АЛДАРТАЙ ХҮМҮҮС

61 настай модель олныг алмайруулж байна

Франц гаралтай ч Америкийн иргэншилтэй, өдгөө 61 настай загвар өмсөгч, фото модель, Ясмина Россигийн тухай магад та өмнө л дуулж байсан байх. Түүнийг хэн ч харсан 60 гарсан гэхээргүй бие галбир, царай зүстэй учир хүмүүс дуу алдан, хүлээж авдаг гэнэ. Ингээд та бүхэнд түүний гайхалтай зургуудыг толилуулж байна. 

61 настай модель олныг алмайруулж байна Хадгалах

Баян залуусыг байлдан дагуулж буй ихрүүд

Сингапурын үзэсгэлэнтэй, авьяаслаг, загварлаг ихэр эгч дүүсийн тухай мэдээллийг та бүхний амралтанд зориулан нийтэлж байгаадаа баяртай байна. Өдгөө 24 настай ихрүүд Тайванд "By2" хэмээх хамтлагтай бөгөөд "поп ихрүүд" хэмээх нэрээрээ алдаршжээ. 

Баян залуусыг байлдан дагуулж буй ихрүүд Хадгалах

Супер чадвартай Мисс

Хүн бүр өөрийн гэсэн давтагдашгүй чадвар, мөн чанартай байдаг. Тиймдээ ч хүмүүс өнөөдөр урлаг, соёл, спорт, улс төр гээд л тал бүрийн мэргэжил боловсрол эзэмшиж, амьдарч байна. Харин бүх төрлийн авьяас чадвартай, яг л тэнгэр элч, супер баатар шиг хүн байдаг гэвэл та итгэх үү? Ингээд та бүхэнтэй супер чадвартай Америк мисс бүсгүйг танилцуулья.

Супер чадвартай Мисс Хадгалах

Дэлхийн хамгийн шилдэг ерөнхий сайд

Улс орныхоо төлөө хийсэн бүтээсэн зүйлтэй байна гэдэг үнэхээр бахархам сайхан явдал юм. Ялангуяа улс төрийн түшээд нь улсаа гэсэн чин сэтгэлтэй, үнэнч шударга, басхүү хөдөлмөрч байж чадваас, тэр орны иргэд нь жаргалтай, санаа зовох зүйл бага байна шүү дээ. Үүний жишээг харуулсан Канадын ерөнхий сайд Жастин Трюдо (Justin Trudeau)-г та бүхэндээ танилцуулж буйдаа таатай байна. Манай улсын төрийн эрх мэдэлтнүүд түүнээс үлгэр жишээ авмаар санагдсаныг нуух юун.

Дэлхийн хамгийн шилдэг ерөнхий сайд Хадгалах

Өндөр охид яагаад онцгой байдаг вэ?

Өндөр байна гэдэг нь нэг бодлын сайхан ч, хэд хэдэн сул талтай. Наанадаж л сургуульд байхад хүүхдүүд тэднийг өндөр, гозгор, анааш, тэмээгээр нь дуудаж, "дэмий гонзгой", "ашиггүй өндөр" гэхчлэн дооглодог. Гэвч бодит амьдрал дээр тэдэнд уйлтлаа шоолуулж байсан охид сургуулиа төгсөөд л алдартай загвар өмсөгч, сайхан бүсгүйчүүд болсон байх нь олонтаа. Тэгэхээр өндөр охид яагаад донжтой, ихэмсэг харагддаг гээч? 

Өндөр охид яагаад онцгой байдаг вэ? Хадгалах

Селена Гомезийн хамгийн халуухан 20 төрх

Цаг хугацаа гэдэг ч үнэхээр хурдан юм аа. Саяхан л тэр нэгэн жижигхэн бондгор охин дуулж бүжиглээд л, хүүхэд багачуудыг араасаа байлдан дагуулж байсан сан. Гэтэл өнөөдөр авьяас чадвар, халуухан төрхөөрөө дэлхий нийтийн анхаарлыг татаад буй, 23 настай Селена Гомезийн хамгийн халуухан, дур булаам 20 төрхийг та бүхэндээ сонирхуулж байна. 

