Дэндүү энгийн амьдралтай алдартнууд

Хөрөнгө чинээтэй хүн гэхээрээ л ундарч оргилсон тансаг амьдралтай гэсэн ойлголт нийтлэг байдаг. Тэгвэл дэлхийн хамгийн алдартай тэрбумтнууд, дээдсийн хүрээнийхэн ч гэсэн энгийн хүмүүс шиг, биднээс ч энгийн амьдралтай байх ажээ. Гэхдээ агуу бүхэн өөрсдөө энгийн байдаг. Амьдрал ч тэр чигтээ энгийн шүү дээ...
Дэндүү энгийн амьдралтай алдартнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Лондон хотын захирагч
Борис Жонсон (Boris Johnson) шаардлагатай биш л бол зангиа зүүж, хослол өмсдөггүй, ажилдаа явахдаа албаны ганган тэргээр хүргүүлдэггүй харин дугуйгаар ирж очдог байна.



2. Уругвай улсын ерөнхийлөгч
Бүгд найрамдах Уругвай улсын ерөнхийлөгч Жозе Кордано (Jose Cordano) бараг цалингийнхаа ихэнх хувийг буяны үйлсэд хандивладаг. Тиймдээ ч тэрээр дэлхийн хамгийн ядуу, бас хамгийн өгөөмөр, сайхан сэтгэлтэй ерөнхийлөгч хэмээх нэрийг авсан биз ээ. Түүний сарын цалин нь 152,000 доллар бөгөөд өөртөө 15,000 долларыг нь л үлдээгээд бусдыг нь хандивладаг аж.



Тэр гэртээ ямар ч үйлчлэгчгүй, өөрөө хоолоо хийж, өөрөө зүлгээ усалдаг. Бас бусад олигархиуд шиг хэдэн тэрбумаар тоологдох банкны дэвтэргүй. Эмнэлэгт үйлчлүүлэхдээ бусдын л адил ээлжээ хүлээн сууж байдаг нь үнэхээр хүндлэхгүй байхын аргагүй ажээ.



3. Шведийн гүнж
Шведийн хаан Карл XVI Густаф болон Сильвиа хатан хаан нарын отгон гүнж Мадалейн тэжээвэр нохойныхоо ялгадсыг өөрөө цэвэрлэдэг аж. Түүний гадаад үзэмж, хувцаслалт ч гэсэн гайхалтай энгийн юм. Гудамжаар явж байхад нь танихгүй нь байна шүү...



4. Рейкьявик хотын захирагч
Исландын нийслэл Рейкьявик хотын захирагч Йона Гнар (Yona Gnarr) их сургууль төгсөөгүй нэгэн бөгөөд намд элсэхээсээ өмнө таксины жолооч байсан ажээ. Зөв бодолтой зөв хүн учир олон хүний талархлыг хүлээж, хотоо хөгжүүлж яваа төдийгүй хошин шогийн өндөр мэдрэмжээрээ явсан газартаа инээд баясал үлдээдэг гэнэ.



5. Майкл Блүүмберг
“Bloomberg” мэдээллийн агентлагийг үүсгэн байгуулагч тэрбээр нийт хөрөнгийнхөө хэмжээгээр дэлхийд 13-рт (37.2 тэрбум доллар) жагсдаг. Түүний оффисийг та харж байна. Орчин үеийн ямар ч техник, тавилга байхгүйгээс  үзэхэд тэр ч үнэхээр хуучинсаг, энгийн хүн ажээ.



6. Хиппи тэрбумтан Ричард Брансон
Английн алдарт “Virgin” группийн үүсгэн байгуулагч тэрбумтан Ричард Брансон бол маш өөдрөг үзэлтэй, хамгийн энгийн эрхэм. Тэрээр ажилд орох залуусыг ярилцлагад урихдаа заавал онигоо яриулдаг гэнэ.  Учир нь хошин шогийн мэдрэмжтэй хүмүүс хэзээ ч муу хүн байдаггүй гэж боддог байна. Үргэлж итгэмээргүй үйлдэл хийдгээрээ алдартай тэрээр нэг өдөр өөрийн авиа компанидаа эмэгтэй хүн шиг хувцаслан ирж, онгоцны үйлчлэгчийн ажлыг хийсэн гэнэ шүү.



7. Сергей Брин
“Google” компанийн үүсгэн байгуулагчдын нэг Сергей Брин бол Америкийн толгой баячуудын дээгүүрт жагсдаг эрхэм юм. Тэрбээр энгийн л 2 өрөө орон сууцанд амьдардаг бөгөөд Тоёота Приус маркийн машин унадаг байна.



8. “Мөнгөгүй” тэрбумтан Чак Феней
Дэлхийд алдартай “Duty Free Shoppers” сүлжээ дэлгүүрийн эзэн тэрбээр 7.5 тэрбум долларын хөрөнгөтэй ч 6.2 тэрбумыг нь хандивласан гэдэг. Түүнийг дэлхий нийтээр хамгийн өглөгч эр гэдгээр нь мэддэг билээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()