Мэс засалд орсноо нуусан одууд

Пластик мэс засал дээд цэгтээ хөгжсөн өнөө үед, царай муутай төрөх нь тийм ч том асуудал байхаа больжээ. Гэхдээ тэднийг гэрчлэх гэрэл зураг гэж зүйл байхад, төрөлхийн сайхан мэт харагдахын тулд гоо сайхны мэс засалд орсноо нууж, илчилсэн нэгийг нь чичилдэг хүмүүс бас цөөнгүй. Харин ямар одууд царай төрхөө сайхан болгосноо тэгтэл олноос нуув? Дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу. 

Мэс засалд орсноо нуусан одууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Анжелина Жоли (Angelina Jolie)

Зууны хамгийн үзэсгэлэнтэй сайхан бүсгүйчүүдийн нэгт зүй ёсоор бичигддэг чадварлаг жүжигчин, хүмүүнлэгийн ажилтан гээд түүний талаар дурьдавч дуусахгүй. Сайн үйлсэд гар бие оролцож, маш олон бяцхан хүүхдүүдэд хандивын гараа сунгасан тэрбээр сүүлийн хэдэн жилд хөхний хорт хавдар, хэт турах өвчин гээд зовлон бэрхшээл бүрт бууж өгөлгүй тэмцсээр ирсэн. Тэрээр хамар өндөрлүүлж, нарийсгах мэс засалд орж байжээ. Харин үүнийгээ тэр бүр олны өмнө зарлаад байдаггүй юм.

Анжелина Жоли (Angelina Jolie)

2 Эшли Симпсон (Ashlee Simpson)

Америкийн дуучин, жүжигчин Эшли Симпсон, олон сайхан уран бүтээлийг туурвисан, амжилттай орлоготой яваа жүжигчдийн нэг билээ. Тэрээр хамар өндөрлөх мэс засалд орж байжээ. Ер нь хараад байхад Америкчууд хамрын асуудалтай байдаг бололтой шүү.

Эшли Симпсон (Ashlee Simpson)

3 Ники Минаж (Nicki Minaj)

Алдартай реппер Ники Минажыг мэс заслын хатан хаан хэмээн өргөмжилсөн ч болно. Учир нь тэрээр хөх, өгзгөө  томруулах, хуйхандаа үс суулгах, гэх мэт маш олон хагалгаануудад орсон байдаг. Түүний өмнөх зургийг нь харвал та бараг танихгүй дээ...

Ники Минаж (Nicki Minaj)

4 Ким Кардашьян (Kim Kardashian)

Реалити шоуны од, өдгөө 2 хүүхдийн ээж Ким Кардашьяан, олны анхаарлыг эрхгүй татсаар байгаа билээ. Тэрээр төрөлхийн хөөрхөн төрсөн хэдий ч өдгөө улам бүр үзэсгэлэнтэй болсоор байгаа юм. Бидний мэдэж байгаачлан тэрээр хамраа янзлуулж, духаа өргөсгөж, өгзөг хөхөө томруулсан байдаг. Мэдээж түүний "нэрийн хуудас" бол том өгзөг билээ.

Ким Кардашьян (Kim Kardashian)

5 Меган Фокс (Megan Fox)

Өдгөө хамгийн халуухан, дур булаам хэмээх тодотголыг авсан жүжигчин бүсгүй, өөрийн бүтээсэн дүрүүдээрээ ч түүнийгээ нотолдог. Та анзаарсан бол жүжигчин бүсгүй жилээс жилд өнгө нэмж, үзэсгэлэнтэй болсоор байгаа билээ. Түүний нүд улам бүр сайхан болж, сэвх нь бүдгэрэн, хамар нь өндөр болсон нь анзаарагддаг.  

Меган Фокс (Megan Fox)

6 Блейк Лайвли (Blake Lively)

Америкийн алдартай, үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй маш олон уран бүтээлүүдээрээ үзэгч түмний хайр хүндэтгэлийг хүлээгээд амжсан билээ. Тэрээр төрөлхийн үзэсгэлэнтэй царайтай хэдий ч, хожим хамраа илүү өндөрлөж бүр л хөөрхөн болсон харагдаж байна. Зарим хүнд хийлгэсэн мэс ажилбар нь "нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов" гэдгийн бодит жишээ болдог байхад, заримд нь үнэхээр нүдээ олох юм аа.

Блейк Лайвли (Blake Lively)

7 Жизель Бундхен (Gisele Bundchen)

Загварын ертөнцийн хатан хаан, дэлхийн хамгийн өндөр ашиг орлоготой Бразилийн үзэсгэлэнт модель бүсгүй Жизель Бундхен, кино ертөнцөд хүртэл өөрийгөө сориод амжсан билээ. Таны харж байгаачлан түүний нүүр нь жижгэрэн, хамар нь илүү нарийн, өндөр болсон харагдаж байна.

Жизель Бундхен (Gisele Bundchen)

8 Николь Кидман (Nicole Kidman)

Нас нэмэхийн хэрээр цог заль, жавхаа төгс бүрдсээр байгаа үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй бол яахын аргагүй Николь Кидман. Өдгөө 48 настай гэхэд яг л 30 гарч яваа гэлтэй үзэсгэлэнтэй харагдах жүжигчин бүсгүй хамраа өндөрлүүлж байжээ. Түүнчлэн гоо сайхан, бие галбиртаа цогц үйлчилгээг тогтмол хийлгэдэг байна.

Николь Кидман (Nicole Kidman)

9 Женнифер Анистон (Jennifer Aniston)

Холливуудын хамгийн хүсэмжит бүсгүй, тэрчлэн мөнхийн залуу тодотголтой чадвардаг жүжигчин маань жилээс жилд өнгө нэмж, жавхаажсаар байгааг та анзаарсан л биздээ. Царай муутай эмэгтэй хүн гэж үгүй, зөвхөн арчаа муутай эмэгтэй л гэж байдгийн жишээг биеэрээ харуулсаар байгаа түүний ийнхүү сайхан харагдахад мэс засал ч мөн дам нөлөөтэй. Тэрээр хамраа жижигрүүлж байсан, төдийгүй өдгөө нүүрэндээ  тогтмол ботокс шахуулдаг байна.

Женнифер Анистон (Jennifer Aniston)

10 Ариана Гранд (Ariana Grande)

“Бродвэй” театраас дуучин болох гараагаа эхэлсэн үзэсгэлэнтэй цог жавхаатай бүсгүй Ариана Грандийг "Никлодеон" хүүхдийн шоу, "Викториас" цувралуудаар нь мэдэх билээ. Өхөөрдөм хөөрхөн төрх, хүчтэй хоолойгоор хэдийн  үзэгч түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин бүсгүй маань хамар өндөрлөж, хэлбэр засуулах хагалгаанд орж байжээ.Түүнчлэн урууландаа ч мөн үл анзаарагдам силикон шахуулсан гэгддэг. Тэр өдгөө дөнгөж л 22 настай юм. 

Ариана Гранд (Ariana Grande)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()