Үхлээс хэдхэн хормын өмнө дарсан сельфинүүд

2019-04-10, 17:27
22,131

Олон нийтийн цахим сүлжээ өргөжин тэлэх тусам хүмүүс их хандалттай болж, нэр алдар олохын тулд төрөл бүрийн хачин этгээд зургуудыг авах болсон билээ. Тэнгэр баганадсан өндөр барилга руу хамгаалалтгүй авирч, аюултай спортоор  хичээллэх гэх мэтчилэн хүний хийж болох хамгийн эрсдэлтэй үйлдлүүдийг хийх болсон. Ингээд та бүхэнд зарим хүмүүсийн байгалийн гамшиг, эмгэнэлт явдал болохоос хэдхэн хормын өмнө авахуулсан зургуудаас танилцуулж байна. Тэдний зургууд амьдралын хором бүр сүүлчийнх байж болохыг сануулах мэт.

Үхлээс хэдхэн хормын өмнө дарсан сельфинүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Малайзын Боинг нисэх онгоцны эмгэнэлт үйл явдал

Улс хоорондын хамгийн хурдан, аюулгүй тээврийн хэрэгсэл бол яах аргагүй нисэх онгоц байдаг. Гэвч таагүй зүйл хэзээд, хаана ч тохиолдож болохыг санах хэрэгтэй. 2014 оны 7-р сард Гари Слок (Gary Slok) ээжийнхээ хамт Амстердамын олон улсын нисэх онгоцны буудлаас Куала Лампур руу нисэх Боинг "МХ17" онгоцонд суухдаа өөрсдийн зургаа авчээ. Харамсалтай нь уг онгоц Украины газар нутаг дээгүүр нисэж явахдаа байлдааны буруутай үйл ажиллагааны улмаас буудуулж сөнөсөн юм. Нисэх онгоцонд байсан 283 зорчигч болон 15 багийн гишүүд бүгд амь үрэгдсэн бөгөөд Орос болон Украины хэнийх нь буруу байсан гэдэг нь одоо болтол тодорхой болоогүй л байна.

Малайзын Боинг нисэх онгоцны эмгэнэлт үйл явдал

2 Манали (Manali) хотын голын далангийн эмгэнэлт явдал

2014 оны 6-р сарын 9нд Энэтхэгийн инженерийн ангийн оюутнууд Биас голын (Beas) голын далантай танилцах аялал хийж явах үедээ энэхүү зургийг авчээ. Харамсалтай нь тухайн үед далангийн ажилчид ямар ч анхааруулга тавилгүй даланг нээсэн байсан ба хүчтэй усны урсгалд 24 оюутан оюутан цохигдож нас барсан юм.

Манали (Manali) хотын голын далангийн эмгэнэлт явдал

3 2013 оны Бейрут (Beirut) хотын террорист халдлагын өмнө

Ливан (Lebanon) улсын Мохамед эл-Шаар (Mohammad el-Shaar) гэх 16 настай энэ хүү Бейрут (Beirut) хотод өөрийн найзуудтайгаа хамт гудамжинд сууж байхдаа зургаа авчээ. (Зургийн голд байгаа улаан цамцтай нь) Гэвч зураг дарснаас хэдхэн хормын дараа Исламын хэт даврагчдын тавьсан бөмбөг дэлбэрчээ.(Тэсрэх бөмбөг тавьсан авто машин зургийн дээд буланд байна) Дэлбэрэлтийн улмаас Мохамед эл-Шаар (Mohammad el-Shaar) нас барсан бөгөөд найзууд нь хүндээр бэртсэн юм.

2013 оны Бейрут (Beirut) хотын террорист халдлагын өмнө

4 Анна Сергеевой (Anna Sergeeva)

Дубай (Dubai) хотоос Доны Ростов (Rostov-on-Don) орох чиглэлтэй "Boeing 737" онгоц 2016 оны 3-р сарын 19-нд хөөрсөн бөгөөд цаг агаарын таагүй байдлын улмаас 3 дахь удаагаа газардах оролдлого хийх үедээ осолдсон юм. Нисэх онгоцонд байсан зөрчигчдийн нэг болох Орос улсын иргэн Анна Сергеевой (Anna Sergeeva) онгоцонд суусныхаа дараа найзууд руугаа энэ зургийг явуулжээ. Харамсалтай нь 55 зорчигч болон нисэх онгоцны багийн бүх хүн ослоор амь насаа алдсан юм.

