АЛДАРТАЙ ХҮМҮҮС

2012 оны Холливудын хамгийн vнэтэй эмэгтэй одод

Холливудын одод орлого сайтай байдаг гэдгийг хэн хүнгүй л мэдэх биз. Харин 2012 оны хамгийн үнэтэй одод хэн байх бол? Тэдний орлого үнэхээр их юмаа.Дэлхийн хамгийн том кино үйлдвэрийн гишүүн нь байж, хамгийн алдартай бүтээлүүдэд үзэсгэлэнтэй дүрээ үлдээгээд, үр дүнд нь хүн бүрийн мөрөөддөг баян тансаг амьдрал, хөрөнгө мөнгөтэй болно гэдэг сайхан биш гэж үү.

2012 оны Холливудын хамгийн vнэтэй эмэгтэй одод Хадгалах

Хамгийн єндрєєр vнэлэгддэг дэлхийн супер моделууд

Forbes сэтгvvл нь дэлхийд хамгийн єндрєєр vнэлэгддэг супер моделуудыг жагсаалаа. 2011 оны 5-р сараас 2012 оны 5-р сар хvртэлх тэдний олсон орлогын хэмжээгээр энэхvv жагсаалтыг гаргасан юм.Ингээд хvн бvрийн мєрєєдлийн бие галбирын эзэн болж тєрєєд, тансаг бvхний дээдийг эдэлж хэрэглэн, нэр алдрын оргил дээр, хатан суудлаар эрхэмсэг залрах хамгийн єндєр vнэлгээтэй топуудтай танилцацгаая.

Хамгийн єндрєєр vнэлэгддэг дэлхийн супер моделууд Хадгалах

Том Круз W Magazine дээр рок одын дүрээр

Алдарт Том Круз нь саяхан тоглосон “Зуун дамнасан рок” киноныхоо дүрийн дагуу W Magazine сэтгүүл дээр рокерийн дүрээр зурагаа авахуулжээ. Энэхүү зураг авалтад зориулсан стилийг нь Арианна Филлипс (Arianne Phillips) бүрдүүлж, зургийг нь Марио Сорренти (Mario Sorrenti) авсан байна. Зураг авалтын үеэр Том Крузын хамт Эдита Вилкевичуте (Edita Vilkeviciute) болон Эбби Ли Киршоу (Abbey Lee Kershaw) нар оролцжээ. Та бүхэн үргэлжлэл дээрээс “Зуун дамнасан рок” киноны трэйлерийг мөн хүлээн авч үзэх болно.

Том Круз W Magazine дээр рок одын дүрээр Хадгалах

Согтуу алдартнууд

Үргэлж завгүй амьдардаг Холливуудын алдартнуудын чөлөөт цаг бол шүлсээ гоожуулсан цөөвөр чоно шиг паппарацциудын хувьд жинхэнэ хүсч байсан хүнс нь гэсэн үг. Алдартнуудын чөлөөт цагаараа наргиж цэнгэж байх үеэр л бидний харж дассанаас эсрэг тэсрэг дүр төрхтэй байдаг учраас тэр биз. Тэгш цагаан шүдээ ярзалзуулан инээж, гоёлын даашинз, ганган хослол өмсөн, улаан хивсэн дээр алхаж, эсвэл дэлгэцийн бүтээл дээр баатрын дүр бүтээж байгааг нь харсаар залхсан хүмүүс хайртай оддынхоо хөлчүү үеийнх нь гэрэл зургуудыг хүлээн авна уу.

Согтуу алдартнууд Хадгалах

CQ Germany дээрхи Ирина Шейк

Гайхалтай Ирина Шейк (Irina Shayk) нь ер бусын инээмсэглэл, бурхны гараар зорогдсон мэт төгс биеэрээ CQ Germany сэтгүүлийн 7-р сарын дугаарын чимлээ. Түүний энэ удаагийн зургуудыг Америкийн гэрэл зурагчин Ю Цай (Yu Tsai)авчээ. Хэтэрхий үзэсгэлэнтэй байх нь эзэндээ бусдын шуналыг авч ирдэг боловч харах хүнд сэтгэлийн баясгалан, нүдний хор тайлах дасгал болдог учраас хорвоо дээр Ирина Шейк шиг сайхан бүсгүйчүүдийг илгээдэг биз ээ. Ингээд түүнд хайртай хүмүүст зориулсан шинэхэн фото цуглуулгыг хүргэж байна.

CQ Germany дээрхи Ирина Шейк Хадгалах

Алдартай эрчүүдийн хүүхэд ахуйн төрх

Эндээс та бүхэн Дэлхий дахинаа танил болсон эрчүүдийн дунд сургуулийн биш, ахлах ангийн биш, харин жинхэнэ бяцхан жаалууд байх үеийнх нь гэрэл зургуудыг олж харах болно. Амьтны бага нь хөөрхөн байдаг болохоор бүгдээрээ л хацрыг нь чимхчихмээр эгдүүтэй байжээ. Харин төрөх сэтгэгдэл гэвэл бүгд л хүүхэд насыг, өсвөр үеийг, залуу насыг, өтлөх цагийг туулдаг. Бид бүгд л ижижлхэн эрхтэн, ижилхэн оюун ухаантай хүмүүс. Харин оюун бодлоо хааш нь залж, зорилгынхоо төлөө хэр их зүтгэснээс л хувь тавилан хамаардаг юм уу даа гэж бодогдлоо.

