Гудамжинд амьдардаг 9 тэрбумтан

Бид гудамжинд заримдаа өр зүрх эмтэрмээр, яаж амиа зогоодог бол гэж санаа зовмоор гуйлга гуйж буй хүмүүстэй тааралдах нь бий. Гэхдээ таны өрөвдсөн тэр хүн чинь туйлын баян нэгэн байвал яах вэ? Ингээд та бүхэндээ орон гэргүй 9 тэрбумтны талаарх мэдээллийг хүргэж байна.

Гудамжинд амьдардаг 9 тэрбумтан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

9 Курт Дегерман сав тушааж хөрөнгөтэй болжээ

Шведийн иргэн Курт Дегерман өөрийн амьдардаг Шеллефтео хэмээх жижигхэн хотдоо Курт-сав гэх нэрээрээ олонд танигдан бизнесээ эхлүүлж байжээ. Тэрбээр 2008 онд таалал төгстлөө гудамжинд амьдарсан юм. Чухам тэр үед л хүмүүс түүнийг сав тушааж олон сая швед крон цуглуулсныг нь олж мэдсэн гэдэг. Улмаар Куртын хураасан мөнгийг хөрөнгийн биржид эргүүлсний дараа тус мөнгө 1 сая ам.доллар болж чаджээ. Харамсалтай нь Куртыг амьд байхад нь хүн гэж үздэггүй байсан хуучин гэр бүлийнхэн нь түүний хөрөнгийг юу ч үлдээлгүй авахыг хүссэн гэдэг.

Курт Дегерман сав тушааж хөрөнгөтэй болжээ

8 Өв залгамжлагч Жолт, Геза Пелади хоёр

Ах дүү хоёр болох Жолт, Геза Пелади нар олон жилийн турш агуйд амьдарчээ. Тиймээс ч тэднийг “Агуйн ах дүүс” гэж нэрлэдэг юм. Тэд хог тушааж мөнгө олдог байсан ба нэг өдөр хорвоо дээрх цор ганц эмээ нь нас баржээ. Эмээ нь Германы иргэн байсан бөгөөд түүнийг нас барахад бүх хөрөнгө болох 5 сая ам.доллар нь хоёр ачид нь шилжсэн юм.

Учир түүнд ач нараас нь өөр хүүхэд байгаагүй ажээ. Гэвч хуульчид болон цагдаагийн ажилчид Жолт, Геза хоёрыг эмээгийн ач гэдэгт эргэлзэж ДНК-ийн шинжилгээнд хүртэл оруулсан гэдэг. Мэдээж эцэст нь тэд эд хөрөнгөө хууль ёсоор өвлөж авч чадсан байна.

Өв залгамжлагч Жолт, Геза Пелади хоёр

7 Өөрийн хүслээр орон гэргүй болсон нэгэн

70 настай Денард ээжийгээ нас барсны дараа бүх хөрөнгийг нь зарж борлуулжээ. Тэрбээр нийт 700 мянган ам.доллартой болж түүнийгээ өөрийгөө хамгаалуулах итгэмжилсэн өмч болгосон аж. Улмаар Денард сайн дураараа орон гэргүй болж, сар бүр тус мөнгөнөөсөө 2500 ам.долларыг зарцуулж байснаас гадна 500 долларыг тэтгэмж болгон авах болжээ. Олон жилийн турш хуульчид нь түүнийг хэвийн амьдралд нь эргэн оруулахыг оролдсон боловч тэрбээр буцаад л гудамжиндаа гарчихаад байсан гэдэг. Мөн Денардад баян тансаг амьдрал таалагддаггүй ба гудамжинд амьдрах шийдвэр гаргасандаа хэзээ ч харамсдаггүй ажээ.

Өөрийн хүслээр орон гэргүй болсон нэгэн

6 Бүх амьдрал минь чемодан дотор бий - Натали Сиссон

Натали 32 насандаа гудамжинд амьдрах шийдвэр гаргаж, өөрт хэрэгтэй зүйлсээ чемодандаа хийгээд дэлхийгээр аялах болжээ. Тэрбээр тогтсон гэр оронгүй ба компьютерын технологийн хөгжлийн тусламжтайгаар 8 цахим сувгаараа дамжуулан сард 6 оронтой тоотой мөнгө олж чаддаг гэнэ. Мөн орон сууцгүй учраас сар бүр 2.000 доллар хэмнэдэг байна.

