Барьсан тавьснаа яаж мартахгүй байх вэ?

Хөгшин ч бай залуу ч бай зарим хүмүүс өөрсдийн барьж явсан зүйлээ "алга хийх" нь түгээмэл байдаг. Харамсалтай нь энэ тохиолдолд тэрхүү алдсан юмаа эргүүлж олоход тун хэцүү байх нь бий. Энэ үүднээс та бүхэнд барьсан тавьснаа мартахгүй байх талаар зөвлөгөө хүргэж байна. 

Барьсан тавьснаа яаж мартахгүй байх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1.Ямар нэг зүйл үлдээсэн газраа тархиндаа кодол

Энэ бол зүгээр сэтгэл зүйн ойлголт юм. Жишээлбэл: Хэрвээ та машиныхаа түлхүүрийг гал  тогооны өрөөнийхөө ширээн дээр тавьсан бол “Би түлхүүрээ гал тогооны өрөөний ширээн дээр тавьсан” гэж өөртөө хэлэх хэрэгтэй. Хэдий чинээ олон давтаж тогтооно төдий чинээ дараа нь олоход хялбар байх болно. Өөрөөр хэлбэл, түлхүүр гэрт байгаа гэдэг нь хангалттай мэдээлэл биш бөгөөд,  харин яг хаана байгаа гэдгээ тогтоох нь зүйтэй.

2. Дуу ашигла

Үүнийг шууд шашин шүтлэгтэй холбож үзэх хэрэггүй. Харин урд өмнө нь сонссон дуугаараа тогтоож болно. Жишээлбэл: Тухайн дууныхаа аянд оруулаад “Түлхүүр данхны хажууд байна” гэж аяархан дуулах боломжтой. Энэ нь тархинд тухайн мэдээлэл илүү хадгалахад тустай юм.

3. Ямар нэгэн зүйл үлдээхдээ анхааралтай бай

Энэ бол мэдээллийг тархиндаа кодол гэсэн үгний гол түлхүүр бөгөөд ямар нэг зүйл үлдээж байхдаа сайн гэгч нь анхааралтай хар. Хэрвээ хаана юмаа тавьснаа санахгүй байвал яг тухайн үлдээж байх мөчдөө анхааралтай байх хэрэгтэй. Яг энэ үед өөр зүйл бодохгүйгээр зөвхөн тухайн хийж буй үйлдэлдээ л анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн үг юм.

4. Олон туршилтаар өөрийгөө зовоох хэрэггүй

2017 онд эрдэмтэд оюун ухаан хөгжүүлэх, ой тогтоолт сайжруулах арга барил хэр үр дүнтэй болохыг судалсан судалгаа хийжээ. Харамсалтай нь судалгаанаас харахад энэхүү арга барил нь ой тогтоолтод нөлөөлдөггүй болох нь батлагдсан байна. Тиймээс хэрвээ та үргэлж ямар нэг зүйлээ алга болгодог бол төрөл бүрийн арга барил ашиглахын оронд өөртөө итгэж илүү анхааралтай байгаарай.

5. Ямар нэгэн зүйлээ хадгалах тусгай хэсэгтэй бол

Сэтгэл судлаач, Стевер Роббинсаны 2017 онд хийсэн судалгаанаас харахад ямарваа нэгэн зүйлийг алдахгүйн тулд хадгалах тодорхой нэг газар гаргах хэрэгтэй гэжээ. Үүнд утасны тавиур, номын тавиур, түлхүүр хадгалах тавиур гэх мэт зүйлс багтана. Ингээд та хэрвээ энэ төрлийн тавиуртай болчихвол өөрийн үргэлж хэрэглэдэг зүйлээ нэг газарт тавьснаар дахин хайх хэрэггүй болно.

6. Сэтгэл хөдлөлөө ашигла

Судалгаанаас харахад хүмүүс үнэр, чимээ, зураг гэх мэт зүйлсийг харахад тодорхой хэмжээний сэтгэл хөдлөл илэрдэг гэжээ. Гэхдээ энэ аргыг өдөр тутамд ашиглах шаардлагагүй ч удаан хугацааны турш ямар нэг зүйлийг хадгалах гэж байгаа тохиолдолд ашиглаж болно. Жишээлбэл: Нэг бичиг баримтыг номын тавиур дээр хадгаллаа гэж бодоход хажууд нь байгаа номыг ажиглаж, энэ ном танд ямар сэтгэл хөдлөлийг авчирсан талаар бодоорой. Мөн хайрцаганд хадгалсан зүйлээ хөгжилтэй зугаалгын үеэр авчирсан бэлэг дурсгалын зүйлийн хажууд тавьж болно.

7. Өмнөх алга болгосон түүхээ сана

Хэрвээ дээрх аргуудыг хэрэгжүүлж чадаагүй бол хамгийн сүүлд ямар нэг зүйл алга болгосон түүхээ санаарай. Энэ нь таны үлдээсэн газар, байршил гээд бүхий л зүйл хамааралтай юм. Ийнхүү та өмнөх сэтгэл хөдлөлөө санаж, логик сэтгэлгээгээр алга болгосон зүйлээ олох магадлалтай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()