Дональд Трампийн хамгийн үнэтэй үл хөдлөхүүд

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж, Хиллари Клинтон (Hillary Clinton)-той хүчтэй өрсөлдөж буй тэрээр үл хөдлөх хөрөнгийн бизнесээр тэрбумтан болох гараагаа эхлүүлж, дан ганц АНУ гэлтгүй дэлхийн толгой баячуудын нэг юм. Түүнээс гадна дэлхийн хэмжээний хэд хэдэн миссийн тэмцээнийг ивээн тэтгэж, өөрийн нэр дээр зохион байгуулсаар ирсэн билээ. Тэгвэл бид та бүхэнд Дональд Трамп (Donald Trump)-ийн тансаг зэрэглэлийн хувийн эдлэн газруудыг танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Дональд Трампийн хамгийн үнэтэй үл хөдлөхүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

14 "Mar a Lago" - Флорида

Энэхүү газар нь түүний ажлаа хийх болон амрах үедээ ирдэг хувийн эдлэн газар бөгөөд 200 сая долларын үнэ өртөгтэй аж. 126 өрөөтэйгөөс гадна 69 км/кв газрыг хамардаг байна. XVI зууны үеийн барилга шиг харагдахаар гаднах өнгө үзэмжийг нь дизайнер Жозеф Урбан (Joseph Urban) гэх эрхэм гаргажээ. Харин Дональд Трамп уг газрыг 1985 онд 10 гаруй сая доллараар худалдан авч, өөрийн болгож байсан байна.

"Mar a Lago" - Флорида

13 "The Plaza Hotel" - Нью-Йорк

"The Great Gatsby" болон "Home Alone 2" зэрэг дэлгэцийн шилдэг бүтээлүүдийн зураг авалтыг хийж байсан энэхүү газрыг тэрээр 1988 онд 407.5 сая доллараар худалдаж авсан бөгөөд АНУ дахь хамгийн өндөр ашиг орлоготой ажилладаг зочид буудлуудын нэг юм.

"The Plaza Hotel" - Нью-Йорк

12 "Seven Springs" - Нью-Йорк

1990-ээд оны үед Трампийн эзэмшил болсон уг "Seven Springs" гэх газар нь нийт 809 км/кв газрыг хамрахаас гадна нийт 60 өрөөтэй аж. 7.5 сая долларын үнэ өртөгтэй энэхүү газрыг тэртээх 1919 онд "World Bank"-ийн анхны эзэн Южин Мейер (Eugene Meyer)-ийн захиалгаар барьж байжээ.

"Seven Springs" - Нью-Йорк

11 "Trump Park Avenue" - Нью-Йорк

АНУ-ын Нью-Йорк хотод орших "Park Ave" гэх газрын 24 дүгээр давхарт байрлах Трампийн тансаг зэрэглэлийн орон сууц нь нийт 5 унтлагын, 7 угаалгын өрөөтэйгөөс гадна гэрийнх нь тааз 3 метр өндөр юмсанж. 35 сая доллараар үнэлэгдэж байсан уг орон сууцыг 2015 онд Трамп 21 сая доллараар худалдаж авсан байна.

"Trump Park Avenue" - Нью-Йорк

10 "Trump Park" - Нью-Йорк

Өнөөдрийн зах зээлийн ханшаар 88 сая долларын үнэ хүрч байгаа энэхүү газар нь нийт 3 км урт үргэлжлэх автомашины гаражтай бөгөөд анх 1981 онд Доналд Трамп уг үл хөдлөхийг худалдаж авахдаа дэлхийн хамгийн өндөр барилга болгох төлөвлөгөөтэй байсан хэдий ч, эргэн тойрны оршин суугчид эсэргүүцлээ илэрхийлснээс болж, хүслээ гүйцэлдүүлж чадаагүй аж.

"Trump Park" - Нью-Йорк

9 "Manhattan Apartment Mansion" - Нью-Йорк

Түүний Нью-Йорк хотод орших тансаг зэрэглэлийн хувийн орон сууцыг барихад ойролцоогоор 24 кг алт оролцуулж, доторх засал чимэглэлийг нь хийсэн бөгөөд 100 сая долларын үнэ өртгөөр үнэлэгдэж байгаа аж. Харин уг гайхалтай, чамин тансаг орон сууцны загварыг алдарт дизайнер Анжело Донгиа (Angelo Donghia) гэх эрхэм гаргасан байна.