Натали дэлхийгээр хэсүүчилж явдаг болохоор түүнд гэр бүл зохиох боломж огт олддоггүй бөгөөд хэдэн жилийн дараа л хэвийн амьдралдаа орох төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Бүх амьдрал минь чемодан дотор бий - Натали Сиссон

5 Мартагдсан дансны эзэн

Жон Хелински хэмээх нэгэн орон гэргүй эр 3 жилийн турш гуйлгачны амьдралаар амьдарчээ. Тэрбээр цэцэрлэгт хүрээлэн, гудамжны сандал дээр цаасан хайрцаг дэвсээд хоног төөрүүлж байсан ч удаатай. Гэтэл нэгэн өдөр түүнийг цагдаагийнхан саатуулж орон гэргүйчүүдийн газар дагуулан очжээ. Мөн тэд олон жилийн өмнө түүний нээж байсан дансыг олсон тухайгаа хэлсэн байна. Хэдийгээр банк нэрээ сольсон ч данснуудад нь огт өөрчлөлт ороогүй байсан бөгөөд Жонын мартагдсан дансанд үл хөдлөх хөрөнгө худалдаж авч хүрэхүйц их хэмжээний мөнгө байсан юм. Ийнхүү Жонд амьдралаа дахин шинээр эхлүүлэх боломж олджээ.

Мартагдсан дансны эзэн

4 Маш их хандивын эзэн Ричард Лерой Уолтерс

Ричард Лерой Уолтерс гэх хүнээс маш их хандив авсны дараа “NPR” байгууллагын хамтран эзэмшигч түүнтэй танилцахыг хүсжээ. Гэвч тэрбээр Ричардыг орон гэргүй хүн гэдгийг мэдээд ихэд гайхсан юм.

Ричард Уолтерс нь 76 насандаа хөгшчүүлийн асрах газарт нас барсан бөгөөд гудамжинд амьдарч, өөрийн гэсэн бүхнээ үүргэвчиндээ хийж, хаа тааралдсан газраа хоног төөрүүлдэг нэгэн байв.

Гэвч тэрбээр гудамжинд гарахаасаа өмнө онгоцны инженерийн магистрын зэрэгтэй болж, цэрэгт алба хаан олон сая ам.доллар хурааж амжсан байжээ. Ричард Уолтерс үхэх үедээ нийт 4 сая ам.доллартой байсан бөгөөд түүнийгээ католик шашны сүм болон хөгшчүүлийн асрах газар буюу “NPR”-т хандивласан гэдэг.

Маш их хандивын эзэн Ричард Лерой Уолтерс

3 Амьд үлдсэн нь

2009 онд Иерусалим дахь нэгэн Еврейн их сургууль фашистуудын холокостаас амьд гарсан нэгэн эмэгтэйгээс 100 мянган ам.долларын хандив авч байжээ. Тэр эмэгтэй олон жилийн турш Нью-Йоркийн гудамжинд амьдарсан нэгэн байв.

Мөн Нью-Йоркийн бас нэг иргэн машиныг нь зогсоол дээр байрлуулдаг байсан эмэгтэйгээсээ маш их хэмжээний мөнгө авч байжээ. Тэр эмэгтэй 2007 онд 92 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бөгөөд тухайн үедээ ойролцоогоор 300 мянган ам.доллартой байсан гэдэг. Хэн ч түүнийг яаж тийм их мөнгө цуглуулж чадсаныг нь мэддэггүй юм.

Амьд үлдсэн нь

2 Гэнэтийн өв залгамжлал

Макс Мелитцер гэх эр 1990 онд авто машины ослоор хамгийн сайн хоёр найзаа, эхнэртэйгээ алджээ. Энэ үйл явдал түүнд маш хүндээр тусаж, Макс гудамжинд гарахаар шийдсэн юм. Харин ах нь дүүгээ тийнхүү гунигтай амьдрахыг харж тэсээгүй учир нас барахдаа өөрийн 100 мянган ам.доллароо өвлүүлэн үлдээжээ. Гэхдээ Максын ахын хуульчид дүүд нь хөрөнгийг шилжүүлтлээ маш удаан бичиг цаасны ажилтай зууралдсан гэдэг. 

Гэнэтийн өв залгамжлал

1 Орон гэргүй саятан Николас Биггрюен

Хөрөнгө оруулагч, бизнесмен Николас Биггрюен бол дэлхийн хамгийн баян орон гэргүй хүн юм. Тэрбээр ажлаасаа болоод сард дор хаяж 14 удаа нисдэг байсан учир өөрийн гэрээ зарсан гэдэг.

Мөн 2 тэрбумын хөрөнгөтэй Николас Биггрюен нь гэр бүлтэй болох хүртлээ ийнхүү хүссэн бүхнээ хийж амьдрах төлөвлөгөөтэй ажээ.

Орон гэргүй саятан Николас Биггрюен

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()