Жастин Бибирын тухай бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд

Канадын дуучин залуу, үргэлж л олны харцыг орой дээр нь гаргах, хачирхалтай гэмээр үйлдлүүдийг хийж байдаг. Ийнхүү хийсэн үйлдлүүд нь зарим галзуу шүтэн бишрэгчдийг нь алмайруулан, харин үлдсэн хүмүүсийн үзэн ядалт, зэвүүцлийг зэрэг төрүүлсээр ирсэн. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр, түүнд гайхалтай эрхэм чанарууд ч  мөн байх юм. Ийнхүү та бүхэндээ түүний амьдралын түүх болон олон сонирхолтой баримтуудыг дэлгэж байна.

Жастин Бибирын тухай бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Уучлал эрсэн дуу бичсэн

Жастин 2010 оноос эхлэн үзэсгэлэнт дуучин, жүжигчин Селена Гомез (Selena Gomez)-тай болзох болсон бөгөөд тэд хамтдаа цөөнгүй жилүүдийг үдсэн билээ. Харин Жастины замбараагүй амьдрал, хүүхэмсэг зан зэрэг нь хөөрхий бүсгүйг гомдоож, холдон одуулсан юм. Харин бүх зүйл дууссаны дараа дуучин залуу хуучин хайртдаа зориулан, уучлал ирсэн дуу бичсэн. Энэ бол мэдээж олон сая хүний сонорыг мялааж, сонсох дуртай дуу нь болсон "Sorry" билээ. Тухайн дуундаа "Би ганц нэг удаа гэсээр 100 удаа алдаа гаргаж, галзуу хүн мэт аашилж, зугтахаас өөр аргагүй болгосон" гэхчлэн чин сэтгэлийн гуниг шаналал, жинхэнэ өршөөл эрсэн утгатай зүйлсийг бичсэн байсан юм. Ямартай ч түүний дуу Селенагийн чихэнд хүрсэн ч хосууд эргэн нийлэх бодолгүй, боломжгүй байгаа бөгөөд үүнээс гадна Жастиныг буруугаа ухааран, ийн уучлал эрсэн хэрэгт нь хүмүүс ам сайтай байгаа аж. 

Уучлал эрсэн дуу бичсэн

2 Христийн шашинтан

Тэрээр Христийн шашинтай бөгөөд нас ахих тусам улам л гүн гүнзгий шүтэн бишрэх болсон байна. Дуучин залуу бурханд ихээр итгэдэг төдийгүй нэгэн ярилцлагын үеэр "Бурхан л намайг шүүж чадна" хэмээн хэлж байсан удаатай юм. 

Христийн шашинтан

3 Жастин Бибер (Justin Bieber), Кендалл Женнер (Kendall Jenner)

Канадын алдарт дуучин залуу хэзээд Кардашьяаны гэр бүлтэй маш онцгой харилцаатай байсан. Тиймдээ ч гэр бүлийн гишүүдтэй тодорхой хэмжээгээр нэр холбогдож явдаг. Жастин Бибер хуучин найз бүсгүй Селена Гомез (Selena Gomez)-оос салсан шалтгаан нь Кендалл Женнер гэх мэдээлэл байдаг. Учир нь Кендалл, Жастин руу илт сээтэн хаядаг, зүгээр ч үгүй хамтдаа зураг авалтанд орж байсан гэдэг.

Жастин Бибер (Justin Bieber), Кендалл Женнер (Kendall Jenner)

4 Гэр бүлдээ хайртай

Жастинийг хүүхэд байхад нь аав ээж хоёр нь салж, тус тусын амьдралыг хөөсөн билээ. Гэсэн хэдий ч тэрээр гэр бүлийнхэн, аав, ээж болон дүү нартайгаа ихэд дотно харилцаатай үлдэж чадсан юм. Тэрээр эцэг нэг, эх ондоо Жазмен (Jazmyn) гэх 8 настай, Жэйкзон (Jaxon) гэх 6 настай дүү нартай юм. Жастин дүү нартайгаа хөгжилдөж, хамт байх дуртай бөгөөд тэд нартай байхдаа бүхий л стресс ядаргаагаа тайлж, үлгэрийн оронд ирсэн мэт санагддаг хэмээжээ.

