АЛДАРТАЙ ХҮМҮҮС

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Манай гараг дээр амьдарч байсан хамгийн чадвартай шидтэнүүд

Та ид шид гэдэгт итгэдэг үү? Үүнд итгэх хүн ховор ч амьдрал дээр батлагдсан, үе үеийн хүмүүсийг алмайруулсан жишээнүүд олон байдаг аж. Эдгээр хүмүүс нь тухайн үедээ өөрсдийн авьяас чадвараа бусдад нээн харуулж, зарим нь үүнээсээ болж шоронд хоригдож, харин зарим нь олны хүндэтгэлийг хүлээж байсан юм. Ингээд танд манай гараг дээр амьдарч байсан хамгийн чадвартай шидтэнүүдийг танилцуулъя.

Манай гараг дээр амьдарч байсан хамгийн чадвартай шидтэнүүд Хадгалах

2020 онд нас барсан одууд

Энэхүү "аймшигтай" зүйлсээр дүүрэн жил олон зүйл болж өнгөрч байна. Ар араасаа болж буй олон үйл явдлын дунд бидний хайртай олон одууд энэ хорвоог орхин оджээ. Энэ үүднээс та бүхэнд биднээс хагацсан алдартнуудын тухай мэдээллийг хүргэе.

2020 онд нас барсан одууд Хадгалах

Мэс засалд орсноо нуусан одууд

Пластик мэс засал дээд цэгтээ хөгжсөн өнөө үед, царай муутай төрөх нь тийм ч том асуудал байхаа больжээ. Гэхдээ тэднийг гэрчлэх гэрэл зураг гэж зүйл байхад, төрөлхийн сайхан мэт харагдахын тулд гоо сайхны мэс засалд орсноо нууж, илчилсэн нэгийг нь чичилдэг хүмүүс бас цөөнгүй. Харин ямар одууд царай төрхөө сайхан болгосноо тэгтэл олноос нуув? Дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу. 

Мэс засалд орсноо нуусан одууд Хадгалах

Гудамжинд амьдардаг 9 тэрбумтан

Бид гудамжинд заримдаа өр зүрх эмтэрмээр, яаж амиа зогоодог бол гэж санаа зовмоор гуйлга гуйж буй хүмүүстэй тааралдах нь бий. Гэхдээ таны өрөвдсөн тэр хүн чинь туйлын баян нэгэн байвал яах вэ? Ингээд та бүхэндээ орон гэргүй 9 тэрбумтны талаарх мэдээллийг хүргэж байна.

Гудамжинд амьдардаг 9 тэрбумтан Хадгалах

Хүүхдүүдийнхээ амьдралыг балласан алдартай эцэг эхчүүд

Эцэг эх байж, хүүхдийнхээ амьдралыг зөв замд нь оруулж өгнө гэдэг бол тэдний эрхэм үүрэг байдаг. Мэдээж хүн бүр л үрээ сайн сайхан яваасай хэмээн өдөр шөнөгүй залбирч явдаг биз. Гэтэл өөрсдийн бодлогогүй үйлдэл болоод хүмүүжүүлж чадаагүйгээсээ болж хүүхдийнхээ амьдралыг балласан эцэг эхчүүд ч гэж байх юмаа. Ингээд та бүхэндээ өөрийн залгамж болох үрсийнхээ амьдралыг баллаж орхисон алдартай эцэг эхчүүдийг танилцуулъя.

Хүүхдүүдийнхээ амьдралыг балласан алдартай эцэг эхчүүд Хадгалах

Ижил хүйстэн гэдгээ зарласан жүжигчид

Холивудын жүжигчид  бүтээсэн дүрээрээ дэлгэцэнд мөнхөрч, дэлхийг шуугиулдаг билээ. Хайр дурлалын сэдэвтэй киног хүний сэтгэлийг хөдөлгөж чадахаар амилуулан жүжиглэдэг жүжигчид цөөнгүй. Тоглосон дүрдээ эсрэг хүйстэнтэйгээ хайр сэтгэлийн холбоотой болж гардаг ч бодит амьдрал дээр тэд "ижил хүйстэн" байсан ажээ.
Ижил хүйстэн гэдгээ зарласан жүжигчид Хадгалах

Дэлхийн хамгийн алдартай “хакер” хүүхдүүд

Дэлхийн өнцөг булан бүрт интернет хурдацтай тархаж байгаа энэ үед цахим халдлагууд хаа сайгүй гарч, байгууллага, компани, тэр ч бүү хэл улс орнууд хүртэл ноцтой хохирол амсах болсон билээ. Тэгвэл энэ халдлагыг хийж буй хакерууд нь дандаа нас биенд хүрсэн хүмүүс байдаггүй байна. Тэдний дунд өсвөр насны хүүхдүүд ч байх бөгөөд хэдийн дэлхийд нэр алдраа түгээгээд амжжээ. Тэр ч үүднээс бид та бүхэндээ биендээ баймгүй ухаалаг, авъяас чадвартай өсвөр насны хакеруудыг танилцуулахаар бэлтгэлээ.

