Нүцгэн биеэрээ гайхуулах дуртай залуухан одууд

Өхөөрдөм хөөрхөн,  энгийн жаахан охиноос эрээ цээргүй, үзэсгэлэнтэй халуухан бүсгүйчүүд болсон 15 бүсгүйг та бүхэндээ танилцуулах гэж байна. Тэд урлагийн ертөнцөд хэдийн эргэлт буцалтгүй орсон бөгөөд хийсэн зүйлтэй, хэлэх гавъяатай уран бүтээлчид юм. Тэдний гоо үзэсгэсэн, дур булаам төрх, ур чадваргүйгээр урлаг нэг л хоосон хөндий, амтгүй санагдах байсан бизээ...

Нүцгэн биеэрээ гайхуулах дуртай залуухан одууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

15 Белла Торн (Bella Thorne)

Өдгөө 18 настай залуу жүжигчин Белла Торн, "Дисней" сувгийн хэд хэдэн телевизийн шоу, олон төрлийн кинонуудад тоглоод амжсан билээ. Түүний Инстаграм хуудас, цахим сайтуудын хандалтууд нь олны анхаарлыг эрхгүй татна. Үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй маань цахим хуудастаа ихэвчлэн биеийнхээ галбирыг харуулсан жижигхэн бикини, тэрчлэн хагас нүцгэн хувцасласан зургуудаа түгээдэг. Тэрээр өөрийн дур булаам төрхөөрөө алдарт “W Magazine” сэтгүүлийн нүүр зургийг чимсэн байдаг. 

Белла Торн (Bella Thorne)

14 Шайлене Вудли (Shailene Woodley)

2014 онд гарсан “The Fault In Our Stars”, “Divergent” зэрэг уран бүтээлүүдээрээ танигдсан залуу жүжигчин Шайлене Вудли, чадварлаг бөгөөд онцгой төрхтэй бүсгүй юм. Түүний дүрүүд ихэнхдээ эршүүд, энгийн нэгэн баатарлаг байдаг ч, бодит амьдрал дээрээ таны санаж байгаагаас ч илүү дур булаам, эмэгтэйлэг бүсгүй аж. Тэрээр хэд хэдэн алдартай сэтгүүлүүдийн нүүр, улаан хивсний ёслолын үеэр үнэхээр л нүд баясгам үзэсгэлэнтэй харагдаж байсан нь нууц биш. 

Шайлене Вудли (Shailene Woodley)

13 Деми Ловато (Demi Lovato)

"Диснейн" сувгаас амжилтынхаа гарааг эхэлсэн дуучин, жүжигчин Деми Ловато, өдгөө хамгийн үзэсгэлэнтэй, хүчирхэг хоолойтой дуучдын нэг билээ. Тэрээр өөрийн клипүүд дээр үргэлж хагас нүцгэн, биеийн галбир гаргасан хувцас өмсөж, халуухан дүр төрхийг бүрдүүлдэг. Түүнчлэн хэд хэдэн алдартай загварын сэтгүүлүүд, брэндүүдтэй хамтран ажилладаг байна.  

Деми Ловато (Demi Lovato)

12 Ариэль Винтер (Ariel Winter)

Насандаа баймгүй халуухан, дур булаам жүжигчин бүсгүй Ариэль өдгөө дөнгөж 18 настай билээ. Тэрээр 2015 онд хөх томруулах хагалгаанд орж байсан бөгөөд өөрийн бие галбир, царай төрх, дур булаам байдалдаа ихээхэн анхаарал хандуулдаг гэхэд болно. Түүний хувийн Инстаграм хуудсаас олон гайхалтай, дур булаам зургуудийг үзэх боломжтой.

Ариэль Винтер (Ariel Winter)

11 “The Pretty Little Liars”

Америкийн "ABC" телевизийн уран бүтээл, “The Pretty Little Liars” цуврал кино нь өдгөө олон хүмүүсийн үзэх дуртай, шилдэг бүтээл болсон билээ. Уг киноны үзэсгэлэнтэй залуу жүжигчид өөрсдийн гоо үзэсгэлэн, дур булаам бие галбираараа олны нүдийг хужирлах шиг болсон. Энэхүү кинонд, Шей Митчелл (Shay Mitchell), Эшли Бенсон (Ashley Benson), Люси Хейл (Lucy Hale), Торион Беллисарио (Torian Bellisario) зэрэг авьяаслаг, үзэсгэлэнтэй бүсгүйчүүд тоглосон байдаг.

“The Pretty Little Liars”

10 Хлоя Грэйс Морец (Chloe Grace Moretz)

"If I stay", "Kick Ass", "5th Wave", "Neighbors 2" гэх мэт олон киногоороо өөрийн авьяас чадвар, гоо үзэсгэлэнг батлаад амжсан, өсөж яваа залуу жүжигчин Хлоя Грэйс Морец өдгөө 19 настай билээ. Тэрээр хэзээд хэрхэн үзэсгэлэнтэй харагдахаа сайн мэддэг. Түүнчлэн Америк төдийгүй Ази даяар хэдэн мянган шүтэн бишрэгчидтэй билээ.

Хлоя Грэйс Морец (Chloe Grace Moretz)

9 Кайли Женнер (Kylie Jenner)

Ким Кардашьяаны хамгийн бага дүү, өдгөө 18 настай Кайли Женнерийг мэдэхгүй, сонсоогүй хүн гэж ховор. Учир нь түүний талаар цахим ертөнцөөр нэг шуурч, хэлтэй бүхэн түүний талаар ярьж байна. Түүний ийнхүү олны анхаарлыг татах болсон нэг шалтгаан нь, хагас нүцгэн хувцаслалт, нүүр будалт, шуугиантай үйлдлүүд нь билээ. Тиймдээ ч өдгөө эгч нараасаа нэр хүндтэй болсон.