"Manhattan Apartment Mansion" - Нью-Йорк

8 "Trump Tower Penthouse" - Нью-Йорк

Нэгэн үе Попын хаан Майкл Жексон (Michael Jackson)-ийн амьдарч байсан энэхүү газрыг Трамп өөрийн болгосон бөгөөд дээд давхрын цонхуудаар "Central Park" болон "Empire State Building" гэх хүмүүсийн харааг булаасан сүрлэг байгууламжуудыг тольдон харах боломжтой аж.

"Trump Tower Penthouse" - Нью-Йорк

7 "Albemarle Estate" - Виржиниа

2012 онд 6.5 сая доллараар Дональд Трамп уг эдлэн газрыг өөрийн нэр дээр бичүүлсэн бөгөөд нийт 7 гаруй км газрыг хамардаг байна. 213 м/кв бүхий зочдын зоог барих танхим, хаан болон хатан хааны сэнтий шиг харагдах унтлагын өрөөтэй бөгөөд түүний хамгийн ихээр очих дуртай газруудынх нь нэг юмсанж.

"Albemarle Estate" - Виржиниа

6 "Rodeo Drive Colonial" - Калифорни

2008 онд 10 гаруй сая доллараар худалдаж авсан түүний эдлэн газруудын нэг болох "Rodeo Drive Colonial" нь өнөөдрийн зах зээлийн ханшаар хэдийн 30 сая доллараар үнэлэгдэх болсон байна. Нийт 4.5 км/кв газрыг хамардаг бөгөөд доторх засал, чимэглэлийг нь харсан хэн ч гэсэн уулга алдахаар гайхалтай гэнэ.

"Rodeo Drive Colonial" - Калифорни

5 "Rancho Palos Verdes Mansion" - Лос Анжелес

Лос Анжелес хотод орших түүний уг эдлэн газар нь байгалийн сайханд байрлах бөгөөд 2011 онд 7.15 сая доллараар Трамп худалдаж авч байжээ. 5 унтлагын, 9 угаалгын өрөөтэй бөгөөд бүх өрөөнийх нь шал гантигаар хийгдсэн гэнэ. Нийт 304 метр газрыг хамрахаас гадна 12 сая доллараар үнэлэгдээд байгаа юм.

"Rancho Palos Verdes Mansion" - Лос Анжелес

4 "Le Château des Palmiers" - Сэйнт Маартен

Карибын тэнгисийн эрэг дээр байрлах амралт, аялал жуулчлалын зориулалттай баригдсан энэхүү газар нь өнөөдөр 19.7 сая доллараар үнэлэгдэж байгаагаас гадна 4 угаалгын болон 9 унтлагын өрөөтэй аж. Түүнчлэн бүхэл бүтэн тоноглогдсон фитнесс заал, теннисний талбай хүртэл байдаг гэнэ.

"Le Château des Palmiers" - Сэйнт Маартен

3 "Indian Harbor Estate" - Коннектикут

Нийт 47 өрөөтэй, 6 км үргэлжлэх газрыг хамарсан энэхүү хувийн эдлэн газар нь цагтаа 15 сая доллараар Трампийн мэдэлд шилжиж байсан бол өнөөдөр хэдийн 4 нугалсан үнэтэй болжээ. Тэртээх 1939 онд баригдсан бөгөөд теннисний талбай, спорт заал болон усан сантай аж.

"Indian Harbor Estate" - Коннектикут

2 "Tudor Revival Home" - Нью-Йорк

"Tudor Revival Home" нь Трампийн аав болох Фред Трамп (Fred Trump)-ийн амьдардаг байсан хувийн орон сууц бөгөөд энэ газар АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Дональд Трампийн өсвөр нас өнгөрчээ. 

"Tudor Revival Home" - Нью-Йорк

1 "Трампийн хүүхэд насандаа амьдардаг байсан байшин" - Нью-Йорк

Дээр дурдсанчлан түүний өсвөр нас эцгийнх нь хувийн орон сууцанд өнгөрсөн бол хүүхэд нас нь АНУ-ын Нью-Йорк хот дахь байшинд өнгөрчээ. Уг байшин нь 5 унтлагын болон 4 ариун цэврийн өрөөтэйгөөс гадна 609 м/кв талбайг хамардаг байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд Трамп уг газрыг зарахгүй хадгалж байгаа бөгөөд энэ нь түүний хүүхэд насных нь дурсамжтай холбоотой гэнэ.

"Трампийн хүүхэд насандаа амьдардаг байсан байшин" - Нью-Йорк

Тэр сонгуульд ялалт байгуулж чадах болов уу? Та юу гэж бодож байна?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()