Дарангуйлалын хохирогчид

2013-05-30, 20:35
40,730
Европын улс орнууд Германы бүслэлтээс суллагдах хүртэл Европ эмэгтэйчүүд Германы цэрэг, офицеруудтай холбоотой байсан байна. Европын орнууд Германы нацистын дарангуйллаас суллагдсаны дараа Герман албан хаагчтай ямарваа нэгэн харилцаа холбоотой байсан бүсгүйчүүдийг ихээр дарамталж, ялгаварлан үзэж байжээ. Үүний гол шалтгаан нь эх оронч үзэл юм болов уу.
Дарангуйлалын хохирогчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Энэ тал дээр хамгийн хатуу хандлагатай байсан орон нь Франц юм. Олон жилийн дарангуйлалыг тэвчиж гарсан Францчууд энэ бүх уур хилэнгээ Германы албан хаагчидтай холбоотой байсан эмэгтэйчүүдэд гаргаж байсан байна.



2. "L'épuration sauvage" хэмээх хөдөлгөөний үеэр 30 мянга гаруй эмэгтэйчүүдийг Германы албан хаагчтай дотно харилцаатай байсан хэмээн үзэж олны өмнө шийтгэсэн байна.



3. Ийм байдлаар зарим нэг нь өшөөгөө авахыг хүсэж байсан бол харин зарим нь дайсантайгаа хуйвалдсан хардлагыг өөрөөсөө холдуулахын тулд энэ арга барилыг сонгожээ.



4. Үйл явдлын гэрч хэлэхдээ: “Миний хажуугаар онгорхой ачааны машин өнгөрсөн бөгөөд машин дотор үсийг нь хуссан эмэгтэйчүүд толгойгоо бөхийлгөн, хүмүүсийн хараалыг сонсож байсан юм”- гэжээ.



5. Бүсгүйчүүдийн үсийг хусаад зогсохгүй будгаар нүүрэн дээр нь зурж, бүр тамгалдаг байсан байна.



6. Зарим нэг тохиолдолд бүсгүйчүүдийг буудан хороож байсан бөгөөд зарим бүсгүйчүүд нь энэ бүхнийг тэсэлгүй амиа хорлож байжээ.



7. Эдгээр бүсгүйчүүдийг эх орноо худалдсан хэмээн үзэж байсан байна. Тиймээс бүсгүйчүүдийг 6-12 сарын турш шоронд хорьж эх орноо худалдсан хэргийнх нь ялыг оногдуулдаг байжээ.



8. Үүнээс гадна Германы албан хаагчдын хүүхдүүд олон арван жилийн турш энэ байдлаа нуух хэрэгтэй болсон юм. Учир нь тэд бол дайсны цусан төрлийн хүмүүс байсан.



9. Зарим нэг тоо баримтаас Францад 200 мянга гаруй дайсны хүүхдүүд төрсөн гэж үздэг байна. Харин Францчууд эдгээр хүүхдүүдэд зөөлөн хандаж Герман хэл сурах, Герман нэртэй болохыг нь хориглосон аж. Зарим ээжүүд хүүхдээсээ татгалзаж тэд асрамжийн газар өсч байжээ.



10. 1944 онд зохиогдсон Сомерсета Моэма-ийн нэгэн зохиол дээр Германы цэргээс жирэмслэн, хүүхэд төрүүлсэн эмэгтэй хүүхдийнхээ амийг хороодог. Энэ бол зохиолчийн санаа биш бөгөөд харин тухайн үеийн бодит байдлыг харуулсан баримт болж байсан юм.



11. Герман эцгийн хүүхдүүдийн хороо байгуулагдсан бөгөөд энэ хороонд 300 мянга гаруй хүмүүс байсан гэнэ. Хороог үүсгэн байгуулагчийн хэлснээр: “Нийгэм биднийг ялгаварлан гадуурхаж байсан учир бид энэ бүлгэмийг байгуулсан. Бид бол Франц эх, Герман эцэгтэй Дэлхийн 2-р дайны үед бүрэлдсэн хүмүүс юм. Бид эцэг, эхээ олохын тулд хамтран нэгдсэн” -гэжээ.



12. Харин өнөөдрийн байдлаар Франц эхтэй, Германы албан хаагчийн хүүхэд Герман Улсын иргэн болох эрхтэй болсон байна.



13. Харин Норвегид Герман албан хаагчидтай холбоотой 15 мянга гаруй эмэгтэй байсан бөгөөд Германы хүүхэд төрүүлсэн 5000 эмэгтэйд 1.5 жилийн засан хүмүүжүүлэх ажил хийх ялыг оноож, харин хүүхдүүдийг нь сэтгэцийн өвчтэй хэмээн үзэж сэтгэцийн эмнэлэгт 60-аад оныг хүртэл хорьж байсан байна.



13. Харин Норвегид Герман албан хаагчидтай холбоотой 15 мянга гаруй эмэгтэй байсан бөгөөд Германы хүүхэд төрүүлсэн 5000 эмэгтэйд 1.5 жилийн засан хүмүүжүүлэх ажил хийх ялыг оноож, харин хүүхдүүдийг нь сэтгэцийн өвчтэй хэмээн үзэж сэтгэцийн эмнэлэгт 60-аад оныг хүртэл хорьж байсан байна.



15. 2005 онд Норвегийн Засгийн Газар эдгээр гэм зэмгүй хүмүүсийг хохироож байсандаа хүлцэл өчиж олон жилийн зовлон, шаналалыг 3000 еврогоор үнэлэн нөхөн төлбөр олгохоор болжээ. Хэрвээ хохирогч доромжлол, үзэн ядалт, дарангуйлалтай тулгарсан гэдгээ албан ёсоор батлах баримтыг авчирч чадвал нөхөн төлбөрийн дүн нэмэгдэх боломжтой гэнэ.



16.



17.



18.



19.



20.



21.


Видео.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()