АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Хамгийн цэвэрч биш одууд

Алдартай хүмүүс гэхээрээ л бүх зүйл нь төгс сайхан гэж боддог байсан уу? Хүн л юм чинь мэдээж нүүрээ будаагүй, нэвсгэр хувцастай, гэрээ цэвэрлээгүй, бидний хэлдгээр ёстой л нэг дэлбэрчихсэн байх үе байлгүй л яахав. Тэгвэл хамтдаа холливуудын хамгийн замбараагүй амьдралын хэвшилтэй одуудтай танилцацгаая.
Хамгийн цэвэрч биш одууд Хадгалах

Инстаграмд од болж буй Ази бүсгүй

Инстаграм, фэйсбүүк зэрэг сошиал сайтуудаар од болох нь орчин үеийн залуусын гол “мөрөөдөл” нь болсон гэхэд нэг их үнэнээс хол зөрөхгүй болов уу. Тэгвэл зураг дээрх бүсгүй хэрхэн “од” болохоо мэддэг бололтой.
Инстаграмд од болж буй Ази бүсгүй Хадгалах

Жүжигчин бүсгүй папараццийнханд бууж өгчээ

Өдгөө 33 настай Оcкарын шагналт, алдарт жүжигчин бүсгүй Энн Хэтэуэй (Anne Hathaway), олон нийтийг шуугиулсан нэгэн мэдэгдэл хийжээ. Түүнийг дагаж явах папарацциуд хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Энн Хэтэуэй жирэмсэн болжээ” хэмээн зарлах болсонд түүний уур хүрсэн бололтой.
Жүжигчин бүсгүй папараццийнханд бууж өгчээ Хадгалах

Гадаад байдалдаа сэтгэл дундуур явдаг одууд

Бид холливуудын алдартай бүсгүйчүүдийн гоо сайхныг бишрэн, тэдэн шиг үзэсгэлэнтэй болохыг нууцхан хүсдэг. Түүнчлэн алдартай залуусын бие бялдар, хувцаслалт дүр төрх зэрэг нь бидний анхаарлыг эрхгүй татдаг билээ. Тэгвэл зарим алдартнууд өөрсдийн байгаа байдалдаа сэтгэл дундуур явдаг гэнэ. Тэд ч гэсэн хүн л юм чинь мэдээж сул талтай байлгүй яахав. Ингээд өөртөө сэтгэл дундуур байдаг оддыг танилцуулж байна.
Гадаад байдалдаа сэтгэл дундуур явдаг одууд Хадгалах

Үхлийг даван туулсан бүсгүй

Австралийн иргэн Келли Менкель (Kellie Mencel) хэмээх 22 настай бүсгүй цахим ертөнцөд олон мянган хүмүүст урам зориг өгч, амьдралд бууж өгөх ёсгүйг бусдад ойлгуулж чаджээ. Хүний амьдрал эрээнтэй бараантай, юу ч тохиолдож мэднэ. Гэхдээ тэр бүгдийг шантралгүй даван туулах ёстойг ойлгуулсан түүний түүхийг бид та бүхэндээ хүргэж байна.
Үхлийг даван туулсан бүсгүй Хадгалах

Ким Кардашьяны төөрсөн ихэр

Реалити шоуны од Ким Кардашьян болон түүний эгч дүүс, гэр бүл, ер нь л түүнийг тойрсон асуудал бүхэн өөрөө өнөө цагийн хамгийн том сэдэв болчихоод байгаа нь нууц биш. Хүмүүс түүнийг хийж бүтээсэн зүйлгүй ч баяжиж, олны танил болсон, бэлэн хөрөнгөн дээр туйлж байгаа нэр нүүргүй хүүхэн гэхчлэн шүүмжилсээр байдаг ч түүний тухай мэдээ болгон луу өөрийн эрхгүй татагдан, яваад орчихдог. Тэгвэл энэ удаад бас л түүний тухай нэгэн мэдээллийг хүргэе. Байз... энэ гэхдээ Ким өөрөө мөн үү?
Ким Кардашьяны төөрсөн ихэр Хадгалах

