АЛДАРТАЙ ХҮМҮҮС

"Чулуу" хочит Дуэйн Жонсон зүдэрч явахад нь тусалсан эрийн ачийг хариулж, том бэлэг барьжээ

Үзэгч олны сайн мэдэх Дуэйн Жонсон (Dwayne Johnson) бүхий л амьдралынхаа туршид жилийн 87.5 сая долларын орлоготой, амжилттай уран бүтээлч байгаагүй. Тэрээр тарчиг гэр бүлд төрж, амаргүй хүүхэд насыг үзэж туулсан бөгөөд өнөөдрийн Дуэйн болохын тулд хэн хүнээс илүү тэмцэж байв. Гэхдээ Жонсон хүнд хэцүү цаг үед түүнд тусалж байсан хүмүүсийн тусыг огтхон ч мартаагүй гэдгээ санаанд оромгүй үйлдлээрээ баталсан юм. 

"Чулуу" хочит Дуэйн Жонсон зүдэрч явахад нь тусалсан эрийн ачийг хариулж, том бэлэг барьжээ Хадгалах

Хорт хавдрыг ялж чадсан хүмүүсийн "өмнөх ба одоох" төрхийг харуулсан зургууд

Твиттерт нэгэн сонирхолтой хөдөлгөөн үүсэж, интернет хэрэглэгчдийг тэдний амьдрал урьд өмнө нь ямар байсан болох, одоо хэрхэн өөрчлөгдсөнийг харуулахаар өмнөх болон дараах зургуудаа хуваалцахыг уриалж байв. Энэ санаан дор олон хүмүүс нэгдэж, амьдралынхаа өөрчлөлтүүдээ хуваалцахыг хүссэн бөгөөд тэр дунд хорт хавдартай хүнд хэцүү тэмцлийг туулж өнгөрөөсөн хүмүүс ч мөн өөрсдийн түүхээ хуваалцжээ. Ийнхүү өвчин зовлонг ялж болдгийг баталсан баатарлаг хүмүүсийн бахдам түүхийг та бүхэнд хүргэж байна. 

Хорт хавдрыг ялж чадсан хүмүүсийн "өмнөх ба одоох" төрхийг харуулсан зургууд Хадгалах

Канье Уэст, Ким Кардашиан нар гэрлэлтээ цуцлуулахаар зэхэж байна

Энэ хосыг салах магадлалтай болсон тухай цуу яриа урьд өмнө олны ам дамжин тархаад байсан ч баттай эх сурвалж байгаагүй. Гэвч Ким Кардашиан гэр бүл салалтын асуудлаар мэргэшсэн хуульчтай хамтарч ажиллах болсноор зургаан жилийн түүхтэй гэрлэлтээ цуцлуулахаар зэхэж байна гэж Америкийн хэвлэлүүд мэдээлж байна.

Канье Уэст, Ким Кардашиан нар гэрлэлтээ цуцлуулахаар зэхэж байна Хадгалах

Эмэгтэй хувцсыг бүсгүйчүүдээс дутахгүй дэгжин өмсдөг Тайланд залуу (25 фото)

Тайландын K-otic (เค-โอติค) поп хамтлагийн дуучин, Коен нэрээрээ олонд танигдсан Патараданай Сэцуван (Pataradanai Setsuwan) өдгөө Лондонгийн Миддлсексийн их сургуульд хэрэглээний сэтгэл судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа. Түүний хамтлаг 2007-2012 оны хооронд идэвхтэй уран бүтээл туурвисан бөгөөд энэ хугацаанд 4 цомог гаргаж Ази даяар аялан тоглолтоо хийсэн аж.

Эмэгтэй хувцсыг бүсгүйчүүдээс дутахгүй дэгжин өмсдөг Тайланд залуу (25 фото) Хадгалах

Орон орны хүүхдүүдийн амьдралыг харуулсан Итали зурагчны сэтгэл хөдөлгөм фото төсөл

Италийн гэрэл зурагчин Массимо Биетти (Massimo Bietti) дэлхийн өнцөг булан бүрт оршин суудаг хүмүүсийн сэтгэл хөдөлгөм хөрөг зургийг авахаар дэлхийгээр аялдаг байна. Түүний энэхүү цуглуулгад Орос, Энэтхэг, Папуа Шинэ Гвиней, Этиоп, Малайз, Вануату болон бусад улс орнуудын хүүхдүүдийн гайхалтай хөрөг зураг багтжээ. Ингээд дэлхийн улсуудын бяцхан ертөнцүүдтэй танилцацгаая!  

Орон орны хүүхдүүдийн амьдралыг харуулсан Итали зурагчны сэтгэл хөдөлгөм фото төсөл Хадгалах

Мэргэжилтнүүд болон цахим хэрэглэгчдийн саналаар тодруулсан дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй хэн бэ?

"TC Candler" YouTube суваг нь Independent Critics рейтинг дээр үндэслэн дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хүмүүсийг жил бүр тодруулдаг уламжлалтай. Энэ удаад тэд мөн урьдын адилаар хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйг шалгаруулахаар нийт 100 бүсгүйг сонгон авч өрсөлдүүлсэн байна. Оролцогчдын дунд улс бүрийн дуучин, бүжигчин, загвар өмсөгч гээд дэлхийн хэмжээнд танигдсан алдартай хүмүүс ч багтсан бөгөөд Израилын загвар өмсөгч тэргүүлжээ. 

