Хамгийн баян гэмт хэрэгтнүүд

Хүмүүс өөрсдийн хийж бүтээсэн гайхалтай ололт амжилт, киноны дүр, авьяас чадвараараа дэлхийд танигдаж, нэр алдраа түгээж байхад, зарим нэг нь гэмт хэрэг, хар тамхины наймаа зэрэг бусармаг үйлдлээрээ олонд танигдаж, бас болоогүй овоо хэдэн доллар халааслаад амжсан байх юм. Ингээд та бүхэндээ дэлхийг донсолгосон цуутай, хамгийн баян гэмт хэрэгтнүүдийг танилцуулж байна.

Хамгийн баян гэмт хэрэгтнүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

11 Жорж Янг - 100 сая доллар

Хар тамхи, мансууруулах бодисыг удаа дараа хил давуулах гэж оролдсон, давуулсан гэмт хэрэгтэн бол Америкийн иргэн Жорж Янг (George Young) билээ. 1970-80-аад оны үед залуусын дунд хар тамхины хэрэглээ нэмэгдэх үед тэрээр ийнхүү хар тамхийг оруулж ирэн, түгээж байжээ. Өдгөө 73 настай хар тамхины наймаачин, 2 жилийн өмнө ялын хугацаагаа дуусган шоронгоос суллагдсан байна. Түүний хөрөнгийн хэмжээ, одоогоор тодорхой бус байгаа ч, албан бус мэдээллээр бол ойролцоогоор 100 сая доллар хүрнэ гэжээ.

Жорж Янг - 100 сая доллар

10 Ники Барнс - 105 сая доллар

Нью-Йорк  хотын хар тамхины наймаачин Ники Барнс (Nicky Barnes) онц ноцтой гэмт хэрэгтнүүдийн нэгээр нэрлэгддэг. Тэрээр 82 жил амьдрахдаа, эрх баригчид, хууль сахиулагчидыг нэг сайн хашраасан гэхэд болно. Учир нь Ники Барнс өөрийн хууль бус үйл ажиллагаагаараа хэдийн 100 гаруй сая долларыг халаасласан юм.

Ники Барнс - 105 сая доллар

9 Жозеф Кеннеди - 500 сая доллар

Төсөөлөхөд хэцүү ч, Америкийн ерөнхийлөгчийн гэр бүлийн гишүүн, улс төрч бизнесмэн Жозеф Кеннеди (Joseph Kennedy) ч мөн адил согтууруулах ундааг өндөр зохион байгуулалттайгаар хууль бусаар хил нэвтрүүлэх, давуулах гэж байгаад баригдсан байна. Түүний орлогыг тооцоход хэдийн 500 сая доллар хүрсэн гэдэг.

Жозеф Кеннеди - 500 сая доллар

8 Фривэй Рики Росс - 600 сая доллар

Таны харж байгаачлан, Фривэй Рики Росс (Freeway Ricky Ross) нь мөн л цуутай хар тамхины наймаачин юм. Тэрээр өдөрт л 3 сая долларыг өөрийн хууль бус бизнесээсээ халаасладаг байна. Түүнчлэн хэн ч харсан гэмт хэрэгтэн гэхээргүй үнэхээр дэгжин хувцаслаж, маш үнэтэй хүрэм, хослолоор гангардаг байна. Энэ их мөнгийг олж байхад арга ч үгүй биз ээ.

Фривэй Рики Росс - 600 сая доллар

7 Рафаэль Кинтеро Каро - 650 сая доллар

Өдгөө 70 настай, хар тамхины худалдаачин Рафаэль Кинтеро Каро (Rafael Caro Quintero) хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдийн нэг юм. Учир нь түүний хамтрагч, найзууд нь улсад нөлөө бүхий хүмүүс бөгөөд, хар тамхины сүлжээг байгуулсан гэхэд болно. Эцэст нь түүний эл хэрэг илэрч, баригдахад түүний орлого хэдийн 650 сая долларт хүрсэн гэдэг. Тэрээр 2013 онд ялын хугацаагаа дуусгаж, шоронгоос суллагдсан юм.

