"Амжилт гаргахад хэзээ ч оройтдоггүй" - Нас ахисан хойноо алдар нэрд хүрсэн 5 хүн

Амжилт бүхэн өөр өөрийн сэтгэл хөдөлгөм түүхтэй. Яагаад ч юм бидний дунд нас ахихын хэрээр амжилтад хүрэх боломж бараг л үгүй гэсэн тогтсон ойлголт байдаг. Ялангуяа сүүлийн үеийн судалгаанууд хүүхдийг аль болох багад нь /4 нас/ авьяас чадварыг нь илрүүлж, хөгжүүлж өгөхгүй бол насанд хүрээд эгэл жирийн л нэгэн болно гэж үзэх болсон. Үнэний ортой байх л даа. Гэхдээ бидний танилцуулах гэж буй дараах алдартнуудын замнал амжилт гаргахад хэзээ ч оройтдоггүйг бодитоор батлан харуулсан юм. Тиймээс та бүхэн ямар нэг сонирхол байгаад түүнийгээ хэрэгжүүлэх нөхцөл боломж нь бүрдэж өгөхгүй байлаа ч битгий бууж өгөөрэй. 

"Амжилт гаргахад хэзээ ч оройтдоггүй" - Нас ахисан хойноо алдар нэрд хүрсэн 5 хүн
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Зохиолч Чарльз Буковски

Герман гаралтай зохиолч Буковски удаан хугацааны турш уран зохиол сонирхож, өөрийн гэсэн шүлэг зохиол туурвих гэж олон удаа оролдсоор байжээ. Гэвч тэрээр 50 нас хүртлээ амжилт гаргаж чадаагүй юм. Харин энэ олон жилийн уйгагүй оролдлогынхоо үр дүнд тэрээр хожим анхны романаа 29 хоногийн дотор бичиж, асар богино хугацаанд алдар нэрд хүрчээ. Хүүхэд насны хүнд хэцүү амьдрал, харгис хатуу эцэг эхийн араншин зэрэг хүчин зүйлс түүний бодол сэтгэхүйд нөлөөлснөөр ийнхүү зохиол бичихийг хүсэх болсон байна. Буковскийн бүтээлүүд бодит байдалд ойр, шударга, шүүмжлэл ихтэй байдаг. 

Зохиолч Чарльз Буковски

2 Зураач Анна Мария Мозес

Анна багадаа гайхалтай зураг зурах авьяастай байсан ч амьдралын хүнд хэцүү нөхцөл байдлаас шалтгаалан ферм дээр ажиллан, дүү нараа харж, гэр бүлийнхэндээ тусалдаг байжээ. Харин насанд хүрснийхээ дараа тэрээр баян айлд гэрийн үйлчлэгч хийж боломжийн мөнгө олдог байв. Бүсгүй ихэнхдээ сэтгэл санаагаа тайвшруулахын тулд зураг зурдаг байсан бөгөөд хэзээ нэгэн цагт түүний бүтээлүүд үнэлэгдэнэ гэж итгэдэг байсан аж. Гэвч тэрээр зургаа орхиж нөхөр 10 хүүхдэдээ (5 нь нас барсан) бүх анхаарал, цаг заваа зориулахаар шийдсэн байна. Түүнийг 78 настай байхад уран зураг цуглуулагч Луис Калдор хосгүй бүтээлүүдийг анзаарч бүх зургийг нь худалдан авчээ. Үүнээс хойш тэрээр сүүлийн 20 жил үргэлжлүүлэн бүтээлээ туурвисаар 101 насандаа өөд болжээ. 

Зураач Анна Мария Мозес

3 Бизнесмэн Гарланд Сандерс

Гарланд мөн л хүүхэд насандаа ядуу тарчиг амьдралд өссөн болохоор ээж аавдаа гэрийн ажилд тусалж, хоол хийдэг байжээ. Гэхдээ энэ хүнд амьдрал нь түүний амжилтад хүрэх хөшүүрэг байсан гэж хэн мэдэх билээ. Насанд хүрмэгцээ тэрээр төмөр замын даатгалын компанид ажиллахаас гадна газар тариалан эрхлэх сонирхолтой байв. Гарланд хойд эцэгтэйгээ таарамж муутай байсан учир гэрээсээ явж ийнхүү тааралдсан ажлаа хийдэг байжээ.

40 нас хүрснийхээ дараа тэрээр хураасан мөнгөөрөө шарсан тахианы газар нээсэн байна. 65 насандаа тэрээр өөрийн "Kentucky Fried Chicken" компанийнхаа патентыг зарж, 1964 онд компаниа бүхэлд нь 2 сая доллароор худалджээ.

Бизнесмэн Гарланд Сандерс

4 Жон Сперлинг

Жоны түүх дээрх алдартнуудын түүхээс бас л ялгарах зүйлгүй. Учир нь түүний хүүхэд насандаа туулсан хүндхэн амьдрал нь энэ их амжилтад хүрэх нөхцөл болсон юм. Корпорацаа нээхээс өмнө тэрээр удаан хугацааны туршид их сургуульд багшилж, далайчнаар хүртэл ажиллаж байсан гэнэ.

53 насандаа тэрээр амьдралаа бүрэн өөрчлөхөөр шийдэж  "The Apollo Group" нэртэй компани байгуулж, төлбөртэй боловсрол олгох болжээ. Эхэндээ түүний сургуулийг хүмүүс төдийлөн сонирхохгүй байсан бөгөөд анхны нэгдүгээр анги нь ердөө 8 сурагчтай байж. Харин 30 жилийн дараа энэ тоо 345,000 хүртэл нэмэгдсэн байна. 

Жон Сперлинг

5 Зураач Микеланжело Буонарроти

Италийн алдарт зураач Микеланжело Буонарроти дампуурсан язгууртны гэр бүлд төржээ. Тэрээр хүүхэд байхаасаа эхлэн зураг сонирхож, бусад хичээлдээ анхаардаггүй байсан гэнэ  Тэр дуу цөөтэй, бүрэг ичимхий нэгэн байсан бөгөөд эмэгтэй хүний хайр гэдэг түүний хувьд танил бус зүйл байжээ.

Алдарт Систины сүмийн чимэглэл уран зургийн ажлаа тэрээр 61 насандаа эхлүүлж, уг бүтээлд 5 жил зарцуулжээ. Үүний дараагаар түүнийг 71 нас хүрэхэд ариун Петрийн сүмийн ажилд ерөнхий архитектураар томилон ажиллуулсан байна. Тэрээр өөрийн уран бүтээлүүдээ амраг хайрт, хүүхдүүдтэй зүйрлэдэг гэнэ. 

Зураач Микеланжело Буонарроти

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()