Мэргэжилтнүүд болон цахим хэрэглэгчдийн саналаар тодруулсан дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй хэн бэ? Хадгалах

Арабын шейхүүд ч атаархдаг Брунейн ханхүүгийн тансаг амьдрал

Бруней улс хэдийгээр газар нутаг жижиг, хүн ам цөөн ч газрын тосны нөөц баялагийнхаа тусламжтайгаар дэлхийн хамгийн баян орнуудын нэгт тооцогдох болсон юм. Султаны хүү, 29 настай хунтайж Абдул Матин (Abdul Mateen)  нь олон сая хүний мөрөөдөл болсон язгууртны амьдралтай бөгөөд тэрээр хүссэн зүйлдээ хэзээ ч гар татаж байгаагүй юм.

Арабын шейхүүд ч атаархдаг Брунейн ханхүүгийн тансаг амьдрал Хадгалах

"Битлз" хамтлаг ид мандаж байх үеийн ховор зургууд (40+ фото)

Амьд хөгжмийн ертөнцийн жинхэнэ домог болсон Битлз хамтлаг хэдэн арван жилийн турш хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, өнөө цагт хүртэл мэдрэмжийг нь хөглөсөөр байгаа гэдэг үгүйсгэхийн аргагүй үнэн юм. Гайхамшиг дагуулсан уг хамтлаг уран бүтээлээрээ ердөө аравхан жилийн хугацаанд сонсогчдынхоо сонорыг мялаасан билээ. Ингээд Ливерпүүлийн дөрвөн хүүгийн амжилтын оргил үед авсан ховор, илүү алдартай гэрэл зургуудаас шилэн авсан цуглуулгыг та бүхэнд хүргэж байна.

"Битлз" хамтлаг ид мандаж байх үеийн ховор зургууд (40+ фото) Хадгалах

Улаан хивсний ёслолд хамгийн мэдрэмжгүй хувцаслаж байсан алдартнууд (35 фото)

Алдар нэр, хөрөнгө чинээнд аль хэдийн хүрсэн оддын хувьд аливаа арга хэмжээнд зориулан хувцас сонгоно гэдэг тийм ч хүнд асуудал биш. Тэд өөрсдийн сэтгэл санааны байдалтай холбодог уу гэлтэй, олны нүдийг орой дээр нь гаргамаар хачирхалтай хувцаслалтууд өмсөж ёслолд оролцох нь ч цөөнгүй тохиолддог. Ингээд тэдний "мөнгө зарсан" сонголтуудыг харцгаая! 

Улаан хивсний ёслолд хамгийн мэдрэмжгүй хувцаслаж байсан алдартнууд (35 фото) Хадгалах

10 хүүгээ бүгдийг нь дайнд мордуулсан ээжийн түүх

Дэлхийн II дайны уршгаар аав, хүүгээ алдахын гашуун зовлон амсаагүй гэр бүл тун ховор билээ. Айл бүрт ямар нэгэн байдлаар хайртай хүмүүсээсээ хагацах аймшигт явдал тохиолдсон энэ цаг үе түүхийн хуудсанд тодоос тод хар мөр үлдээжээ. Хүн төрлийг олж төрөх амаргүй даваа гэгддэг бол дайны халуун фронтоос эсэн мэнд эргэж гэр бүлдээ очих нь түүнээс ч илүү хувь заяа, аз тохиол шаардсан хэрэг биз. Тэгвэл 10 хүүгээ дайнд мордуулсан Украин ээж ямар сэтгэгдлээр тэднийгээ хүлээн шаналж суусан бол? 

10 хүүгээ бүгдийг нь дайнд мордуулсан ээжийн түүх Хадгалах

Дэлхийн хамгийн хүчирхэг 10 эмэгтэйгийн эр нөхрүүд ямар хүмүүс байдаг вэ?

Форбес сэтгүүлээс 2020 оны хамгийн нэр, нөлөө бүхий хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалтыг олон нийтэд танилцуулсан билээ. Үүний эхний 10-т өндөр амжилттай яваа бизнес, улс төрийн зүтгэлтэн бүсгүйчүүд багтсан боловч бид энэ удаа тэдний ажлын амжилтыг бус, хувийн амьдралыг онцолж байна. Эдгээр хүчирхэг эмэгтэйчүүдийг дэлхий даяар чадварлаг албан хаагч, зарчимч удирдагч зэргээр нь мэдэх боловч тэд ч мөн бусад бүсгүйчүүдийн адил хэн нэгний эхнэр, хайртай эмэгтэй тул уг өнцгөөс энэхүү нийтлэлээ бэлтгэлээ. 

Дэлхийн хамгийн хүчирхэг 10 эмэгтэйгийн эр нөхрүүд ямар хүмүүс байдаг вэ? Хадгалах

Бяцхан охидынхоо нүүр будалтын модель болсон аавуудын хөгжилтэй зургууд (30 фото)

Ээж, эгч нарынхаа өдөр бүр хийдэг сонирхолтой үйлдлийг харж, шинэхэн хоббигоо нээсэн бяцхан артистуудад хамгийн анхны үйлчлүүлэгч хэрэгтэй. Ингээд охидын авьяасаа турших хүслийг нь биелүүлж өгдөг жинхэнэ баатрууд бол мэдээж тэдний аавууд гэдэгтэй маргах хүн байхгүй биз. Уул мэт том биетэй аавуудыг командлах жижиг дарга нарын бүтээл үнэн хэрэгтээ ямар болдог вэ? 

Бяцхан охидынхоо нүүр будалтын модель болсон аавуудын хөгжилтэй зургууд (30 фото) Хадгалах