АЛДАРТАЙ ХҮМҮҮС

2017 оны оддын хамгийн дуулиантай салалтууд

Алдар нэртэй одуудын амьдрал үргэлж хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлагдаж, шуугиан тарьж байдаг. Харин нэг нэгэндээ хайртай хэмээж, хэнээр ч солихгүй гэх амлалт өгсөн атлаа амраг хайртыгаа хуурч, цаашлаад салсан хосууд Холливууд, гадны дуу хөгжмийн ертөнцөд маш олон байдаг билээ. Бид тэдгээр олон хосуудаас онцолж хайрын гурвалжин үүсгэж, хэн хэнээсээ сэтгэлийн шарх амссан одуудын хайрын түүхийг өгүүлэхээр бэлтгэлээ. 

2017 оны оддын хамгийн дуулиантай салалтууд Хадгалах

Дэлхийн хамгийн дур булаам багш нар

Энэ хорвоогийн хамгийн чухал басхүү хүндтэй ажлыг хийдэг хүмүүс бол яалтчгүй багш нар билээ. Бид өдгөө эрдэмтэн багш нарынхаа тус дэмээр л хүсэж байсан амьдралаа бүтээж байгаа нь нууц биш юм. Бидний танилцуулах эдгээр багш нар нь өөрсдийн ур чадвар, хичээл зүтгэл, зүрх сэтгэлээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээжээ. Манай багш нар ч гэсэн тэдний заах арга барилаас суралцаж, ажиллавал илүү үр дүнгээ өгөх болов уу.

Дэлхийн хамгийн дур булаам багш нар Хадгалах

Чинээлэг хэдий ч, даруухан амьдардаг алдартнууд

Өнөөдөр мөнгөний төлөө бүхий л амьдралаа зориулж, өдөр шөнөгүй ажиллах хүмүүс олон байдаг. Юугаар ч дутахгүй амьдарч, өөрийн хүссэн бүхнээ санаа зовох зүйлгүй авах хүсэл мөн үр хүүхдээ амар амгалан өсгөх гэсэндээ тэд мөнгөний төлөө зүтгэдэг. Харин бусдаас илүү зүтгэж, тууштай байж, шинийг эрэлхийлсэн хүмүүс хөрөнгө чинээг уул овоо мэт хурааж, хараа дээгүүр амьдарч, тансаг брэндээр гоён, бусдын атаархлыг төрүүлж амьдардаг.

Чинээлэг хэдий ч, даруухан амьдардаг алдартнууд Хадгалах

“Playboy”-ийн үүсгэн байгуулагч Хью Хефнер таалал төгслөө

Алдарт “Playboy”-ийг үндэслэгч, дэлхийн томоохон баячуудын нэг Хью Хефнер (Hugh Hefner) нь 91 насандаа, өнөөдөр буюу 2017 оны 9-р сарын 28-ны өдөр, "Beverly Hills" дэх гэртээ таалал төгслөө. Хийж бүтээсэн арвин зүйлстэй, дэлхийн түүхэнд өөрийн нэрийг мөнхөлж үлдээсэн түүний өнгөрсөн амьдралын он жилүүд болон онцлох үйл явдлуудыг товчхон хүргэхээр бэлтгэлээ.  

“Playboy”-ийн үүсгэн байгуулагч Хью Хефнер таалал төгслөө Хадгалах

Кайли Женнерийн хүүхдийн төрсөн эцэг хэн бэ?

Реалити шоуны од, өдгөө охид залуусын сайн танил болсон Кайли Женнер (Kylie Jenner) нь үргэлж олны хэл аманд өртөж явдаг нэгэн билээ. Өнгөрсөн жил удаан харилцаанд холбоотой байсан найз залуу, реппер Тига (Tyga)-аас салж, багагүй шуугиан тариад амжсан. Гэтэл саяхан түүнийг жирэмсэн гэх мэдээллүүд ар араасаа гарч ирэн, сүүлдээ энэ нь батлагдаж, хүн бүхэн бяцхан Кайлигийн хэвлий дэх хүүхдийн төрсөн эцэг хэн болох талаар маргалдаж, төөрөлдсөөр байна. Тэгвэл та бүхэндээ Кайли Женнерийн хүүхдийн тухай сонирхолтой мэдээллийг хүргье. 