Олон сая хүнийг байлдан дагуулж буй бүсгүй

Америкийн иргэн 25 настай Карли Библия (Carli Bybel) хэмээх бүсгүй 2011 оноос эхлэн “Youtube”-д өөрийн гоо сайхны сувгаа нээжээ. Тэрээр энгийн нэгэн эмэгтэйгээс, хэрхэн алдартай одууд шиг үзэсгэлэнтэй болох тухай нүүр будалт болон хувцаслалтын зөвлөгөө өгдөгөөрөө алдартай. Тиймээс ч түүнийг гэртээ интернэт ухаад сууж буй олон мянган охидод тус болсон хэмээн хүмүүс магтдаг байна.
Олон сая хүнийг байлдан дагуулж буй бүсгүй Хадгалах

Индүү ашиглалгүй үсээ буржийлгах хялбар арга

"Үс сайхан бол зүс сайхан" хэмээн бид ярьдаг билээ. Хөвсгөр, буржгар үстэй байхыг эмэгтэй хүн бүр хүсдэг ч, индүү, сэнс болон хайч зэрэг нь үсийг маш ихээр гэмтээдэг учраас тэр бүр ашиглахад хүндрэлтэй. Тиймээс бид та бүхэндээ энэ асуудлыг тань шийдэх хялбар аргыг хүргэж байна.
Индүү ашиглалгүй үсээ буржийлгах хялбар арга Хадгалах

Бразилын хамгийн сайхан өгзөгтэй бүсгүйн тэнэглэл

Бразилын хамгийн сайхан өгзөгтэй эмэгтэйг шалгаруулах "Miss Bum Bum" тэмцээн нь 2011 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2015 оны ялагчаар Сьюзи Кортес (Suzy Cortez) шалгарчээ. Гэвч уг тэмцээний өнгөрсөн оны ялагч бүсгүйн "шинэ жилийн мэндчилгээ" цахим ертөнцийг шуугиулсаар байна.
Бразилын хамгийн сайхан өгзөгтэй бүсгүйн тэнэглэл Хадгалах

Жастин Бибертэй нэр холбогдож байсан бүсгүйчүүд

Анх 2008 онд “Youtube” хуудаснаа Chris Brown-ий “With You” дууг дуулж олонд танигдаж, продюсеруудын хараанд өртөж байсан жаалхүү өдгөө 21 нас хүрч, хэдийн хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн бат бөх байр суурийг эзэлж, дэлхийн хэмжээний од болж чадсан билээ. Түүний гаргасан дуу бүр нь хит болохын зэрэгцээ хувийн амьдралын асуудлууд нь ч гэсэн олны нүдийг орой дээр нь гаргадаг. Ингээд та бүхэндээ залуу дуучин Жастин Бибертэй (Justin Beiber) нэр холбогдож, хайр сэтгэлийн романс үүсгэж байсан бүсгүйчүүдийг танилцуулж байна.
Жастин Бибертэй нэр холбогдож байсан бүсгүйчүүд Хадгалах

2015 оны хамгийн шуугиан тарьсан “Селфи”

Оны хамгийн шилдэг селфи зургуудыг бид та бүхэндээ хүргэж байна. Эдгээр зургууд нь бүгд өөрсдийн бүтсэн гайхалтай түүхтэй ч нэг л зүйл тэднийг холбож байгаа нь "Селфи" юм. Бидний бэлтгэсэн фото мэдээллийг үзэнгээ, амралтын өдрөө ая тухтай өнгрүүлээрэй.
2015 оны хамгийн шуугиан тарьсан “Селфи” Хадгалах

Баячууд юу иддэг вэ?

Орчин үеийн шилдэг тогоочид зөвхөн хүний идэх хэрэгцээг хангахын тулд хоол хийхээ болиод удаж байна. Тэд өөрийн хийж байгаа хоолоо урлагийн үнэт бүтээл мэтээр үнэлүүлэхийг хүсдэг гэвэл хилсдэхгүй. Энэ нь ямар учиртай вэ гэхээр хоолыг хийхээс эхлээд, үйлчлүүлэгчид хүрэх хүртэлх бүхий зүйлд төгс анхаарах болсон юм. Эдгээр амттанг идлээ гээд хамаг өвчин илааршиж, бие сэтгэл ариусахгүй ч нэр төр, хэрэглээний хувьд асар өндөр үнэлэмж болдог аж.
Баячууд юу иддэг вэ? Хадгалах