Гэр бүлдээ хайртай

5 Хөгжилтэй

Тэрээр тун ч хөгжилтэй нэгэн билээ. Оролцсон нэвтрүүлэг бүртээ хөөр баяр, инээдийг бэлэглэж, хором ч уйдаадаггүй юм. Гэхдээ хүн л болсон хойно хүнд хэцүү үе тохиолдох нь гарцаагүй билээ. Өсвөр насны жаахан хүү байхаасаа л урлагт хөл тавьж, олны анхаарлын төвд орсон тэрээр нэр хүндийн хамт, үзэн ядагчдыг олж авсан билээ. Түүнд ирэх элдэв муу муухай үгстэй зурвасыг үзээд эхэндээ уйлж, шаналдаг байсан ч нас ахих тусам, эр хүн болж буйгаа мэдрэн, энэ бүхнийг тоохоо больжээ. 

Хөгжилтэй

6 Хамгийн утгагүй зураг

Олон охидын хайрыг татдаг боловч олиггүй үйлдлүүдээрээ үзэн ядуулах нь ч бий. Ямартай ч өсвөр наснаасаа эхэлж олонд танигдаж, өдгөө дэлхий даяар нэр алдраа цуурайтуулсан гайхалтай дуучин залуу хачин жигтэй үйлдлийг байнга гаргаж явдаг. Харин тэрээр олон жилийн өмнө улаан хивсний ёслолд оролцож байхдаа өгзөгөө гаргаж зургаа авхуулсан төдийгүй үүнийгээ цахим ертөнцөд дэлгэж орхисон аж. Энэ нь зарим охидод таалагдаж байсан ч түүний шүтэн бишрэгчдийн ихэнхи нь ундууцан, үүнийгээ яаралтай устгахыг шаардаж байсан тул Жастин яаж ч чадалгүй "халуухан" зургаа устгасан байдаг юм. Гэхдээ яг халуухан байж чадаж уу? Арай биш ч юм шиг...

Хамгийн утгагүй зураг

7 Сэтгэл хөдлөл ихтэй

2015 оны "MTV" хөгжмийн наадмын үеэр тайзан дээр гарч дуулж байсан Жастин гэнэт уйлж эхэлсэн билээ. Үзэгчид ч гайхаж байсан бөгөөд тэрээр удалгүй тайвширч, дуугаа дуулж эхэлсэн юм. Харин тэрээр "Jimmy Kimmel"-ны шоунд оролцохдоо уйлсан тухайгаа "Магадгүй би хамгийн их үзэн ядагчтай дуучин байх. Надад дуртай, шүтэн бишэрдэг хүмүүс байдаг ч үзэн яддаг хүмүүс маш олон. Надад сүрдүүлсэн, хараалын үгтэй зурвас өдөр бүхэн олон арваараа ирдэг. Харин тэр үдэш би дуулж байгаад хүмүүсийг хараад их баярласан. Тэр олон мянган хүн намайг дэмжиж, орилж байх нь үнэхээр гайхалтай, санагдаж, хайр хүрсэн. Тэгээд л нэг мэдэхэд нулимс минь урсаж, шүтэн бишрэгчид, урлаг, тайзанд ямар их хайртай болохоо ойлгосон." хэмээн тайлбарлажээ.