Рафаэль Кинтеро Каро - 650 сая доллар

6 Хоакин "Эль Чапо" Гусман - 1 тэрбум доллар

Мексикийн цуутай  хар тамхины бүлэглэлийн толгойлогч, Эль Чапо хочит Хоакин Гусман (Joaquin "El Chapo" Guzman) 3 удаа хар тамхины хэргээр баригдаж, ял эдэлж, чадварлаг оргон зайлсан байдаг. Түүний орголтуудын талаар өнөөг хүртэл хүмүүс гайхсаар байдаг. Мэдээж шүү дээ. Хүссэн аавын хүү чанга дэглэмтэй хорихоос тийм чадварлаг бултаж чадахгүй. Түүнийг өнгөрсөн 1-р сарын 11 нд “Лос Мочис” хэмээх далайн эргийн жижиг хотод байхад нь баривчилсан байна.

Хоакин "Эль Чапо" Гусман - 1 тэрбум доллар

5 Аль Капоне - 1.3 тэрбум доллар

Хар тамхины гэмт хэргийн түүхэнд нэрээ тодоос тод мөнхөлсөн эр бол Аль Капоне (Al Capone) юм. Тэрээр өөрийн хууль бус хар тамхины худалдаанаас хэдийн 1.3 тэрбум долларыг олдог байсан бөгөөд түүнийгээ ядуу буурай, ядарсан ард түмэнд өглөг болгон хандивладаг байснаараа онцгой. Яг л "Робин Гүүд" хүүхэлдэй кинон дээр гардаг шиг хүн чанар, хүнлэг сэтгэлтэй эр байжээ.

Аль Капоне - 1.3 тэрбум доллар

4 Гризельда Бланко - 2 тэрбум доллар

Энэ бүсгүй өөрийгөө эрчүүдээс дутахгүй сүйхээтэй, сэргэлэн хүнд гэмт хэрэгтэн болохоо баталсан юм. Муухан эрээс дээр Гризельда Бланко (Griselda Blanco) хэмээх бүсгүй, мөн л хар тамхины хэргээр хэргээ хүлээж, ял эдэлж байгаа аж. Ядуу тарчиг гэр бүлд төрж өссөн нь түүнийг ийнхүү гэмт хэрэгт татсан оролцуулсан гэдэг. Өөрийн бизнесээс хэдийн 2 тэрбум долларыг халааслаад авсан түүнд энэ их мөнгө, тийм ч амар олдоогүй нь ойлгомжтой. Одоогийн байдлаар тэр 200 гаруй хүний үхэлд буруутгагдаад байгаа юм.

Гризельда Бланко - 2 тэрбум доллар

3 Ах дүү Очоа - 6 тэрбум доллар

Ах дүү Очоа (Brothers Ochoa) нар мөн л хамгийн хүнд, онц ноцтой бүлэг гэмт хэрэгтнүүд юм. Тэд хар тамхи худалдаалсан, хил дамнан наймаалсан хэргээр буруутгагджээ. Харин ашиг орлого нь хэдийн 6 тэрбум долларт хүрэхээр их байсан гэдэг.

Ах дүү Очоа - 6 тэрбум доллар

2 Давуд Ибрагим - 6.7 тэрбум доллар

Иракийн террорист Аль Каида бүлэглэлтэй холбоотой гэх Давуд Ибрагим нь мөн л нөлөө бүхий танилуудтай "том гарууд"-ын нэг юм. Түүний орлого хэдийн 6.7 тэрбум доллар хүрсэн аж.

Давуд Ибрагим - 6.7 тэрбум доллар

1 Пабло Эскобар - 30 тэрбум доллар

Бүх цаг үеийн хамгийн зартай, нэртэй хар тамхины бүлгийн толгойлогч, Пабло Эскобар (Pablo Escobar) дэлхийн өнцөг булан бүрт өөрийн хар тамхины худалдааны сүлжээтэй байсан төдийгүй өдөрт л гэхэд, 5-10 сая долларыг элбэгхэн олдог байжээ. Түүний хөрөнгийн хэмжээг ойролцоогоор 30 тэрбум хүрнэ хэмээн албаны хүмүүс тодорхойлжээ.

Пабло Эскобар - 30 тэрбум доллар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()