Дэлхийн хамгийн алдартай “хакер” хүүхдүүд

Дэлхийн өнцөг булан бүрт интернет хурдацтай тархаж байгаа энэ үед цахим халдлагууд хаа сайгүй гарч, байгууллага, компани, тэр ч бүү хэл улс орнууд хүртэл ноцтой хохирол амсах болсон билээ. Тэгвэл энэ халдлагыг хийж буй хакерууд нь дандаа нас биенд хүрсэн хүмүүс байдаггүй байна. Тэдний дунд өсвөр насны хүүхдүүд ч байх бөгөөд хэдийн дэлхийд нэр алдраа түгээгээд амжжээ. Тэр ч үүднээс бид та бүхэндээ биендээ баймгүй ухаалаг, авъяас чадвартай өсвөр насны хакеруудыг танилцуулахаар бэлтгэлээ.

Дэлхийн хамгийн алдартай “хакер” хүүхдүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Кристофер Вон Хассел (Christopher Von Hassel)

Түүний хувьд дэлхий дээрх хамгийн бяцхан хакер бөгөөд ердөө 5 настай юм байна. "Xbox One" тоглох хүсэлтэй тэрээр аавынхаа тоглодог тоглоомнуудыг тоглож үзэхийг дотроо битүүхэн хүсдэг байжээ. Гэвч аав нь түүнийг хэтэрхий балчир байна хэмээн тоглуулдаггүй байв. Гэтэл нэг Хассел аавыгаа гэртээ байхгүй үед "Xbox One"-ийг асааж, нэвтрэх кодыг нь янз бүрээр хийж үзсэн байна. Харин хачирхалтай зүйл болж бяцхан хүү нууц үггүй нэвтэрч чаджээ. Энэ нь "Xbox One" алдаатай байсныг баталсан явдал болсон бөгөөд түүнд компаний зүгээс 50 доллар, "Xbox Live Gold" болон дуртай 4 тоглоомоо сонгох эрхийг бүтээгдэхүүнийх нь сул талыг олж мэдсэний хариу болгон өгсөн байна. 

Кристофер Вон Хассел (Christopher Von Hassel)

2 Бэтси Дэвис (Betsy Davies)

Сүүлийн үед цахим ертөнцийг ашиглан бусдын и-мэйл, таблет, гар утас болон зөөврийн компьютрийн нууц үгийг хакердаж, мэдэх боломжтой болсон бөгөөд 2015 оны нэгдүгээр сард Бэтси Дэвис гэх 7 настай охин энэ аргыг ашиглан нэгэн интернетийн үйлчилгээ үзүүлдэг компанийг хакердаж, олон сарын хугацаанд үнэгүй интернет хэрэглэж байсан нь илэрсэн байна. Түүний хувьд "Youtube"-ээс хэрхэн хакер хийх тухай бичлэг үзсэн бөгөөд улмаар ердөө 10 минут, 54 секундын хугацаанд хакердаж чаджээ. Гайхалтай биш гэж үү?

Бэтси Дэвис (Betsy Davies)

3 Реубен Пол (Reuben Paul)

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, 9 настай уг хүү нь ёс зүйтэй хакер, цахим гэмт хэрэгтэй тэмцэгч гэсэн нэр алдрыг хүмүүсээс хүртсэн нэгэн бөгөөд хамгийн хачирхалтай нь "Texas-Based Prudent Games" гэх компаний ерөнхий захирлаар ажилладаг байна. Реубен Пол өөрийнхөө амжилтанд хүрсэн талаараа "Цахим ертөнцөд гэмт халдлага их гардаг. Гэхдээ би тийм төрлийн зүйл хийдэг хүн биш. Би бол төрөл бүрийн тоглоом зохион бүтээдэг. Бусдын санааг илүү төгс болгодог" хэмээн хэлж байжээ. Түүний хэтийн зорилго нь ирээдүйд гэмт хэрэг үйлдэж буй хакеруудыг хакердах бөгөөд энэ тухайгаа 2015 оны гуравдугаар сард болсон "Дэлхийн хакерчдын эсрэг чуулган"-аар олон нийтэд танилцуулж байжээ.

Реубен Пол (Reuben Paul)

4 СайФай (CyFi)

"Android" болон "iOS" үйлдлийн систем дээр гарсан хэд хэдэн тоглоомнуудыг хакердсан тэрээр хамгийн нууцлаг хакеруудын нэг бөгөөд өөрийгөө дээр дурьдсанчлан СайФай хэмээн дууддаг гэнэ. Яагаад заавал тоглоомнууд хакердаж, өөрийнхөө сонирхолд нийцүүлэн өөрчлөх болсон талаараа "Нэг л хэвийн даалгавар биелүүлсэн тоглоомнуудаас залхаж байна шүү дээ. Би өөр хэв маягаар тоглож үзмээр санагдсан юм. Яагаад болохгүй гэж? Тэдний хийж чадахгүй зүйлийг би л хийсэн байгаа биз" хэмээн хэлж байсан юмсанж. Түүний хувьд интернет ашиглан тоглодог тоглоомнуудыг интернетгүй нөхцөлд ч тоглож чаддаг гэнэ.

СайФай (CyFi)

5 Үл мэдэгдэх нэгэн

2012 онд дөнгөж 11 настай Канад хүү засгийн газрын вебсайтыг хакердаж, 60.000 гаруй долларын хохирол учруулахын зэрэгцээ вебсайтын үйл ажиллагааг 2 хоногоор доголдуулсан байна. Түүнийг баривчилсны дараагаар өмнө нь гар утасны тоглоомнуудыг хакердаж, гэмтээж байсан нь нотлогдсон бөгөөд 18 сарыг шоронд өнгөрүүлэх ялаар шийтгүүлж байжээ. Канадын засгийн газрын вебсайт ажиллахаа больсноос болж, Монтреал хотын цагдаагийн газар болон хэд хэдэн эмнэлгүүдийн вебсайтууд давхар хаагдаж, нийтдээ 264.904 долларын хохирол гарсан байна.

Үл мэдэгдэх нэгэн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()