Сэтгэл хөдлөл ихтэй

8 Олон нийтээс өршөөл эрсэн

Тэрээр 2015 онд "Ellen"-ы шоунд оролцохдоо урьд өмнө нь хийж байсан ичгэвтэр үйлдлүүддээ олон нийтээс өршөөл эрсэн байдаг. "Би их ичиж байна. Би үргэлж л тэнэг зүйлс хийж, олны дургүйцлийг төрүүлдэг байсан. Үүндээ та бүхнээс хүлцэл өчье. Магадгүй энэ бүхэн миний шилжилтын наснаас болсон ч байж мэдэх юм. Одооноос би цоо шинэ хүн болж байгаа. Яг л ахин ээжийнхээ гэдэснээс төрж буй мэт." хэмээн ярьсан нь олон мянган хүний сэтгэлийн утсыг хөндөж, итгэл төрүүлсэн юм. 

Олон нийтээс өршөөл эрсэн

9 Шүтэн бишрэгчиддээ анхаарал хандуулдаг

Түүнийг гайхалтай дуучин төдийгүй сайн залуу хэмээн хүмүүс дүгнэдэг юм. Учир нь тэрээр өөрийг нь дэмжиж, урам зориг өгдөг шүтэн бишрэгчидээ хүндэтгэж, аль болох холбогдож, хайраа түгээхийг зорьдог байна. Нэгэн удаа тэрээр тоглолтоосоо хоцорч ирсэн бөгөөд шалтгаан нь эмнэлэгт эмчлүүлж байсан 7 настай бяцхан шүтэн бишрэгч дээрээ очиж уулзсан байв. Энэ мэтчилэн тэрээр аль болох шүтэн бишрэгчидтэйгээ ойр байхыг хичээдэг аж. 

Шүтэн бишрэгчиддээ анхаарал хандуулдаг

10 Кортни Кардашьяанийг жирэмсэн болгосон уу?

Өдгөө 3 хүүхдийн эх, Кардашьяаны гэр бүлийн гишүүн Кортни Кардашьяан (Courtney Kardashian), Канадын залуу дуучин, 22 настай Жастин Бибертэй холбоотой гэж цуурхлууд газар аваад байсан. Тэднийг болзож байгаа, тэрчлэн Кортниг залуу амрагийнхаа хүүхдийг хэвлийдээ тээж байгаа гэх мэдээлэл ч тархсан юм. Хосуудыг үүрийн 4 цагт зочид буудлын өрөөнөөс хамтдаа гарахыг папарацичид зурагжуулсан бөгөөд, тэд харилцаагаа эрс үгүйсгэсээр байгаа аж.

Кортни Кардашьяанийг жирэмсэн болгосон уу?

11 Сайн санааны элч

Өдгөө 22 настай атлаа 200 сая долларын хөрөнгөтэй баян Жастин бүх мөнгөө зөвхөн өөртөө хадгалж, зориулахыг хүсээгүй бөгөөд тодорхой хэсгийг тогтмол орон гэргүй, өвчтэй хүүхдүүдэд зориулан хандивладаг байна. Мөн тэрээр нэгэн удаа үсээ хайчилж, дуудлага худалдаанд оруулан 40,688 долларыг олсон төдийгүй үүнийгээ ганц доллар ч дутаалгүй буяны санд хандивлаж байсан билээ. Үүнээс гадна тэрээр амьтдын эрхийг хамгаалах санд ч мөнгө хандивлаж байсан гэдэг юм. 

Сайн санааны элч

12 Төрөлхийн авьяас

Жастин Бибирийг авьяаслаг дуучин, бүжигчин гэдэгтэй маргах хүн үгүй. Гэхдээ тэрээр ганц дуулах, бүжиглэх авьяастай нэгэн биш бөгөөд төгөлдөр хуур, гитар, бүрээ зэргийг гайхалтай тоглож, уянгалуулж чаддаг байна. Түүний төрөлхийн урлагын авьяас, хүч хөдөлмөр нь нэгдэж, өнөөдөр түүнийг дэлхийн хэмжээний од болгосон билээ. 