Алдартай эрчүүдийн хүүхэд ахуйн төрх Хадгалах

Vogue Paris–ын нүүрэн дэхь Жизель Бундхен

Victoria’s Secret-ийн ахмад топ модель Жизель Бундхен (Gisele Bundchen) нь Vogue Paris-ын 6-р сарын дугаар дээр "Perfect" зуны цомгийн нүүр царай болжээ. Түүний зургийг Инез ван Ламсвеерде (Inez van Lamsweerde), Винудх Матадин (Vinoodh Matadin) нарын гэрэл зурагчид авсан байна. Сонирхуулахад, тэрээр дэлхийн хамгийн өндөр орлоготой загвар өмсөгч, модель юм. Ингээд бүгдээрээ бусдын басамжлалын өмнө, насны өмнө, хүүхэд төрүүлдэг бүсгүй тавилангийн ч өмнө бууж өгөөгүй дайчин бүсгүйн хамгийн сүүлийн үеийн тачаангуй зургуудыг хүлээн авцгаая.

Vogue Paris–ын нүүрэн дэхь Жизель Бундхен Хадгалах

Германы шигшээ багийг дэмжиж Берлиний төвд нүцгэн зогссон нь

Реалити Шоугаар танигдсан үзэсгэлэнтэй сайхан боловч хэт задгай байдлаараа олныг гайхшруулдаг загвар өмсөгч Микаэла Шафер (Micaela Schaefer) нь Берлиний төвд бага зэргийн будалтаар халхалсан нүв нүцгэн биеэрээ зогсож, Германы шигшээ багийг дэмжиж буйгаа илэрхийлсэн зураг авалт хийлгэжээ. Хүмүүс түүний хэт задгай байдлыг гайхаад зогсохгүй сайхан биеэр нь хэсэг нүдээ хужирлаад авсан байна. Одоо танд ч гэсэн энэ боломжийг олгож байгаадаа баяртай байна. Хамгийн гол нь ажил дээрээ байгаа бол болгоомжтой үзэхийг зөвлөж байна.

Германы шигшээ багийг дэмжиж Берлиний төвд нүцгэн зогссон нь Хадгалах

Пэрис Хилтон түүний дүү Ники Хилтон хоёр

Дэндүү чинээлэг гэр бүлд төрж, өв залгамжлагчаар тодрохын хажуугаар гоо үзэсгэлэн, авъяасаараа шоу бизнест хөрөнгө оруулж, хүсэл зоригийнхоо дагуу гялалзаж амьдрах бол маш ховорхон хувь заяа. Ийм ховор заяатай хүмүүс бол Пэрис болон Ники Хилтон нар юм. Саятан эгч дүүс саяхан MTV Movie Awards 2012 –ын улаан хивсний ёслол дээр нүд алдмаар үзэсгэлэнтэй болон очжээ. Ингээд таны бодлоор танил эгч дүүсийн аль нь илүү үзэсгэлэнтэй байна вэ?

Пэрис Хилтон түүний дүү Ники Хилтон хоёр Хадгалах

Японы паралимпын тамирчин бүсгүйчүүдийн нүцгэн зураг

Японы паралимпын тамирчин бүсгүйчүүд хуанлид зориулан, нүцгэн зурагаа авахуулжээ. Эмэгтэй хүн ямар ч тохиолдолд эмэгтэй хүн хэвээрээ үлддэг гэдгийг эдгээр зурагнууд танд сануулах байх. Магадгүй харахад эвгүй ч гэсэн сэтгэлийн тэнхээгээрээ бодлын нугаа усалж, биеэ хөгжүүлэн, тамирчны зиндаанд хүрсэн эдгээр бүсгүйчүүдээс урам зориг, эрч хүч, бас итгэл найдвар мэдрэгдэнэ. Бас болоогүй, хамгийн гол нь тэд хөгжлийн бэрхшээлтэй, эрхтэн дутуу ч гэсэн эмэгтэйлэг, чадалтай, гоо үзэсгэлэнтэй байж чадаж байгаа нь гайхалтай.

Японы паралимпын тамирчин бүсгүйчүүдийн нүцгэн зураг Хадгалах

Esquire сэтгүүлд дээрхи Rihanna

"Esquire" сэтгүүлийн 6-р сарын дугаарын нүүр царай нь Rihanna болжээ. Өдгөө 24 настай, дуучин бүсгүйн халуухан, өвөрмөц зургуудыг гэрэл зурагчин Мэтт Ирвин (Matt Irwin) авчээ. Нэгэн хэвийн поп ертөнцөд цахиур хагалж, өөрийн гэсэн өвөрмөц, секси дүр төрх, сөөнгөдүү хүчирхэг хоолойгоороо гарч ирсэн энэ залуухан бүсгүйгээс эрч хүч, өөртөө итгэх итгэл байнга мэдрэгддэг. Ингээд бүгдээрээ Рианна-гийн Esquire дээрхи дүр зурагтай танилцацгаая.

Esquire сэтгүүлд дээрхи Rihanna Хадгалах

Хөл бөмбөгчдийн эхнэр болон дурлалт бүсгүйчүүд

Өөрийнхөө нөгөө хэсэг болох заяаны ханиа олсон цагт л амьдрал утга учиртай болдог гэлцдэг. Хүн бүр ахин давтагдашгүй учраас өөрт тохирсон өвөрмөц хэн нэгнийг олохдоо л олдог. Түүнтэйгээ ханилан суух аз дутлаа ч, түүнийхээ ачаар хүнийг хайрлана гэдэг ямар гайхалтай мэдрэмж болохыг үзэж туулсан байдаг билээ. Тэгвэл одоо бүгдээрээ олон хүний хувьд хамгийн сайхан залуучууд болох шилдэг хөл бөмбөгчидтэй дэр нэгтгэсэн, хамгийн атаархмаар бүсгүйчүүдтэй танилцацгаая.

Хөл бөмбөгчдийн эхнэр болон дурлалт бүсгүйчүүд Хадгалах