Кайли Женнерийн хүүхдийн төрсөн эцэг хэн бэ? Хадгалах

Үхэлтэй нүүр тулгарсан алдартнууд

Өвчин гэдэг хүнд хэлж биш, хийсч ирдэг. Хүн бүрийн шүтэн биширч, хайрлаж хүндэлдэг олны танил эрхмүүд ч мөн бидэнтэй адил өвдөж, амьдралын хатуу бэрхийг туулж иржээ. Энэ нь өвчин хэнийг ч ялгадаггүй гэдгийн бас нэгээхэн баталгаа болов уу. Харин одоо бид та бүхэндээ үхлийн ирмэгт очиж, аймшигт өвчинтэй нүүр тулж байсан алдартнуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Үхэлтэй нүүр тулгарсан алдартнууд Хадгалах

Хамгийн алдартай, халзан эрчүүд

Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Тиймдээ ч ихэнхи бүсгүйчүүд гялалзсан, өтгөн үстэй залууст сэтгэл татагдах нь бий. Гэвч зарим олны танил халзан эрчүүд өөрийн сайхан бие, хоолой, чадвараа үснээсээ илүүтэй гялалзуулж, өтгөн үс тийм ч чухал биш болохыг баталсаар байна. Доорх жагсаалтад бид Холливуудын хамгийн алдартай, халзан эрчүүдийг танилцуулах болно. 

Хамгийн алдартай, халзан эрчүүд Хадгалах

Ямар хүмүүс дур булаам харагддаг вэ?

Кентийн Их Сургуулийн Физилиогийн Шинжлэх Ухааны тэнхимээс, ямар хүмүүс илүү дур булаам, сэтгэл татам зан чанартай байдаг тухай нэгэн сонирхолтой судалгааг явуулжээ. Ингээд энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцъя.

Ямар хүмүүс дур булаам харагддаг вэ? Хадгалах

Гадныхан Монголын хамгийн баян 10 хүнийг тодруулжээ

Монголчууд социалист нийгмээс ардчилалд хөл тавихдаа, хөрөнгийн буруу хувиарлалт, зах зээлийн шуурганд өртөж, үүний хор уршгаас үүдэн, өнөөдөр баян ядуугийн ялгаа туйлдаа хүрч, мах гурилаа авч чадахгүй хүмүүс улам олширч байна. Харин энэхүү шилжилтийн үеийг,  хувьцааны үнэ цэнийг мэддэг цөөн тооны эрхмүүд овсгойтойгоор ашиглаж чадсан байдаг. Тэдгээр хүмүүс өнөөдөр Монголын тэргүүн баячууд хэмээн нэрлэгдэж, тэрбум доллараар яригдах хөрөнгийн эзэд болжээ. Ингээд бид та бүхэндээ гадны сайтад тавигдсан 2017 оны Монголын тэргүүн 10 баяны тухай мэдээлллийг орчуулан хүргэж байна. 

Гадныхан Монголын хамгийн баян 10 хүнийг тодруулжээ Хадгалах

Хамгийн дур булаам улс төрч бүсгүйчүүд

Улс төрч гэдэг үг хүмүүст бага зэрэг халзан, махлагдуу, хослол өмсөж, зангиа зүүсэн ахимаг насний, эрэгтэй хүнийг санагдуулдаг. Одоо танилцуулах гэж байгаа 12 бүсгүй энэ төсөөллийг тань эвдэж, улс төрийн тавцанг илүү гэрэлтүүлэх болно. Гоо сайхан ба оюун ухааныг хослуулан амьдардаг улс төрч бүсгүйчүүдийн тухай мэдээлэлд анхаарлаа хандуулна уу. 

Хамгийн дур булаам улс төрч бүсгүйчүүд Хадгалах

Алдартай одууд ямар нууц авьяастай вэ?

Хэдийн бүтээсэн дүр, найруулсан кино зэрэг авъяасаараа олны танил болсон хүмүүст бидний мэддэггүй нууц авъяас байдаг билээ. Тэд зөвхөн нэг авъяастай биш бөгөөд уран зураг, усанд сэлэлт зэрэг төсөөлөмгүй гайхалтай чадваруудтай гэнэ. Алдар нэрийн оргилд гарахаасаа өмнө юу хийж, хэрхэн амьдарч байсан болон одоо хэр нь орхиогүй үргэлжлүүлж байгаа хобби нь юу болохыг танд дэлгэхээр бэлтгэлээ. Хүлээн авна уу!

Алдартай одууд ямар нууц авьяастай вэ? Хадгалах

Инстаграмд шуугиан тарьж буй халуухан бүсгүйчүүд

Гоо сайхан төрхийг орчин үед олон нийтийн сүлжээгээр дамжуулан зарж болдог болсон. Тэд брэндүүийг зургандаа оруулан сурталчилж, олонд таниулсныхаа хариуд мөнгө авч, зөвхөн өөрийнхөө сайхан биед анхааран амьдарснаар л санхүүгийн хувьд бүрэн хараат бус болж чаддаг гэнэ. Бидний одоо танилцуулах гэж буй сайхан бүсгүйчүүд Австрали улсын Инстаграм дахь хамгийн алдартай, сайхан бүсгүйчүүд бөгөөд бүгд өөр өөрийн гэсэн онцлогоор олны танил болж одоо амжилттай яваа гэнэ. Ингээд эдгээр 15 бүсгүйтэй танилцана уу. 

Инстаграмд шуугиан тарьж буй халуухан бүсгүйчүүд Хадгалах