"Интернетийн амьд бурхан" хэмээн хүндлэгдсэн даруухан эрийн нууц

2020-02-11, 17:14
4,932

"Википедиа" сайт дээр нийтдээ 3 сая гаруй артиклийг хянан тохиолдуулж, 35,000 гаруй артиклийг өөрөө бичсэн Стивен Приутт хэмээх америк эр цахим ертөнцөд "Интернетийн бурхан" хэмээн нэрлэгдэх болжээ. 

"Интернетийн амьд бурхан" хэмээн хүндлэгдсэн даруухан эрийн нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Дэлхийн хамгийн алдартай цахим нэвтэрхий толь "Википедиа" нь одоогоор англи хэл дээр 5.7 сая, бусад хэл дээр түүнээс ч олон артикль буюу өгүүлэлтэй болоод байна.  Тэдгээр бүгдийг та бидэнтэй адил интернет хэрэглэгчид буюу сайн дурынхан бичсэнээрээ онцлог. 

Стивен Приутт нь тус сайтын англи хэл дээрх нийт өгүүллүүдийн гуравны нэгийг нь бичихэд шууд оролцсоноороо "Time" сэтгүүлийн тодруулдаг дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэгээр нэрлэгдэж байжээ. 

Багаасаа дэлхийн түүх, уран зохиолд гүнзгий орсон тэрбээр "Википедиа"-тай хэрхэн холбогдсон түүхээ "CBS" телевизэд ярьсан байна. 

"Анхны өгүүлэл маань миний дээд өвөг Питер Францискогийн тухай байлаа. Тэр Америкийн хувьсгалын дайнд оролцсон, үнэхээр гайхалтай амьдрал туулж өнгөрүүлсэн нэгэн байв" гэжээ. Стивен одоо ч эцэг эхтэйгээ хамт амьдардаг бөгөөд багаасаа сонирхсон зүйлсдээ бас үнэнч хэвээрээ гэнэ. "Аав ээж маань надаас яагаад ингэж цагаа дэмий үрж байгааг байнга асуудаг байв. Заримдаа намайг галзуурчхаж гэдэг байлаа" хэмээн тэрээр дурсжээ. Гэхдээ хүү нь Ерөнхийлөгч Трамп, Ж.К.Роулинг, Ким Кардашиан нарын хамт "Time" сэтгүүлийн гаргадаг дэлхийн хамгийн нөлөө бүхий 25 хүний нэг болсныг сонсоод тэдний бодол өөрчлөгдсөн нь дамжиггүй биз ээ.

Үүнээс гадна хамгийн бахархууштай зүйл нь Стивен тийм их ажил хийсэн мөртлөө ганц ч центийн хөлс аваагүйд байгаа юм. 

"Энэ бүхнийг үнэгүй хийж өгсөн гэж бодохоор үнэхээр гайхалтай. Ээж маань ЗХУ-д өссөн хүн л дээ... Тийм болохоор мэдлэгийг, мэдээллийг үнэгүйгээр бий болгоно гэдэг ямар их учир утгатайг би сайн мэддэг" гэжээ.

Өөрөө АНУ-ын гааль, хилийн хяналтын газрын архивт ажилладаг ч гэсэн тэрээр өдөрт гурваас илүү цагийг ном товхимол, эрдэм шинжилгээний ажил болон бусад эх сурвалж үзэж, өгүүлэл бичиж, хянан тохиолдуулж өнгөрөөдөг байна. 

"Википедиа" сайт нь өдгөө "Google", "YouTube", "Facebook"-ийн хамт дэлхийн хамгийн их хандалттай таван сайтын нэгт тооцогддог. Секунд бүрт тус сайт руу дунджаар 6 мянган хүн хандаж байна. Ямартаа ч "Википедиа"-г ийм түвшинд хүрэхэд амьдралынхаа 13 жилийн турш бүхий л чөлөөт цагаа өгүүлэл бичиж,  хянан тохиолдуулж өнгөрөөсөн Стивен Приуттын хувь нэмэр асар их билээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()