Кайли Женнер (Kylie Jenner)

8 Женнифер Лауренс (Jennifer Lawrence)

Өдгөө 25 настай үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй, Женнифер Лауренс маш олон алдартай бүтээлүүдээрээ өөрийн чадвар, гоо үзэсгэлэнг үнэлүүлээд амжсан. Тэрээр мөн л үргэлж олны нүднээ байж, үе үе нүцгэн зургаараа олны нүдийг орой дээр нь гаргах шиг болдог. Мөн олон алдартай загварын сэтгүүлүүдэд хагас нүцгэн зургаа авахуулж байсан юм.

Женнифер Лауренс (Jennifer Lawrence)

7 Тайлор Свифт (Taylor Swift)

Өдгөө 26 настай чадварлаг уран бүтээлч, үзэсгэлэнтэй дуучин бүсгүй маань гоолиг сайхан бие галбир, хүүхдэрхүү өхөөрдөм царай, шаргал үсээрээ дахин давтагдашгүй дүр төрхийг бүтээсэн. Тэрээр анх каунтри жанрын дуугаар олонд танигдсан ч, поп урсгал руу эргэлт буцалтгүйгээр орсон. Өөрөө дуугаа бичиж, дуулдаг гээд бодохоор үнэхээр л авьяаслаг уран бүтээлч байгаа биз?

Тайлор Свифт (Taylor Swift)

6 Ариана Гранд (Ariana Grande)

Богино банзал, боолттой урт үс, өвдөг давсан түрийтэй гутал туранхай гоолиг бие галбирийг нэрийн хуудсаа болгосон үзэсгэлэнтэй дуучин бүсгүй өдгөө нэр алдраа түгээсэн, залуу уран бүтээлч болжээ. Тэрээр хэд хэдэн хүүхдийн цуврал киногоор олонд анх танигдсан бөгөөд харин сүүлд өөрийн чадварлаг хоолой, үзэсгэлэнтэй төрхөөрөө олонд танигдсан юм.

Ариана Гранд (Ariana Grande)

5 Эмма Ватсон (Emma Waston)

Алдарт "Харри Поттер" цуврал киноны Хармони Гренжер авхайн дүрээр танигдсан залуу жүжигчин Эмма Уотсон, хэдийн хүүхдэрхүү өхөөрдөм төрхөө гээж, харин дур булаам, үзэсгэлэнтэй бүсгүйн дүрээр эргэн ирсэн билээ. Тэрээр өдгөө маш олон алдартай загварын сэтгүүлүүд, брэндүүдтэй хамтран ажиллаж байгаа юм.

Эмма Ватсон (Emma Waston)

4 Селена Гомез (Selena Gomez)

"Дисней" сувгаас амжилтын гараагаа эхэлсэн өхөөрдөм төрхтэй залуу жүжигчин, дуучин Селена Гомезыг бид бүхэн дуучин Жастин Биберийн хуучин найз охин гэдгээр нь мэдэх билээ. Тэрээр удахгүй нээлтээ хийх “Neighbors 2” кинонд тоглосон юм. Селена бүр жаахан байхаасаа л дур булаам байсан бөгөөд, өдгөө харин халуухан дүр төрхөөрөө залуусын зүрх сэтгэлийг эзэмдэж байна.

Селена Гомез (Selena Gomez)

3 Софи Тернер (Sophie Turner)

“Game Of Thrones” цувралын Санса Старкийн дүрийг чадамгай бүтээсэн жүжигчин, Софи Тернер өдгөө 20 настай. Өхөөрдөм хөөрхөн охины төрхөөс үзэсгэлэнтэй халуухан бүсгүйн төрх рүү шилжсэн түүнийг шүтэн бишрэх хүмүүсийн тоо мундахгүй. Түүний Инстаграм хуудсанд ихэвчлэн хагас нүцгэн, тачаангуй зургууд байдаг юм билээ.

Софи Тернер (Sophie Turner)

2 Сара Хайленд (Sarah Hyland)

“Modern Family” киноны Хейли Дунфи (Haley Dunphy)-ийн дүрээр олонд танигдсан Сара Хайленд, үнэхээр дур булаам үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй юм. Түүний Инстаграм хуудас, цахим сайтуудын хандалтууд нь олны анхаарлыг эрхгүй татдаг. Тэрээр цахим хуудастаа ихэвчлэн биеийн галбирыг харуулсан бикини, тэрчлэн хагас нүцгэн хувцасласан зургуудаа түгээдэг юм.

Сара Хайленд (Sarah Hyland)

1 Майли Сайрус (Miley Cyrus)

"Диснейн" Ханна Монтанагийн дүрээр олонд танигдсан тэрээр энгийн даруухан бүсгүйгээс этгээд содон, халуухан бүсгүйн имижийг чадварлаг бүтээж яваа юм. Түүнийг яагаад ийнхүү задгай хувцаслаж, эрээ цээргүй аашилж байгаад нь шүтэн бишрэгчид нь үнэхээр л гайхаж байгаа харагддаг. Одоо ч энэ бүхэн хэдийн ард хоцорч, түүний байдалд хүмүүс хэдийн дасаж дээ.

Майли Сайрус (Miley Cyrus)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()