Компьютер тоглоод баяжиж чадсан хүмүүс

Цахим ертөнцийн тоглоом дундаас хамгийн их мөнгөний шагналтай гэгддэг Dota, StarCraft : Brood War зэрэг тоглоомнууд өдөр ирэх бүрт хурдацтай хөгжсөөр байгаа билээ. Тэгвэл эдгээр хүмүүс компьютер тоглоом гэдэг муу зүйл биш, харин өндөр цалинтай нэгэн төрлийн спорт гэдгийг дэлхий нийтэд батлажээ. Ингээд бид та бүхэндээ тоглоомын ачаар баяжиж чадсан 10 хүнийг танилцуулж байна.

Компьютер тоглоод баяжиж чадсан хүмүүс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


10. Ли «Flash» Юнг Хо.
Тоглогч Flash нь хамгийн их мөнгийг "StarCraft : Brood War" тоглож хожсон байна. Оросуудын дунд Макро Терран нэрээр алдартай болсон Ли тоглоомоо эхлэхийн өмнө шугамаар keyboard-аа хэмжиж байж тоглодог гэнэ. Анхны шагналаараа тэр ээждээ машин авч өгчээ.



9. Кэтрин «Mystik» Ганн.
Хамгийн алдартай эмэгтэй геймерүүдийн нэг тэрээр "Dead or Alive 4 болон Halo: Reach" тоглоомыг тоглосноор 122 мянган долларыг 3 үеийн турш хожсоноор олсон байна. Үүнээс гадна тэр "WCG Ultimate Gamer" нэрийг авсан анхны эмэгтэй болсон бөгөөд энэ нэрийн хамт 100 мянган доллар түүнд очсон ажээ.



8. Феликс «PewDiePie» Кьелберг.
Энэ жагсаалтанд багтсан цорын ганц мэргэжлийн бус кибер тамирчин болох 25 настай Шведийн иргэн тэрээр YouTube дээр алдартай суваг хөтлөдөг байна. Тэр 2010 онд видео блогер болсон бөгөөд энэ үеэс эхлэн өөрийн тоглолтыг цахим ертөнцөд цацах болсон юм. Одоогийн байдлаар Феликсийн YouTube хуудас нь 38 сая дагалдагчидтай болжээ. Түүний бичлэгийг 6 тэрбум орчим  хүн үзсэн төдийгүй бичлэг хийснийхээ хариуд жилд 4 сая долларын орлоготой болсон байна.



7. Данил «Dendi» Ишутин.
Данил "Dota 2"-ийн хамгийн шилдэг тоглогч бөгөөд NewBee-тэй өрсөлддөг байна. 25 настай Украин залуу 2008 оноос мэргэжлийн тоглогч болсон. Үүний дараа Natus Vincere багт орсон ажээ. Түүний хамгийн том шагнал 573.147 доллар бөгөөд 2014 онд "Dota 2"-ийн тоглолтын талаарх Free to Play баримтат киноны гол баатар болсон байна.



6. Ли «Jaedong» Же Дон.
Ли Же Дон бол 2013 онд хамгийн өндрөөр цалинждаг геймер болсон хэдий ч, түүний байр суурийг Жонатан Уэндел эзэлсэн байна. Харин "eSportsEarnings"-ийн мэдээлж байгаагаар түүний авсан шагналууд 555.104 долларт хүрсэн ажээ.



5. NewBee-ийн багийнхан
"NewBee" кибер багийн тамирчид нь байнга хамт байдаг учир тэднийг нэг хүн гэж авч үзэхэд болно. Чен «Hao» Жихао, Жен «Mu» Пан, Жен «xiao8» Нин, Джао «Banana» Ван болон Жаоюй «SanSheng» нар 2014 онд "Dota 2"-ийн "International 4" наадмын үеэр 5 сая долларын орлого олсон байна. Өмнөх тоглолтын ялалтуудыг тооцоолж үзвэл хүн тус бүр нэг сая долларын данстай болжээ.



4. Ли «NaDa» Юн-Йоль.
Өмнөд Солонгосын "StarCraft"-ын тоглогч тэрээр 2007 онд "WeMadeFox"-т нэгдсэн бөгөөд түүний шагнал нь 690 мянган доллар байсан байна. Мөн үүнээс гадна тэр 247.761 долларын шагнал авч байжээ. Сүүлд тэр complexity-тэй гэрээр байгуулсан боловч Өмнөд Солонгосын цэрэгт явах болсноор гэрээгээ цуцласан байна.



3. Же Хо «Moon» Чен.
Өмнөд Солонгосын иргэн Же Хо Warcraft 3 тоглох дуртай бөгөөд нийт 443618 доллар олжээ. 2009 онд тэрээр Солонгосын мэргэжлийн "WeMadeFox" багийнхантай 500 мянган долларын гэрээ байгуулсан байна.



2. Жонатан «Fatal1ty» Уэндел.
Жонатан Уэндел нь "Fatal1ty" гэсэн нэрийн дор илүү алдартай билээ. Тэрээр 1999 оноос "Cyberathlete Professional League" багт орсноор мэргэжлийн кибер спортын тамирчин болсон байна. Уэндел "Alien vs. Predator 2" болон "Painkiller"-ийн тэмцээнүүдэд ялалт байгуулжээ. 13 жилийн дотор тэрээр 454.919 долларын шагнал авсан бөгөөд 35 төрлийн тэмцээнд оролцсон байна. Түүний бодит хөрөнгийн хэмжээ тодорхойгүй байгаа хэдий ч, "Fatal1ty Gaming Gear" хэмээх кибер тоглоом тоглогчдын хэрэглэлийг хангадаг байна.



1. Карлос «Ocelote» Родригес.
25 насандаа Карлос жилд 950 мянган долларын цалинтай болжээ. Тэрээр "League of Legends" тоглоомыг тоглодог бөгөөд төрөл бүрийн уралдаан тэмцээнд оролцож, хөрөнгө оруулагчдын мөнгө, видео тоглоомын бичлэг хийж цацсанаар орлогоо нэмэгдүүлсэн байна.


 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()