Анна Сергеевой (Anna Sergeeva)

5 Мотоциклын ослоос хэдхэн хормын өмнө

Тээврийн хөдөлгөөнд оролцох нь жолоочоос үргэлж сонор сэрэмж шаарддаг бөгөөд ганцхан хором л анхаарал сарнихад олон хүний амь насыг хохироох осол гарах боломжтой билээ. 27 настай Пуэрто-Рикогоос (Puerto Rico) гаралтай Роман Гонзалез (Ramon Gonzalez) гэх рэппер өөрийн мотоциклыг унаж яваад осолд орохоосоо хэдхэн хормын өмнө энэхүү зургийг авчээ. Тэрбээр зургаа авах үедээ сөрөг урсгал руу орсон байсан бөгөөд урдаас нь ирж буй тээврийн хэрэгслийг харалгүй мөргөсөн байна. 

Мотоциклын ослоос хэдхэн хормын өмнө

6 Сүйт бүсгүйн хөрөг зураг

Хуримаа хийхээр төлөвлөж байсан Коллетт Морена (Collette Moreno) найз Ашлей Теобалдтайгаа (Ashley Theobald) хурдны зам дээр явж байхдаа энэ зургийг авчээ. Тухайн үед Ашлей Теобалд (Ashley Theobald) жолоо барьж байсан бөгөөд өөдөөс нь ирж буй "Dodge Ram" машинтай мөргөлджээ. Осол зураг авснаас 8 минутын дараа болсон ба сүйт бүсгүй Коллетт Морена (Collette Moreno) нас барж, Ашлей Теобалд (Ashley Theobald) амь үлдсэн юм. 

Сүйт бүсгүйн хөрөг зураг

7 Хаданд авирагчийн сүүлийн зураг

Шанин Нунез (Shannon  Nunez) гэх 22 настай хаданд авирагч Хавайн хадан эрэг дээр ус руу үсрэхээсээ өмнө энэ зургийг авчээ. Уг хадан эрэг дээр олон жуулчид, спорт сонирхогчид их очдог бөгөөд ихэнхдээ зөөлөн давлагаатай  байдаг учир үсрэхэд аюулгүй байдаг гэнэ. Гэвч тухайн үеийн усны урсгал энгийн үеийнхээс илүү хүчтэй байсан ба Шанин Нунез (Shannon  Nunez) урсгалыг сөрж чадалгүй живсэн юм. 

Хаданд авирагчийн сүүлийн зураг

8 Хөвсгөр Боб (Spongebob) шиг хувцасласан Оскар

#Selfieolympics гэх сошиал сүлжээний хамгийн гаж этгээд зураг авах "Challenge"-д нэгдсэн Оскар өөрийнхөө зургийг авч байгаад нас баржээ.Тэрбээр алдартай хүүхэлдэйн киноны баатар болох "Spongebob"-ийн хувцсыг өмсөж угаалгын өрөөнийхөө хаалга руу авирч зургаа даруулсныхаа дараа гар нь халтирч толгойгоо суултуурт цохиж, их хэмжээнээний цус алдаж нас баржээ. 

Хөвсгөр Боб (Spongebob) шиг хувцасласан Оскар

9 Максим Кузнецов (Maxim Kuznetsov)

2016 оны 3-р сарын 6-нд Максим Кузнецов (Maxim Kuznetsov) гэх 18 настай залуу Гэгээн Катринийн сүм лүү хамгаалалтгүй авирч энэ зургийг авчээ. Тэрбээр зураг авсныхаа дараа унаж, их хэмжээний гэмтэл авсны улмаас олон хоног эмнэлэгт шаналж эцэстээ амьсгал хураасан юм. 

Максим Кузнецов (Maxim Kuznetsov)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()