Селена Гомезийн хамгийн халуухан 20 төрх Хадгалах

Дэггүй багш

Багш хүн гэдэг хүүхдүүдэд оюуны болоод ёс суртахууны хувьд хамгийн сайн үлгэр дууриалал болж байх ёстой. Гэтэл ОХУ-ын Москва хотын дунд сургуулийн 26 настай багш "ёс суртахууны доголдолтой" гэсэн шалтгаанаар ажлаасаа халагдсан байна. Учир нь сурагчид нь түүний эротик төрх бүхий зургуудыг санаандгүй байдлаар олж, цахим ертөнцөд дэлгэж орхижээ. 

Дэггүй багш Хадгалах

Playboy модель улс төрд орохоор болжээ

Цуутай хүүхэн хуримгүй гэгчээр үзэсгэлэнтэй хөөрхөн бүсгүйчүүдийг хэл ам, хэр шуугиан мөнхөд дайраастай байдаг. Үүний нэгэн жишээ болж, Хорват улсын иргэн өдгөө 31 настай жүжигчин, нэвтрүүлэгч, "Playboy" модель Сорая Вучелич саяхан олон хүний гайхшралыг төрүүлсэн шийдвэр гаргажээ. 

Playboy модель улс төрд орохоор болжээ Хадгалах

Хамгийн баян гэмт хэрэгтнүүд

Хүмүүс өөрсдийн хийж бүтээсэн гайхалтай ололт амжилт, киноны дүр, авьяас чадвараараа дэлхийд танигдаж, нэр алдраа түгээж байхад, зарим нэг нь гэмт хэрэг, хар тамхины наймаа зэрэг бусармаг үйлдлээрээ олонд танигдаж, бас болоогүй овоо хэдэн доллар халааслаад амжсан байх юм. Ингээд та бүхэндээ дэлхийг донсолгосон цуутай, хамгийн баян гэмт хэрэгтнүүдийг танилцуулж байна.

Хамгийн баян гэмт хэрэгтнүүд Хадгалах

Нүцгэн биеэрээ гайхуулах дуртай залуухан одууд

Өхөөрдөм хөөрхөн,  энгийн жаахан охиноос эрээ цээргүй, үзэсгэлэнтэй халуухан бүсгүйчүүд болсон 15 бүсгүйг та бүхэндээ танилцуулах гэж байна. Тэд урлагийн ертөнцөд хэдийн эргэлт буцалтгүй орсон бөгөөд хийсэн зүйлтэй, хэлэх гавъяатай уран бүтээлчид юм. Тэдний гоо үзэсгэсэн, дур булаам төрх, ур чадваргүйгээр урлаг нэг л хоосон хөндий, амтгүй санагдах байсан бизээ...

Нүцгэн биеэрээ гайхуулах дуртай залуухан одууд Хадгалах

16 настай Монгол охин дэлхийн супермодель болжээ

Азиуд дундаа л Монгол охид цэвэр ичимтгий зан, төрөлх гоо үзэсгэлэнгээрээ эрхгүй ялгарч чаддаг. Тэдний талаар дуу төрж, уран зураг амилж, яруу найраг ч тэрлэгдэж байдаг билээ. Магадгүй энэ ч учиртай байж. Энгийн нэгэн эгэл даруу Монгол охин, дэлхийн тайзнаа нэрээ цуурайтуулж, улс орон, эцгийнхээ нэрийг мандуулна чинээ хэн санах билээ. Тэгвэл та бүхэндээ дэлхийн хувцас загварын “акулууд”-ын тайзнаа тодоос тод гялалзаж чадсан Т.Шинэтуяа охины амжилтыг та бүхэнтэйгээ хуваалцаж буйдаа таатай байна.

16 настай Монгол охин дэлхийн супермодель болжээ Хадгалах

Адилхан байна уу?

Та тэднийг хараад төрсөн хүүхдүүд нь байна хэмээн андуурах вий. Эдгээр бяцхан жаалууд бол тэдэнтэй огтхон ч хамаагүй бөгөөд цэвэр тохиолдлоор ижил царай гаргасан байгаа юм. Таны энэ өдрийн ажилд гэрэл гэгээ, амжилт бүтээл, сайн сайхны охь дээд болгоныг хүсье. 

Адилхан байна уу? Хадгалах