Дэлхийн хамгийн алдартай “хакер” хүүхдүүд Хадгалах

Компьютер тоглоод баяжиж чадсан хүмүүс

Цахим ертөнцийн тоглоом дундаас хамгийн их мөнгөний шагналтай гэгддэг Dota, StarCraft : Brood War зэрэг тоглоомнууд өдөр ирэх бүрт хурдацтай хөгжсөөр байгаа билээ. Тэгвэл эдгээр хүмүүс компьютер тоглоом гэдэг муу зүйл биш, харин өндөр цалинтай нэгэн төрлийн спорт гэдгийг дэлхий нийтэд батлажээ. Ингээд бид та бүхэндээ тоглоомын ачаар баяжиж чадсан 10 хүнийг танилцуулж байна.

Компьютер тоглоод баяжиж чадсан хүмүүс Хадгалах

Алдарт дуучин Бейонси эдгээр зургуудыг устга хэмээн шаардлаа

Саяхан алдарт дуучин Бейонс (Beyonce)-ийг Америкийн төрийн дууллыг фонограммтай дуулж байсан болохыг илрүүлсэн билээ. Энэхүү асуудал болоод удаагүй байтал дахин нэг асуудалтай алдарт дуучин маань тулгарчээ. Учир нь түүнийг Америкийн хөл бөмбөгийн лигийн тоглолтон дээр дуулж байх үед нь дарсан гэрэл зургууд Бейонсид таалагдаагүй бөгөөд тэрээр эдгээр зургуудыг устга хэмээн шаардсан байна. Харин ямарваа нэгэн зургийг “устга” гэсэн шаардлага тухайн зураг дэлхий даяар улам их тархдаг болохыг бүсгүй маань мэддэггүй бололтой.
Алдарт дуучин Бейонси эдгээр зургуудыг устга хэмээн шаардлаа Хадгалах

Бие давхар бүсгүйчүүдийн мэдэрдэг зүйлсийг харуулах хөгжилтэй зургууд

Үр удмаа хэвлийдээ тээж буй эмэгтэй хамаг бүхнээс үзэсгэлэнтэй, хөөрхөн харагддаг гэх сэтгэл хөдлөм үгийг та бид амьдралдаа тоогоо алдатлаа сонсож байсан. Харин элдэв утга уянгын халил, уярам сайхан үгсийн цаана бодит амьдрал дээр жинхэнэ "асуудлууд" нуугдаж байдгийг ихэнх хүмүүс сайн мэддэггүй учир эмэгтэй хүн жирэмсэн болоод тэр бүхнийг өөрийн биеэр туулахдаа бүрэн мэдэрдэг. Ирээдүйн ээж болох хөгжилтэй эмэгтэйчүүд өөрсдөдөө тулгарсан инээдтэй явдлуудаа хуваалцсанаас та бүхэнд толилуулж байна.

Бие давхар бүсгүйчүүдийн мэдэрдэг зүйлсийг харуулах хөгжилтэй зургууд Хадгалах

Анжелина Жолигийн хvv туулай алав

Сайхан бvсгvй Анжелина Жоли бяцхан хvvтэйгээ хамт Венецэд байлаа. Усан гудамтай эртний тvvхт тансаг хотын нэгэн намуухан єдєр тэрээр хvvгээ тэврэн тагтан дээр гарчээ. Энэ тэрийг ажин зогсохдоо ээж нь хvvдээ Нокс гэдэг туулайг нь бариулчихсан байв. Сайхан хотын хараа алдрам vзэмжинд ховсдуулан зогсох ээжийнхээ халуун энгэрт эрхлэн тэврvvлсэн хvv нь хєєрч онгирохдоо гартаа барьсан бяцхан туулайгаа алдаж, тагтнаас унагажээ. Паппарациуд ч хєєрхий тулайны “аймшигт vхлийн” агшныг алдалгvй хальсанд буулгаж чадсан байна. Ингээд юу болсныг сонирхоцгооё. Хэхэ...
Анжелина Жолигийн хvv туулай алав Хадгалах

Монгол залуу АНУ-д цахиур хагалж байна

Та бүхэндээ танилцуулж буй энэ хүүг Баяраагийн Алтангэрэл гэдэг. Тэрээр 2004 онд аав, ээжийгээ даган 14 настайдаа, АНУ-г зорьжээ. Улмаар Америкийн “College Park High school” дунд сургуулийг төгсөн, “Diablo Valley College”-д суралцахын зэрэгцээ Калифорни мужийн Лос Анжелес, Сан Франциско хотуудаар өөрийн хүсэл сонирхлын дагуу Мутай, Кикбокс зэрэг тулааны төрлүүдээр хичээллэн, бүс орон нутгийн чанартай тэмцээнүүдэд удаа дараа түрүүлээд байгаа билээ.

Монгол залуу АНУ-д цахиур хагалж байна Хадгалах