Төрөлхийн авьяас

13 Бусдын бодлыг хүндэтгэдэг

Бяцхан хүү байхаасаа урлагт хөл тавьсан тэрээр юу хийх талаараа ямар ч мэдлэггүй тул олон хүний туслалцаа дэмжлэг хэрэг болж байсан юм. Тиймдээ ч тэрээр өөрөөсөө ахмад, мэдлэг туршлага арвинтай хүмүүсийг тун ч ихээр хүндэтгэдэг бөгөөд тэдний үгийг таслалгүй сонсож, зөвлөгөө авдаг байна. Харин тэдгээр туршлагатай чадварлаг хүмүүсийн нэг бол жүжигчин Вилл Смит (Will Smith) аж. Тэд их дотно харилцаатай бөгөөд Жастин түүнийг хуурай ах хэмээн хүндэтгэдэг аж.  

Бусдын бодлыг хүндэтгэдэг

14 Хоёр хэлээр ярьдаг

Канад гаралтай дуучин эр унаган Англи хэлтэй бөгөөд бага байхаасаа л Франц хэл сурсан байна. Франц хэлний уянгалаг байдал нь түүнд маш их таалагддаг төдийгүй тус хэл дээр дуу сонсоод нүдээ анихад төсөөллийн оронд заларч чаддаг аж. Ямартай ч тэрээр Англи болон Франц хэлээр тун гайхалтай ярьж чаддаг юм. 

Хоёр хэлээр ярьдаг

15 Ухаалаг

Зарим хүмүүс Жастиныг зүгээр л нэг азтай хүү, "youtube"-д дуу байршуулаад л алдартай болчихсон хэмээн эндүүрдэг билээ. Гэхдээ зөвхөн авьяастай, ухаалаг, чадварлаг хүү л олон нийтэд танигдаж, од болох биш гэж үү?. Мөн тэрээр авьяаслагаас гадна, тун ч ухаалаг нэгэн юм. 2 минутын дотор рубик буюу шоог эвлүүлдэг бөгөөд архитектурд тун сонирхолтой аж. Хэрэв тэр дуучин болоогүй бол эргэлзээгүй архитектурын чиглэлээр суралцаж, хамгийн гайхалтай гэх барилгуудыг барих байсан биз.

Ухаалаг

16 Романтик

Жастин болон Селена нарын хайр дурлал яг кино шиг ээдрээтэй бас дэндүү романтик билээ. Тэд залуухан хосууд болоод ч тэрүү хамтдаа хором мөч бүрийг хөгжилтэй өнгөрүүлэхийг зорьдог байсан бөгөөд Жастин найз охиндоо гайхалтай гэнэтийн бэлгүүдийг тогтмол барьдаг байжээ. Мөн Жастин Диснейн бүтээлүүдийн үнэнч шүтэн бишрэгч төдийгүй Селенагийн хамтаар боломж л гарвал Диснейланд руу очиж, хөгжилддэг байсан гэнэ. 

Романтик

17 Мэдрэмжтэй

Тэрээр тун ч мэдрэмжтэй нэгэн юм. Түүнд нэгэн шүтэн бишрэгчээс нь дайнд амь эрсдсэн цэрэг ахынхаа нохойны хаягтай гинжийг илгээсэн байна. Харин үүний үнэ цэнийг ойлгосон Жастин олон өдрийн турш зүүж явсан нь шүтэн бишрэгчдийнх нь магнайг тэнийлгэж, сэтгэлийг нь догдлуулж байжээ. Мөн тэрээр гадны орнуудад тоглолтоор явахдаа тухайн орны хэлийг сурч, хэдэн үгс эвлүүлэн,  тоглолтонд хүрэлцэн ирсэн зочиддоо бэлэг барьдаг байна. 

Мэдрэмжтэй

18 Нөхөрсөг

Жастины найзууд ихэнх нь алдартай одууд байдаг бөгөөд тэд бие биедээ хэрэг гарсан үед туслахад хэзээд бэлэн байдаг юм. Мөн тэрээр өөрөөсөө эгчмид бүсгүйчүүдтэй ихэвчлэн холбоо тогтоодог ажээ. Энэ нь хэн бүхэнд эргэлзээ, асуултыг үлдээгээд байгаа аж.

Нөхөрсөг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()