АЛДАРТАЙ ХҮМҮҮС

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эрхэмсэг Аделийн дэндүү энгийн амьдрал

Хүчирхэг хоолой, үзэсгэлэнтэй төрхөөрөө дэлхийг байлдан дагуулаад буй өнөө цагийн "алтан гургалдай", дуучин Адель (Adele)-ийн өдөр тутмын амьдралын тухай сонирхолтой мэдээллийг хүргэе. Дуусашгүй мэт агуу их авьяастай, эрхэмсэг дуучин бүсгүй маань дэндүү энгийн гэмээр амьдралтай байх юм. Зарим урлагийн алдартнууд түүнээс суралцмаар санагдлаа...

Эрхэмсэг Аделийн дэндүү энгийн амьдрал Хадгалах

Дубайн ханхүүгийн нэг өдрийн амьдрал

Дубайн ханхүү Хамдан бин Мухамед Аль Мактум (Hamdan bin Mohammed Al Maktoum)-ын ертөнцөд тавтай морил. Тэр дэлхий дахинд хүндлэгдэн таашаагдсан, орчин цагийн Алладин юм. Түүнийг цахим ертөнцөд 4 сая гаруй хүн дагадаг бөгөөд бүсгүйчүүдийн шүтээн болсон нэгэн гэдгээс гадна түүний хайр хил хязгаар гээчийг мэддэггүй ажээ. Ингээд дэлхийн хамгийн баян газрын ханхүү хэрхэн амьдардгийг хамтдаа сонирхоцгооё. 

Дубайн ханхүүгийн нэг өдрийн амьдрал Хадгалах

Хамгийн алдартай покерчин бүсгүйн амьдрал

Хүн өөрийн хүсэл, сонирхолдоо тууштай байж, цуцашгүй хөдөлмөрлөвөөс хүрч чадахгүй амжилт, олж хүртэмгүй нэр хүнд гэж үгүй. Үүний бодит жишээ болж өдгөө өөрийн нэр алдраа дэлхийд цуурайтуулж, авьяас чадвараа олноо гайхуулж яваа бахархам нэгэн бүсгүйн түүхийг өгүүлье. 

Хамгийн алдартай покерчин бүсгүйн амьдрал Хадгалах

Дональд Трампийн хамгийн үнэтэй үл хөдлөхүүд

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж, Хиллари Клинтон (Hillary Clinton)-той хүчтэй өрсөлдөж буй тэрээр үл хөдлөх хөрөнгийн бизнесээр тэрбумтан болох гараагаа эхлүүлж, дан ганц АНУ гэлтгүй дэлхийн толгой баячуудын нэг юм. Түүнээс гадна дэлхийн хэмжээний хэд хэдэн миссийн тэмцээнийг ивээн тэтгэж, өөрийн нэр дээр зохион байгуулсаар ирсэн билээ. Тэгвэл бид та бүхэнд Дональд Трамп (Donald Trump)-ийн тансаг зэрэглэлийн хувийн эдлэн газруудыг танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Дональд Трампийн хамгийн үнэтэй үл хөдлөхүүд Хадгалах

Амьдралын шуурганд сөхрөөгүй залуу

Амьдрал хүн бүрт тэгш хандахгүй нь харамсалтай. Аз жаргал, зовлон гуниг ээлжилдэг энэ хорвоод алдаж, онож бүдрэлгүй явах хүмүүс дэндүү цөөн юм. Харин өнөөдөр та бүхэндээ амьдралын хатуу шалгуурыг цөхрөлгүй давж яваа, бахархам нэгэн Орос залуугийн тухай өгүүлэхээр бэлтгэлээ. Түүний хүсэл мөрөөдлийг унтраах зүйл гэж нэгээхэн ч үгүй. Гагцхүү бид цуцашгүй хүслийг өөртөө тээж, хүсэл мөрөөдлийнхөө төлөө дуусашгүй тэнхээгээр тэмцэхэд хангалттай аж.

Амьдралын шуурганд сөхрөөгүй залуу Хадгалах

21-р зууны загварлаг хатан хаан

Өнөөдөр та бүхэндээ гайхалтай үзэсгэлэнтэй, хурц ухаантай, түүгээр ч үл барам загварлаг нэгэн бүсгүйг танилцуулах гэж байгаадаа таатай байна. Амжилттай яваа эр хүн бүрийн ард ухаалаг эмэгтэй байдаг гэх үг яг л түүнд зориулсан гэмээр. Ингээд бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

21-р зууны загварлаг хатан хаан Хадгалах

Дэлхийн хамгийн баян эрийн ер бусын амьдрал

Дэлхийн хамгийн баян болоод нигүүлсэнгүй сэтгэлт, сайн санааны элч гэгддэг Билл Гэйтс (Bill Gates)-ыг танихгүй, түүний тухай дуулж байгаагүй хүн,  орчлон дэлхий дээр ганц ч үгүй билээ. Мэдээлэл технологийн салбарт хувьсал хийн "Microsoft" компанийг байгуулж амжилтын гараагаа эхлүүлж байсан тэрээр өдгөө тансаг сайхан эдлэнд тайван тухтай амьдарч байгаа аж. Ингээд хамтдаа түүний гайхалтай байшин, эдлэнтэй танилцъя. 

