Үхлийг даван туулсан бүсгүй

Австралийн иргэн Келли Менкель (Kellie Mencel) хэмээх 22 настай бүсгүй цахим ертөнцөд олон мянган хүмүүст урам зориг өгч, амьдралд бууж өгөх ёсгүйг бусдад ойлгуулж чаджээ. Хүний амьдрал эрээнтэй бараантай, юу ч тохиолдож мэднэ. Гэхдээ тэр бүгдийг шантралгүй даван туулах ёстойг ойлгуулсан түүний түүхийг бид та бүхэндээ хүргэж байна.
Үхлийг даван туулсан бүсгүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Тэрээр дөнгөж 17-хон настайдаа машины аймшигтай осолд оржээ. Кэлли: “Би машин барьж байх үедээ зүүрмэглэсэн байсан. Нэг л мэдэхэд машин урвуу харчихсан, гал гарч эхэлсэн” хэмээн ярьжээ. Азаар охин амьд гарч чадсан бөгөөд гар, хөл болон нүүрэндээ хоёрдугаар зэргийн түлэгдэлттэй эмнэлэгт хүргэгдсэн байна.











Харин гайхамшиг тохиолдож эмнэлгээс гараад 7-хон хоногийн дараа бүсгүй цанаар гулгахыг хүссэн гэдэг. Мөн фитнесс заалд хичээллэж, амьдралынхаа хором мөч бүрийг эрч хүчтэй, идэвхитэй хөдөлгөөнтэй өнгөрүүлэхээр шийдсэн ажээ..



Кэлли одоо фитнессийн багш болсон бөгөөд инстаграм хуудаснаа 13 мянган дагагчидтай болсон байна. Тэрээр хэлэхдээ: “Би амьд үлдэх ёстой болоод л үлдсэн. Тиймээс өөрийн чадах зүйлээрээ аль болох хүмүүст тус болохыг хичээх болсон” гэжээ.

























Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()