10 хүүгээ бүгдийг нь дайнд мордуулсан ээжийн түүх

Дэлхийн II дайны уршгаар аав, хүүгээ алдахын гашуун зовлон амсаагүй гэр бүл тун ховор билээ. Айл бүрт ямар нэгэн байдлаар хайртай хүмүүсээсээ хагацах аймшигт явдал тохиолдсон энэ цаг үе түүхийн хуудсанд тодоос тод хар мөр үлдээжээ. Хүн төрлийг олж төрөх амаргүй даваа гэгддэг бол дайны халуун фронтоос эсэн мэнд эргэж гэр бүлдээ очих нь түүнээс ч илүү хувь заяа, аз тохиол шаардсан хэрэг биз. Тэгвэл 10 хүүгээ дайнд мордуулсан Украин ээж ямар сэтгэгдлээр тэднийгээ хүлээн шаналж суусан бол? 

10 хүүгээ бүгдийг нь дайнд мордуулсан ээжийн түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Украйны Бровахи тосгоны Евдокия Даниловна Лысенко хэмээх эмэгтэй 10 хүүтэй байсан бөгөөд тэд бүгд дайны фронт руу илгээгджээ. Хамгийн гайхалтай нь, түүний 10 хүү бүгд гэр бүлдээ эргэн ирж чадсан байна. 

Гэртээ хамгийн түрүүнд Николай ирсэн ба зэвсэг нэгт 7 нөхрийнх нь амийг авч одсон дэлбэрэлтээс ганцаараа амьд үлдсэн нь тэр аж. Тэрээр маш их цочирдож, шархадсан бөгөөд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний дараа 1944 онд гэртээ эргэж ирсэн байна.

Харин Иван хүү нь Украинд тулалдах явцдаа дайсны талд олзлогдож, Треблинкагийн бөөнөөр хорих лагерьт хоригджээ. Гэсэн ч тэрээр зүгээр бууж өгсөнгүй, лагераас амжилттай оргож, албандаа буцан орсон байна.

Мөн энэ мөчид Румынд Лысенкогийн гэр бүлийн 2 хүү амьд мэнд уулзалдав. 1944 оны 8-р сард Михаил дүү Феодосиягаа урд талын шугам дээр нуувчинд байхад нь олж харсан аж. Румынаас ах дүү хоёр нэгдэж, Унгарыг зорьсон бөгөөд тэнд тулалдах хугацаандаа хоёул хүнд шарх авсан байна. Сум Михайлын цээжинд туссан бол Феодосия дэлбэрэлтэд өртөж, хөл нь тасарчээ. Ах, дүү хоёр хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй болсон ч эцэст нь амьд мэнд гэртээ харив. 

Лысенкогийн гэр бүлийн хөвгүүд Ялалтын баярын өдрөөр, 1970 он.

Андрей, Павел нарын нас дэндүү балчир байсан учир дайн эхлэхэд фронт руу явах боломжгүй байсан аж.

Тосгон нь эзлэгдсэний дараа тэднийг Герман руу ажиллуулахаар илгээсэн байна. Гэвч удалгүй ах дүүс зугтаж, Улаан армийн нэг салаанд элссэнээр дайнд тулалдаж эхэлжээ. Андрей шархдаж, нэг хөлөө алдсан ч амьд үлдэж чадсан байна.

Хамгийн том ах Василий нь ах дүүсээсээ мөн хамгийн өндөр цол хүртэж, ахлах дэслэгч болсон аж. Тэрээр гурван удаа шархадсан бөгөөд түүнийг гавьяаг үнэлж, "Улаан Од"-оор шагнасан байна. Харин 1946 онд Петр хүү төрөлх Бровахидаа гаргүй буцаж ирэв.

Лысенкогийн ах дүүс  Алс Дорнодоос Берлин хүртэл байлдааны ажиллагаанд оролцжээ. 

Александр нь Зүүн Прусст шархдаж, улмаар нацист Германы нийслэлд эмчлүүлж байхдаа өөр нэг дүү Степантай уулзалдсан гэнэ. Гэвч Степан Чөлөөлөх дайнд дайчлагдаж, Манжуур руу явах үүрэг авчээ. Гэхдээ түүнийг Хятадад очих үед Чөлөөлөх дайн аль хэдийн дууссан байв. Тэрбээр ах дүүсээсээ хамгийн сүүлд 1947 онд ээж дээрээ эргэж иржээ.

Арван хүүгээ дайнд явуулсан Евдокия Лысенко дахин таван охин өсгөжээ. Энэ эмэгтэй 1933 онд бэлэвсэрч хоцорсон боловч 15 хүүхэд ганцаараа өсгөж чадсан юм. Тэрээр Германчуудын эзлэн түрэмгийллээс амьд үлдэж, Дэлхийн II дайны аймшигт талбараас хүүхдүүдээ амьд буцаан авсан түүхээрээ улс даяар алдартай болсон байна. Евдокия Даниловна Лысенког 1946 онд Киевт урьж, эх баатрын одонгоор шагнасан аж. 

Энэхүү гайхамшигтай эмэгтэй 1967 онд 73 насандаа таалал төгссөн бөгөөд 1984 онд түүний төрөлх тосгон Бровахид хүрэл хөшөө босгож, дурсгалыг нь мөнхөлсөн байна. Эх баатрын 9 хүү хөшөөний нээлтэд оролцсон ба харамсалтай нь Василий энэ үйл явдалд оролцож чадалгүй хорвоог орхисон юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()