж, хүсэлд нь нийцэхгүй бол хэрцгийгээр зодуулж, тамын амьдралаар амьдардаг байна.

11

Тэрээр 26 настай бөгөөд 2 сартай жирэмсэн аж. Хүүхдийн эцэг нь тодорхойгүй бөгөөд түүний үйлчлүүлэгчдийн нэг нь ажээ.

12

Зурагт байгаа бүсгүй 19 настай бөгөөд 12 наснаасаа эхлэн биеэ үнэлжээ. Өдгөө хүүхэдтэйгээ энэхүү эмсийн хүрээлэнд амьдардаг байна.

13

Түүнийг Меглена гэдэг бөгөөд 23 настай. Аав ээж нь түүнийг үйлдвэрийн ажлаа дампуурахад өрөндөө худалдсан ажээ. Тэр мөчөөс хойш охин 12 наснаасаа биеэ үнэлсэн аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()