Та үүнийг мэдэх үү?

Хорвоо ертөнцийн сонин хачин гэдэг дуусашгүй зүйл билээ. Заримдаа бүр итгэмээргүй, үнэхээр хачирхалтай, “Хөөх энэ арай худлаа байлгүй дээ” гэж уулга алдмаар зүйлс ч их тохиолдох аж. Ингээд уншигч та бүхнийхээ амралт чөлөөт цагт зориулан танин мэдэхүйн "Та үүнийг мэдэх үү" нийтлэлээ толилуулж байна.
Та үүнийг мэдэх үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Эверест уулын оргил дээрээс 1953 онд 30 мянган жилийн тэртээ амьдарч байсан далайн гүний амьтны чулуужсан яс олдож байжээ. Тэгэхээр 8848 метр өндөртэй Гималайн нуруу 30 мянган жилийн тэртээ далайн ёроол байсны баталгаа энэ болж байгаа юм.



2. Санчир гараг нь нарны аймгууд дундаас хамгийн бага нягттай нь бөгөөд дундаж нягт нь усны нягтаас ч бага байдаг. Тиймээс Санчир гараг усанд хөвөх хангалттай боломжтой гэнэ.



3. Усан доорх хүрхрээ гэж сонсож байсан уу? Тэгвэл Гринланд болон Исландын газар нутгийн зааг дээр орших хүрхрээний хүйтэн ус нь халуун уснаасаа хүнд масстай учир давхар хүрхрээ шиг харагддаг гэнэ.



4. Дэлхийн улс орнууд дундаас Япон улс хамгийн сүүлд “Эзэнт гүрэн” хэмээх нэрээ сольсон гэж үздэг. Гэвч яг үнэндээ Япончууд эзэнт гүрэн хэмээх нэрээ түүхийн явцад хэзээ ч сольж байсангүй. Харин өнөөгийн Япон улсын хаан Акихито нь Японы анхны эзэнт гүрнийг МЭӨ 711 онд байгуулсан Жиммү хааны үр удам юм. Тиймээс энэ жил Японы эзэнт гүрэн байгуулагдсаны 2671 жилийн ой тохиож байгаа ажээ.



5. ОХУ-ын нутаг дэвсгэрт байрлах “Байгаль нуур” нь 25,000 жилийн өмнө тогтсон бөгөөд дэлхийн хамгийн урт настай нуур юм.



6. Хөгжлийн бэрхшээлтэй бар гэж та өмнө нь сонсож байсан уу? Тэгвэл АНУ-ын Арканзас мужийн амьтны хүрээлэнд нэгэн хөгжлийн бэрхшээлтэй бар амьдардаг аж. Түүний хамар, ам нь цаашаа чихэгдэж орсон тул амьсгалахад нь хүндрэл учруулдаг, түүнчлэн их биеийн ясны бүтэц нь буруу учир хазганаж явдаг байна.



7. Египетийн пирамидууд дэлхийн тектоник хөдөлгөөний улмаас анх буюу 5000 гаруй жилийн өмнө баригдсанаасаа хойш урд зүг рүү 4 км гаруй шилжсэн байна.



8. Өмнөд Солонгосын иргэн өдгөө 53 настай Ким Ун Ён дэлхийн хамгийн ухаантай хүнээр шалгараад байна. Тэрээр 2 настай байхдаа 5 хэлээр төгс ярьж сурсан төдийгүй 3 настайдаа геометр, алгебрын ямар ч хэцүү бодлогыг төвөггүй бодчихдог байжээ. Ингээд тэр 4 настайдаа Хан Яангийн их сургуульд урилгаар суралцан 6 настайдаа төгсөж байв. Түүнийг 7 настай байхад нь НАСА-д ажиллах урилга ирж байжээ.



9. Өнгөрсөн зууны сүүлээр буюу 1880 онд кокайн буюу хар тамхи нь ханиад, толгойны өвчин, мэдрэлийн судасны үрэвслийг намдааж, нойргүйдлийг эмчилдэг болох нь батлагдсан утул Европын орнуудын эмийн сангуудад маш хямд, заримдаа зөвхөн эмчийн жор байхад үнэгүй тараагддаг болсон байв.



10. Колумбын хар тамхины наймаачин, өнгөрсөн зууны дэлхийн толгой баячуудын нэг Пабло Эскобар жил болгон АНУ руу 15 тонн хар тамхи гаргаж, жилдээ 22 тэрбум доллар олдог байв. Түүний гарт асар их бэлэн мөнгө эргэлддэг байсан бөгөөд сард зөвхөн бэлэн мөнгө боох резин авахын тулд л 2500 долларыг зарцуулдаг байсан гэдэг.



11. Хүн унтаж байх үедээ өсдөг гэж бид ярилцдаг. Харин биднийг унтаж байх үед өдөржин ачаалалтай байсан нуруу сээрний мөгөөрс сунаж, нөхөн сэргэдэг байна.



12. Төмрийг цельсийн 50,000 градуст халаахад хий төлөвт шилждэг байна.



13. Байгалийн уснаас алт гаргаж авч болдог гэж та өмнө нь сонсож байсан уу? Тэгвэл дэлхийн бүх далай тэнгисийн уснаас хэрвээ алт гаргаж авбал нийтдээ 10 тэрбум тонн алт болно.



14. Африкийн хамгийн аюултай амьтныг хүн болгон л матар, арслан гэж боддог. Тэгвэл хамгийн тайван, өхөөрдөм гэж харагддаг усны үхэр нь цагт 48 км хүртэл хурдлах чадвартай аймшигтай ууртай, хүчтэй амьтан юм. Золгүй явдлаар арслан болон матрын идэш болж алагддаг хүний тооноос их хүн усны үхэрт алуулдаг байна.



15. Дэлхий дээр тоо тоймшгүй их айдас байдаг. Тэгвэл алт, бэлэн мөнгө, баян байхаас айх айдсыг плутофобиа гэж нэрлэдэг  ажээ.



16. Коала баавгайны гар хурууны бүтэц хүнийхээс тэс өөр ч гэлээ, хамгийн хачирхалтай нь хурууных нь хээ хүнийхтэй адилхан байдаг. 



17. Саудын Араб улсын газар нутгийн 95% нь элсэн цөл байдаг. Гэвч цөлийн элсний ширхэг болон бүтэц нь барилга байгууламж барихад нэн тохиромжгүй тул гадаадын улс орнуудаас, тэр дундаа Австралиас  барилгын элс импортоор оруулж ирдэг ажээ.



18. АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо байгуулагдсанаасаа хойш 26 жилийн дараа л анх зэвсэг эзэмших эрхээ олж авчээ. Түүнээс өмнө ажилтнууд нь гэмт хэрэгтнүүдтэй “улаан гараараа” үзэлцэх шаардлагатай тулж байсан бөгөөд үүнээс болж маш их хүн амь насаа алдаж байжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()