Дэлхийн хамгийн баян эрийн ер бусын амьдрал Хадгалах

Жастин Бибирын тухай бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд

Канадын дуучин залуу, үргэлж л олны харцыг орой дээр нь гаргах, хачирхалтай гэмээр үйлдлүүдийг хийж байдаг. Ийнхүү хийсэн үйлдлүүд нь зарим галзуу шүтэн бишрэгчдийг нь алмайруулан, харин үлдсэн хүмүүсийн үзэн ядалт, зэвүүцлийг зэрэг төрүүлсээр ирсэн. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр, түүнд гайхалтай эрхэм чанарууд ч  мөн байх юм. Ийнхүү та бүхэндээ түүний амьдралын түүх болон олон сонирхолтой баримтуудыг дэлгэж байна.

Жастин Бибирын тухай бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд Хадгалах

Гоо сайхны мэс засалд орж байгаагүй үзэсгэлэнтэй одууд

Өдгөө олны танил алдартай хүн бүхэн л нүүрэндээ мэс хүргэж, төгс гоо сайхныг олох гэж хичээх болжээ. Харин өнөөдөр та бүхэндээ гоо сайхны хагалгаанд орж байгаагүй дур булаам одуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Бурхан тэдэнд авьяас чадвар, царай төрхийг харамгүй хайрлажээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Гоо сайхны мэс засалд орж байгаагүй үзэсгэлэнтэй одууд Хадгалах

Олон мянган нялхсын амийг аварсан "хуурамч эмч" Мартин Конейгийн түүх

Эмч нар Мартин Конейг зоригтой, шийдэмгий хүн байсан гэлцдэг. Түүнийг эмчийн ёс зүйг зөрчиж, бие даан зохисгүй шийдвэр гаргасан гэж үзэхэд тэрээр нүүрэндээ гунигтай инээмсэглээд хүүхдүүд рүүгээ явж байв. Үнэн хэрэгтээ тэр хэзээ ч эрүүл мэндийн яам, ажилчдын тогтоосон эмчийн ёс зүйг зөрчиж байгаагүй. Тэрээр хэзээ ч эмч болохоор суралцаж байгаагүй ч өндөр боловсролтой, анагаах ухааны доктор, профессоруудын хийж чадаагүйг хийж,  мянга мянган дутуу төрсөн нялхсын амийг аварсан юм.

Олон мянган нялхсын амийг аварсан "хуурамч эмч" Мартин Конейгийн түүх Хадгалах

Царайлаг охидын зовлон

Царайлаг байх нь нэг бодлын маш хэцүү юм. Охид бүсгүйчүүд үргэлж л царайлаг, үзэсгэлэнтэй бүсгүйд нууцхан атаархаж, түүн шиг гоё сайхан болохыг хүсдэг. Гэвч тэд ч гэсэн бидэнтэй л ижил энгийн амьдралтай, зовж шаналах зүйлтэй хүмүүс шүү дээ. Иймээс ч бид та бүхэндээ царайлаг байхын зовлон болоод түүнээс гарах золиосыг танилцуулья.

Царайлаг охидын зовлон Хадгалах

Монгол бүсгүй дэлхийн тавцанд гарлаа

Эгдүүтэй, нүдэнд дулаахан царай, хүчирхэг өвөрмөц хоолойгоороо 2000 оны үед залуусыг байлдан дагуулж байсан дуучин К.Номинжин эрдэм ном, урлаг соёлын замналаа тэгшитгэн АНУ-д хэсэгтээ төвхнөөд байсан. Тэгвэл тэрээр энэ жил дэлхийд алдартай Нью-Йоркийн “Carnegie Hall” танхимд, “Grammy” наадмын хошой шагналт, Америк-Хятад гаралтай хөгжмийн зохиолч Кристофер Тиний урилгаар өөрөө үгийг нь зохиосон “Цас наранд уярна” хэмээн гүн ухааны утга агуулгатай дуугаа дуулсан байна.

Монгол бүсгүй дэлхийн тавцанд гарлаа Хадгалах